Болд Л
2025 оны 04 сарын 30
“Mercedes-Benz” компани суудлын цахилгаан автомашины хамгийн хямд үнэтэй загвараа танилцууллаа. “CLA” хэмээх шинэ загвар нь “Tesla”, “BYD” зэрэг брэндүүдтэй өрсөлдөнө гэсэн хүлээлттэй байна. Учир нь “Tesla”-ийн Европ дахь борлуулалт огцом буураад байгаа юм. “CLA” загварыг ирэх долоо хоногоос үйлдвэрлэж эхлэх бөгөөд зуны эхэн үеэс борлуулагдаж эхлэх төлөвтэй байгаа аж. Харин үнийн хувьд ойролцоогоор 50 мянган евро байна. Энэ нь төстэй загвар болох “Tesla”-ийн “Model 3”-тай харьцуулахад 10 мянган еврогоор үнэтэй байгаа юм. “Mercedes-Benz” компани 110 мянган еврогийн үнэтэй “EQS” болон бусад тансаг зэрэглэлийн автомашинуудад төвлөрч байснаа ийнхүү өөрчлөөд байна.
Илон Маскийн “xAI” хиймэл оюуны стартап “X” платформын 33 тэрбум ам.доллароор үнэлэгдэх бүх хувьцааг худалдан авснаар хоёр компани нэгдэж байгааг мэдээллээ. Энэхүү нэгтгэлийн үр дүнд “xAI”-ийн зах зээлийн үнэлгээ 80 тэрбум ам.доллароор үнэлэгдэнэ. Харин 12 тэрбум ам.долларын өр төлбөрийг нь оруулалгүй тооцвол “X”-ийн зах зээлийн үнэлгээ 33 тэрбум ам.доллар байгааг Илон Маск баасан гарагт “X” платформоор дамжуулан мэдээлжээ. Ингэснээр “xAI Holdings” нэртэй шинэ компани байгуулж, зах зээлийн үнэлгээ нь 100 тэрбум ам.доллар давахаар байгаар ойрын эх сурвалж мэдээлсэн байна. “Morgan Stanley” хоёр талыг төлөөлж тус хэлцэлд ганцаараа оролцсон аж.
Bayasgalan Kh
Америкийн “United Launch Alliance” компанийн Atlas V зөөгч пуужин нийт 27 ширхэг хиймэл дагуул тээвэрлэн дэлхийн нам тойрог замд амжилттай оруулсан байна. Эдгээр нь Куйпер төслийн анхны багц бөгөөд Амазон компанийн мэдээлснээр, нийт 3236 хиймэл дагуулыг ойрын жилүүдэд хөөргөхөөр төлөвлөж байгаа аж.
"Skype"-ын үйлчилгээг ирэх сарын 05-нд бүрэн зогсоож буйгаа Майкрософт компаниас зарлажээ
Lorem ipsum dolor sit amet, consectetur adipisicing elit, sed do eiusmod tempor incididunt ut labore et dolore magna aliqua. Ut enim ad minim veniam, quis nostrud exercitation ullamco laboris nisi ut aliquip ex ea commodo consequat. Duis aute irure dolor in reprehenderit in voluptate velit esse cillum dolore eu fugiat nulla pariatur. Excepteur sint occaecat cupidatat non proident, sunt in culpa qui officia deserunt mollit anim id est laborum. Lorem ipsum dolor sit amet, consectetur adipisicing elit, sed do eiusmod tempor incididunt ut labore et dolore magna aliqua. Ut enim ad minim veniam, quis nostrud exercitation ullamco laboris nisi ut aliquip ex ea commodo consequat. Duis aute irure dolor in reprehenderit in voluptate velit esse cillum dolore eu fugiat nulla pariatur. Excepteur sint occaecat cupidatat non proident, sunt in culpa qui officia deserunt mollit anim id est laborum. Lorem ipsum dolor sit amet, consectetur adipisicing elit, sed do eiusmod tempor incididunt ut labore et