Интернэт орчин ч гэсэн харилцан хүндлэл дээр тогтдог
Хүн бүрийн үзэл бодол өөр, өөр. Хэлбэр хөөх, хэт их дөвийлгөх эсвэл магтах зэргээр хэн нэгнийг даган дуурайх үзэгдэл нэгэн хэвийн.
Хүн бүрийн үзэл бодол өөр, өөр. Хэлбэр хөөх, хэт их дөвийлгөх эсвэл магтах зэргээр хэн нэгнийг даган дуурайх үзэгдэл нэгэн хэвийн.
Онцгой байдлын байгууллагын мэргэжлийн “олимп” Гал унтраах техник спортын улсын аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн 26, эмэгтэйчүүдийн анхдугаар тэмцээний улсын рекордыг шинэчлэн тогтоосон түүхэн амжилтын эзэн, ахлах ахлагч Сувдаагийн Төрбатыг энэ удаагийн nematimes булан онцолж байна. Тэрээр Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангид аврагч-гал сөнөөгчөөр ажилладаг. Онцгой байдлын байгууллагын залуу алба хаагчийн төлөөлөл тэрбээр Гал унтраах техник спортын ОУХМ цолтой. Түүний ажилласан жил, хичээллэсэн спортын хугацаа богинохон ч гаргасан амжилт нь түүхийн хуудсыг шинээр эхлүүлсэн юм.
Сургуулийнхаа шилдэг төгсөгч нь болж, томилогдсон офицер үнэмлэхээ аавдаа хамгийн анх үзүүлэхэд нүдэнд нь баярын нулимс цийлэгнэж, маш ихээр баярлаж байгаа мэдрэмж нүүрэнд нь хамгийн тод харагдсан. Тухайн мөчид өөрийнхөө бахархал болсон хүний бахархал нь гэдгийг мэдэх юутай ч зүйрлэмгүй... Би мэргэжилдээ, албандаа эзэн нь байхын төлөө хичээнэ ээ гэж өөртөө амлаж байлаа.
Түүх гэдэг өнгөрснийг сануулж, өнөөдрийг зураглаж, ирээдүйг бүтээхийн нэр гэдэг. Түүхийг бүтээлцэх нь тухайн хүний ажил, мэргэжлийн онцлог болоод хандлага, харилцаа, ур чадвараас шалтгаална. Бусадтай инээмсэглэн мэндлээд зөрөх тэр агшин, өөрийн сурсанаа зааж өгөх тэр боломж, аврал эрсэн хүний төлөө амь биеэ үл хайрлан тэмүүлэх сэтгэл гээд юугаар ч сольж болзошгүй эрхэм нандин чанарууд алба хаагч бүрт байдаг гэж бодохоор бахархам сайхан. Тиймээс энэ удаад Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын захирагч, дэд хурандаа Ч.Гантогтохыг танилцуулж байна.
Хайр гэж атганд баригдахгүй, нүдэнд үзэгдэхгүй хэрнээ сэтгэл дүүргэдэг шидтэн. Аав, ээжийн, ахан, дүүсийн, амраг ханийн, анд, найзын, ажлын хамт олны гээд ангилаад байвал урсаад л байхаар... Бүгд өөр, өөрийн өнгө, мэдрэмж, бодролыг бий болгож, тэр хэрээр өвдөлтийг өгдөг “хор” гэж тодорхойлмоор ч юм шиг. Сонин ертөнц шүү.
Еврейчүүд хүүхдээ бага наснаас нь хүн гэдэг амьтан бол заримдаа алдаа гаргадаг, заримдаа онодог, алдаагаа засч зөв болгож чаддаг, тийм бүрэн боломжтой гэж сургадаг гэнэ.
Эмх цэгцтэй, өөртөө итгэлтэй, эрхэмсэг хэрнээ энгийн даруухан байдлыг Онцгой бүсгүйчүүд илтгэдэг. Чимээгүйхэн хөдөлмөрлөсөн он цагийн товчоон хийсэн ажлыг нь “ярьж”, чимэгтэй нандин дурсамжууд эзнээ тодотгон өгүүлэх нь бахдалтай. Ийм л олон бүсгүйчүүдийн төлөөлөл болох ОБЕГ-ын Санхүү, ар талын газрын даатгал болон хувцас хэрэглэл хариуцсан мэргэжилтэн, дэд хурандаа Ц.Ононг танилцуулж байна.
Энгийн бүхэн бусдын хайрыг татаж, өөрийн эрхгүй хүндлэх мэдрэмжийг төрүүлдэг. Өөрийнхөөрөө, нээлттэй, харилцаа хандлага нь зөв нэгэнтэй уулзах төдийд л “соронз” мэт татагддаг нь хүмүүн бидний харилцааны эхлэл байх. Түймрийн голомтод үүрэг гүйцэтгээд явж байсан олон залуусаас түүний нүд хамгийн ихээр сэтгэл татсан юм. Түүнийг дэслэгч Э.Отгон-Эрдэнэ гэдэг. Тэрбээр Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангид салааны захирагч албан тушаалыг хашиж байна. Аймагтаа анхдагчийн түүхийг үргэлжлүүлж яваа түүнийг онцлон танилцуулж байна.