logo

ДУРСАМЖ ХЭЗЭЭ Ч СААРАЛ БАЙДАГГҮЙ

Ц.Санчирмаа

Ц.Санчирмаа

Jun 24, 2025

3 мин уншина

СААРАЛ ЗӨГИЙНҮҮД /номын тэмдэглэл/

Малынхаа тарга тэвээргийг алдуулахгүй онд мэнд оруулахын тулд отор нүүдэл хийж, ахуй амьдралын бусад асуудлаа хойш тавин зүтгэдэг манайхантай жишиж зүйрлэвэл зөгийгөө аюулгүй тэжээж, балыг нь саадгүй хураах таатай орчныг хайн бэдрэх Сергей Сергеич бол энгийн нэгэн малчин ардын дүр ажээ. Түүнд учирсан бэрхшээл нь төрөлх тосгон, эх нутаг нь дайны голомтот бүсэд орсонд буй. Орос, Украины хилийн бүс Донбассд ард иргэдийн аж амьдрал яажшуухан өнгөрч буйг товойлгон дүрсэлж, зөөлөн урсгаж бичсэн зохиол санж.

“Хэд хоног салхигүй, тогтуун байтал хачин харанхуй үдэш айлчиллаа. Аясаараа ирчихсэн ч юм биш, өвлийн бүүдгэр ахуйд энтээ газраас үл үзэгдэх тэнгэрийн уйман ийм түнэр харанхуй, авчирчээ. Зузаан үүлс сэмжин үүлсийг хөөж хөвсгөр цасан хаялав. Шинэхэн цасан ширхгүүд хуурай салхинд онгосон хөр цасыг хучлаа. “

ӨГҮҮЛЭМЖ

Одоогоос 4 жилийн өмнө эхэлсэн Орос, Украины хооронд үүссэн зөрчил мөргөлдөөн улам хурцадсаар буй өнөө цаг үед хоёр улсын хилийн бүсэд амьдардаг жирийн ард иргэдийн амьдрал ахуй хэрхэн хэлмэгдэн доройтож байгааг энэ номын үйл явдлаас харж болно. Ард зоны аж амьдрал энгүүн хөвөрч асан буйдхан тосгоны хоёр захад Пашка, Сергеич хоёр хоточ нохой мэт буйраа сахин сууна. Тосгондоо хоёулахнаа үлдсэн ч тэд бусад шиг гэрээ орхин дүрвэх сонголт хийсэнгүй. Гэвч зөгийгөө нисгэж бал цуглуулах амгалан газар олохгүй бол буун дуу хадах саарал бүсэд удаан идээших боломж нэгэнтээ үгүй болжээ. Эндээс зохиол өрнөнө. Сергеич хэдэн зөгийгөө ачаалан дайны бүс нутгийг хөндлөн гулд туулан хил давж, зөгий оторлуулах газар бэдрэх бөгөөд энэ урт зам түүний нүдийг нээж, сэтгэлийг сэмлэх болно.

" ... ардаа үлдээсэн цаг хугацаанд санаа зовно гэдэг илүү маяг. Цаг хугацаа гэдэг хэн нэгэн түүнийг дагаж, түүнээс хамаарч байгаа үед л хэрэг нь гардаг эд. Хамаарах нь үгүй бол цаг хугацаа тэндээ зогсож, ул мөргүй баларна."

Амраг хайртай бүсгүйнхээ дэргэд бодох юмгүй нэг насны амьдралаа даатгах боломж байсан ч үхтэл харам төрсөн нутаг, унасан усаа бараадах хүний сэтгэл тэмүүллийг зөгийчний дүрээр гаргажээ.

ЭМЗЭГЛЭЛ

Зохиол олон дүргүй ч өрнөл тэмцлээр дүүрэн бөгөөд энэ нь дайны хөлд сүйдсэн нутаг оронд хүний мөр хэчнээн багасаж, дүрвэгсдийн цуваа тасрахгүй байгааг илтгэнэ. Эцэст нь энэ нутагт эзэнгүй хашаа, хоосон туйр л үлдэх вий гэх эмзэглэл хамт төрнө. Их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн “Миний нутаг” шүлэгт дурдагддаг газар нутгийн нэршил өдгөө хэдийн манай хөрш орнуудын мэдэлд оччихсон байгааг нэхэн санахад дээрх номын өгүүлэмжид гарч буй нутаг орон магадгүй Уркаиных биш болчих ч талтай мэт. Тэгэхээр уг зохиол бол түүхэн төдийгүй газар зүйн хувьд ч чухал баримт материал болж үлдэх буй за. Аливаа улс оронд мөнхийн асуудал дагуулах сэдэв байсаар ирсэн бага ястнуудыг ядгаварлан гадуурхах үзэл нь дайн дажин дэгдсэн ороо бусгаа цагт улам гаарч өндрөө авдгийг дахин сануулав.

