logo

Аргалын хөх дөлийн илч дулаан, агь гангын үнэр ханхийхийг энэ номоос мэдэрсэн. Тэр мэдрэмж заримдаа үр ач нартаа хайраа дэвсэх эмээ нарыг өрөвдөх хөнгөн зөөлөн гунигаар дүүрч, заримдаа нялх балчир ухаандаа ямархан ихийг тунгаан эргэцүүлэх хэрсүү жаалын түүхийг өмрөн ухаажих мэдрэмжээр солигдож, сүлж бодохуйд дүүрэн хайраар ивлэх шиг болж байлаа.

ЗҮҮД

Монголчуудын эртнээс өдгөө хүртэл дотоод ухамсартаа сүсэглэн боддог зүүд зөнг зохиолын үйл явдалтай ихэд нарийн шагласан нь анхаарал татна. Үйл явдал зүүдэлж сэрсэн хүүгийн эргэцүүллээр эхэлж төгсгөл нь тэр л зүүд нь зөн байсныг гэрчлэн дуусна.

ТЭНГЭР

Тэнгэртээ итгэж, тэнгэртээ залбирах ард түмний аж амьдрал. Байгалийн өмнө хүчин мөхөстөж, их зуднаар малаа алдахын шаналанд унах аав, ээж, хүү гурвын өдөр бүрийн зүдрэл. Өлссөн, ядарсан, даарч бээрсэн ч хэдэн малаа амь голтой авч үлдэхийн тулд зүтгэх л ёстой, хөдлөх л ёстой малчдын тэмцэл. Ялагдвал, ялархвал амьдрал зогсоно. Хөх тэнгэртээ итгэнэ. Нар гарч, салхи намжвал л ахуй байдал дээрдэнэ. Тэгэхээр тэнгэртээ залбирахаас ч өөр яах билээ.

ХАЙР

Энэй хэмээн авгайлах хөгшин ээжийн дүр дундаршгүй их хайрыг зохиолын турш юүлж байв аа. Хууч домог мэт яриа нь хүртэл амь амьдралыг тэтгэх увдис шингээсэн болохыг хожим хүү ойлгоно. Зүү орох зайгүй хөөцөлдөн тоглож өссөн ах, эгч хоёр нь сургуульд сурахаар явснаар хүү хань бараа болох Арзылан хэмээх нохойгоороо ах, эгчийгээ орлоно. Сургуулийн шинэ жилээр ах, эгч хоёр нь өөрсдийн чихэртэй бэлгээ амыг нь ч задлахгүй дүүдээ явуулав. Чихрээс үнэтэй ах дүүсийн хайр нь тэнд илэрнэ.

ХАРЦ

Буцлам халуун сүүнд шалз түлэгдсэн бяцхан хүүгийн түүх зүрх зүсэх зуур бүхнийг өөрийнхөө буруу мэт бөхөлзөх хөгшин ээжийн харц, төрх өр өвтгөнө. Зовлон үзсэн хүний нүдэнд нулимс тогтохоо байчихдаг гэдэг шиг хуурай гөлрөх тэр л харцыг дотроо төсөөлөхөд сэтгэлд гүн гуниг төрсөн. Үхлээс харамлах нялх үрээ амьдын шаналанд зовохыг харах нь өтөл болсон буурайд ямархан хүнд тусахыг төсөөлөхөд ч бэрх.

ХАГАЦАЛ

Хүү эхлээд эгч, ах хоёроо сургуульд үдэн мордуулсан. Гэхдээ уйлаагүй, зүгээр л гунигаа залгиад нохойгоо тэврээд үлдсэн. Дараа нь хамгаас хайрт эмээгээ буцаасан. Буцах тухай яриаг нь сонссоор ухаажиж, балчир бодолдоо эргэн ирнэ гэсэн итгэл тээж бас л уйлаагүй ээ. Арзылантайгаа байхад алзахгүй л байсан. Хэчнээн их ганцаардал, хэчнээн их цөхрөлийг нохой нь орлож байсныг харин эцэст нь мэдэрсэн. Нохойгоо алдахдаа л бүхнийг тэсэж тэвчихүйеэ бэрх болж, хөх тэнгэрт хүртэл гомдол мэдүүлэн орилсон. Чангаас чанга хашхирч, ихээс их нулимс унагасан. Энэ хүртэл би ч уйлахгүй байх гэж хичээж байлаа. Номын төгсгөлд үнэхээр мэлмэртэл уйлж, хүүгийн цээжин дэх гуниг цөхрөлийг хамт гаргасан.

