Pluma

Pluma бүртгэл устгах

Pluma.media болон Pluma апп нэг бүртгэлтэй. Бүртгэлээ устгахад доорх мэдээлэл арилж, дахин сэргээх боломжгүй.

Хэрхэн устгах вэ?

  1. Апп-аас: Профайл → Бүртгэл устгах.
  2. Вебээс: pluma.media-д нэвтэрч бүртгэлээ устгах. Апп суулгах шаардлагагүй.
  3. Имэйлээр: нэвтэрч чадахгүй бол бүртгэлтэй имэйл хаягаасаа info@pluma.media руу “Бүртгэл устгах хүсэлт” гарчигтай имэйл илгээнэ үү. Бид бүртгэлийг шалгаад устгаж, хариу мэдэгдэнэ.

Юу устах вэ?

  • Нэр, имэйл хаяг, нууц үг, профайл зураг, “миний тухай” мэдээлэл
  • Google болон Apple нэвтрэлтийн холболт
  • Бүх төхөөрөмж дээрх нэвтрэлт
  • Хадгалсан нийтлэл, дагасан сэтгүүлчид

Юу хадгалагдах вэ?

  • Төлбөр, гишүүнчлэлийн санхүүгийн бүртгэл — хувийн мэдээлэлгүй, нэргүй дугаартайгаар
  • Таны бичсэн сэтгэгдэл — хувийн мэдээлэлтэй холбоогүйгээр

Устгасны дараа идэвхтэй гишүүнчлэл ашиглах боломжгүй болно. Сэтгүүлч болон редакцын бүртгэлийг устгах бол info@pluma.media хаягаар холбогдоно уу.