logo
arrow-left
Author Image

Болд Л

2025 оны 04 сарын 30

Илон Маскийн “xAI” хиймэл оюуны стартап “X” платформын 33 тэрбум ам.доллароор үнэлэгдэх бүх хувьцааг худалдан авснаар хоёр компани нэгдэж байгааг мэдээллээ. Энэхүү нэгтгэлийн үр дүнд “xAI”-ийн зах зээлийн үнэлгээ 80 тэрбум ам.доллароор үнэлэгдэнэ. Харин 12 тэрбум ам.долларын өр төлбөрийг нь оруулалгүй тооцвол “X”-ийн зах зээлийн үнэлгээ 33 тэрбум ам.доллар байгааг Илон Маск баасан гарагт “X” платформоор дамжуулан мэдээлжээ. Ингэснээр “xAI Holdings” нэртэй шинэ компани байгуулж, зах зээлийн үнэлгээ нь 100 тэрбум ам.доллар давахаар байгаар ойрын эх сурвалж мэдээлсэн байна. “Morgan Stanley” хоёр талыг төлөөлж тус хэлцэлд ганцаараа оролцсон аж.

News Image
heart 0

No comments yet. Be the first to comment!