Их зохиолч Чинагийн Галсан “Хөх тэнгэр сонсож бай” хэмээх романаа тэртээ 1988 онд анх Герман хэлээр бичиж, одоогоос 27 жилийн өмнө тухайн хэл дээрээ хэвлэгдэж байсан агаад Монгол эх хэл дээр нь хөрвүүлэн толилуулах завшаан өнөө тохиож буйд нь машид гайхширан хүлээн авсан билээ. Монгол ахуй соёл, өв уламжлал, эгэл малчин айлын аж амьдралыг ийм энгүүн хүүрнэсэн зохиол аль хэдийнээ дэлхийн 15 хэл дээр хэвлэгдэж олон улсын уншигчдын хүртээл болжээ.

Уншихад машид урамтай, уран яруу, монгол хүн л ойлгох болов уу гэмээр нарийн ахуй соёл, ховор нандин үг хэллэгтэй ийм номын эх бичвэрийг нь Герман хэлээр буулгасан гэхээр нэг л сэтгэлд үл багтана. Гэтэл аль хэзээний Германы утга зохиолд шинэ салхи ханхлуулсан зохиол хэмээн алдаршжээ.

Дашрамд өгүүлэхэд уг роман монгол хэлнээ хэвлэгдсэн даруйгаас номын дэлгүүрүүдийн хамгийн их борлуулалттай номоор нэрлэгдсээр буй бөгөөд өдгөө (2025.06.30-ны өдрийн байдлаар) Internom-ийн "БЕСТСЕЛЛЕР-Уран зохиол" шилдэг борлуулалттай 10 номын жагсаалтад 47 дахь долоо хоногтоо бичигдэв.


ХӨХ ТЭНГЭР СОНСОЖ БАЙ :|: Боргоцой


Номын тэмдэглэлийн товч бичлэгийг энд дарж үзнэ үү.

Баримт шалгалтын төлөв.

Энэхүү мэдээлэлд хиймэл оюун ухаанаар таних боломжтой хуурамч мэдээлэлд илэрдэг аливаа түгээмэл шинж чанар агуулагдаагүй байна.

* Плюма нь чөлөөт сэтгүүлчдийн ямар нэг цензургүй талбар юм. Тиймээс энд нийтлэгдсэн сэтгүүл зүйн бүтээлүүд баримтын хувьд зөрүүтэй байх боломжтой тул бид эрсдэлийг бууруулах үүднээс хиймэл оюун ухааны тусламжтайгаар мэдээ нийтлэлүүдэд үнэлгээ өгч байна. Энэхүү хиймэл оюун ухаан нь Монголын баримт шалгах төвийн 2020 оноос хийсэн нийт баримт шалгалт болон тандаж илрүүлсэн хуурамч, ташаа мэдээллийн өгөгдлийн санд үндэслэн, хуурамч мэдээлэлд түгээмэл ажиглагддаг шинж тэмдгүүд илэрч байгаа эсэхийг уншигчдад таниулах зорилготой юм.

Ерөнхий Сэнтимент

Оноо 0.90
-1.0 0 +1.0

Тайлбар

Энэхүү нийтлэл нь номын шүүмж бөгөөд гүн сэтгэгдэл төрүүлсэн, магтан сайшаасан өнгө аястай. "Машид урамтай", "уран яруу", "гайхширан" зэрэг үгс, шүүмжлэгчийн хувийн мэдрэмж, номын борлуулалтын амжилт зэрэг нь эерэг сэтгэгдлийг илтгэнэ. Уншигчдад хайр, гуниг, бахархлыг зэрэг мэдрүүлж, монгол ахуй, соёлыг өндрөөр үнэлсэн нь эерэг нөлөөтэй.


** Энэхүү сентимент шинжилгээний хэсэг нь уншигчид тухайн нийтлэлд дурдагдаж байгаа аливаа агуулга Монголын хэвлэл мэдээллийн орчинд ямар хэмжээнд түгсэн тухай мэдээлэл авах, улмаар өөрийн байр суурь, дүгнэлтээ мэдээлэлд суурилан гаргахад чиглэсэн мэдээллийн хэсэг юм.
AI-ээр шинжилсэн
AI алдаа гаргах боломжтой.

Сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл бичигээгүй байна.

ОЛОН ХҮҮХЭД ТӨРҮҮЛЭХЭЭС ТАТГАЛЗАХ ИРЭЭДҮЙ

1980 онтой харьцуулахад нэг эмэгтэй нөхөн үржихүйн насандаа төрүүлэх хүүхдийн тоо 3 дахин буурчээ.

News Image

ХӨХ ТЭНГЭР СОНСОЖ БАЙ

Аргалын хөх дөлийн илч дулаан, агь гангын үнэр ханхийхийг энэ номоос мэдэрнэ. Тэр мэдрэмж заримдаа үр ач нартаа хайраа дэвсэх эмээ нарыг өрөвдөх хөнгөн зөөлөн гунигаар дүүрч, заримдаа нялх балчир ухаандаа ямархан ихийг тунгаан эргэцүүлэх хэрсүү жаалын түүхийг өмрөн ухаажих мэдрэмжээр солигдож, сүлж бодохуйд дүүрэн хайраар ивлэх болно.

News Image

ДУРСАМЖ ХЭЗЭЭ Ч СААРАЛ БАЙДАГГҮЙ

Одоогоос 4 жилийн өмнө эхэлсэн Орос, Украины хооронд үүссэн зөрчил мөргөлдөөн улам хурцадсаар буй өнөө цаг үед хоёр улсын хилийн бүсэд амьдардаг жирийн ард иргэдийн амьдрал ахуй хэрхэн хэлмэгдэн доройтож байгааг энэ номын үйл явдлаас харж болно.

News Image

Pluma -с санал болгосон

News Image
Author Image

Ariuntuya Enkh

Nov 29, 2025

Ж.Дэлгэрсайхан: Ирэх оны төсөв өмнөх жилүүдийнхээс харьцангуй сайжирсан

Ирэх оны улсын төсөв улс төр, нийгмийн хүнд нөхцөлд арай гэж хугацаандаа багтан энэ сарын 12-нд батлагдсан билээ. Иргэд, мэргэжилтнүүд цахим орчинд “урьд өмнө батлагдаагүй маш муу төсөв” гэх мэтээр шүүмжлэлттэй хандаж байгаа юм. Төсвийн онцлог, бодлогын зорилт, эдийн засгийн өсөлт, таамаглалын талаар Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн, эдийн засагч Ж.Дэлгэрсайхантай ярилцлаа.

bookmark more
News Image
Author Image

Цэнд

Aug 18, 2025

Тосон нуурын бүтээн байгуулалтыг тольдсон нь

Усны шувуудын ганганаан, морьдын төвөргөөн “хөлхөж”, моддын исгэрэх чимээтэй төгс хосолсон байгалийн сайханд бүтэн өдөржингөө “аялал” хийж, хүний гараар бүтсэн бүтээн байгуулалтын үр дүнг тольдон суулаа. Харахад нүд баясаж, сэтгэл уужрах мэдрэмж хичнээн сайхан, чилсэн “тархи” түр ч болов амсхийх шиг...

News Image
Author Image

Цэнд

Jul 21, 2025

AI яаж ажиллах нь бус түүнийг хэрхэн ашиглаж сурах чухал байна

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр (НҮБХХ) 2025 оны Хүний хөгжлийн илтгэлээ “Хиймэл оюуны эрин дэх хүмүүсийн сонголт ба боломжууд” сэдвээр эрхлэн гаргасан байна. Илтгэлд хүний хөгжлийн ахиц дэвшил сүүлийн 35 жилийн хамгийн доод түвшинд хүрч, удааширч буйг онцолжээ.

News Image
Author Image

МАРАЛМИЧИД

Dec 11, 2025

БЯЦХАН ИНЖЕНЕРҮҮД

Дэлхий дахинд хиймэл оюун ухаан маш өндөр түвшинд хурдтай хөгжиж, зөвхөн автоматжуулалт төдий зүйл биш болж харин ч эсрэгээрээ салбар бүрд суурь технологи болон хувирч байна. Тэгвэл манай улсын хувьд AI буюу хиймэл оюун ухааны чиглэлд дэлхийн хөгжлөөс хоцрохгүй байхын тулд өдөр тутамдаа зөвхөн ашиглах биш хэрхэн бүтээх вэ, хэрхэн боловсон хүчнээ бэлдэх вэ гэх асуудалтай нүүр тулгарч байна.