ЭНХ ЦАГИЙН ҮНЭ ЦЭН

Энх цаг гэж ямархан үнэ цэнийг бүтээдэг болохыг, эрүүл саруул, элэг бүтэн амьдрахын зол, аниргүйн аз жаргал, амгалан байхын сайхныг илүү ухаарах орон зай номын хуудас бүрд шингэжээ. Зөгий өсгөн тэжээх нь мал маллахтай адил нарийн арга барилтай болохыг, нутаг орон бүр өөр өөрийн зөгий маллах тусгай уламжлалтай гэдгийг, ургамал цэцэгнээсээ хамаараад зөгийн бал нь хүртэл онцгой амттай байдгийг мэдэж авлаа. Уншигч би бээр "зөгий шар өнгөтэй байдаг биз дээ, яагаад саарал гэж?" хэмээн анх номын нэрийг хараад бодсон сэтгэгдлийнхээ хариуг олсон. Үйл явдлын гол зангилаа хийгээд төгсгөл нь энэ асуултад хариулж байна билээ.

ЗОХИОЛЧИЙН ТУХАЙД

Зохиолч Андрей Курков уг номынхоо өмнөтгөлийг “Дурсамж хэзээ ч саарал байдаггүй” хэмээн эхлүүлсэн нь содон. Оросд төрж Украинд өсөж хүмүүжсэн тэрбээр зохиол бүтээлдээ улс төр болон нийгмийн асуудлуудыг егөөдөн гаргаж дүрсэлдгээрээ дэлхий дахинаа танигджээ. Түүний бүтээлүүд дэлхийн 40 орчим хэлээр орчуулагдан, 60 гаруй оронд хэвлэгдэж олны хүртээл болсон байна. “Тагтаа” хэвлэлийн газраас 2025 онд эрхлэн гаргасан “Саарал зөгийнүүд” номыг орчуулагч Т.Осормаа, Б.Дэлгэрмаа нар эх хэлнээ хөрвүүлжээ.


СААРАЛ ЗӨГИЙНҮҮД :|: Боргоцой


Номын тэмдэглэлийн бичлэг үзэх линк: энд дарна уу.

Баримт шалгалтын төлөв.

Энэхүү мэдээлэлд хиймэл оюун ухаанаар таних боломжтой хуурамч мэдээлэлд илэрдэг аливаа түгээмэл шинж чанар агуулагдаагүй байна.

* Плюма нь чөлөөт сэтгүүлчдийн ямар нэг цензургүй талбар юм. Тиймээс энд нийтлэгдсэн сэтгүүл зүйн бүтээлүүд баримтын хувьд зөрүүтэй байх боломжтой тул бид эрсдэлийг бууруулах үүднээс хиймэл оюун ухааны тусламжтайгаар мэдээ нийтлэлүүдэд үнэлгээ өгч байна. Энэхүү хиймэл оюун ухаан нь Монголын баримт шалгах төвийн 2020 оноос хийсэн нийт баримт шалгалт болон тандаж илрүүлсэн хуурамч, ташаа мэдээллийн өгөгдлийн санд үндэслэн, хуурамч мэдээлэлд түгээмэл ажиглагддаг шинж тэмдгүүд илэрч байгаа эсэхийг уншигчдад таниулах зорилготой юм.

Ерөнхий Сэнтимент

Оноо 0.00
-1.0 0 +1.0

Тайлбар

Error occurred during sentiment analysis.


** Энэхүү сентимент шинжилгээний хэсэг нь уншигчид тухайн нийтлэлд дурдагдаж байгаа аливаа агуулга Монголын хэвлэл мэдээллийн орчинд ямар хэмжээнд түгсэн тухай мэдээлэл авах, улмаар өөрийн байр суурь, дүгнэлтээ мэдээлэлд суурилан гаргахад чиглэсэн мэдээллийн хэсэг юм.
AI-ээр шинжилсэн
AI алдаа гаргах боломжтой.

Сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл бичигээгүй байна.

Author Image

Ц.Санчирмаа

1 followers

Author Image

Ц.Санчирмаа

Jul 3, 2025

ОЛОН ХҮҮХЭД ТӨРҮҮЛЭХЭЭС ТАТГАЛЗАХ ИРЭЭДҮЙ

1980 онтой харьцуулахад нэг эмэгтэй нөхөн үржихүйн насандаа төрүүлэх хүүхдийн тоо 3 дахин буурчээ.

News Image
Author Image

Ц.Санчирмаа

Jun 30, 2025

ХӨХ ТЭНГЭР СОНСОЖ БАЙ

Аргалын хөх дөлийн илч дулаан, агь гангын үнэр ханхийхийг энэ номоос мэдэрнэ. Тэр мэдрэмж заримдаа үр ач нартаа хайраа дэвсэх эмээ нарыг өрөвдөх хөнгөн зөөлөн гунигаар дүүрч, заримдаа нялх балчир ухаандаа ямархан ихийг тунгаан эргэцүүлэх хэрсүү жаалын түүхийг өмрөн ухаажих мэдрэмжээр солигдож, сүлж бодохуйд дүүрэн хайраар ивлэх болно.

News Image
Author Image

Ц.Санчирмаа

Jun 24, 2025

ДУРСАМЖ ХЭЗЭЭ Ч СААРАЛ БАЙДАГГҮЙ

Одоогоос 4 жилийн өмнө эхэлсэн Орос, Украины хооронд үүссэн зөрчил мөргөлдөөн улам хурцадсаар буй өнөө цаг үед хоёр улсын хилийн бүсэд амьдардаг жирийн ард иргэдийн амьдрал ахуй хэрхэн хэлмэгдэн доройтож байгааг энэ номын үйл явдлаас харж болно.

News Image

Pluma -с санал болгосон

News Image
Author Image

Б.Янжмаа

Sep 25, 2025

Г.Занданшатарын Засгийн газрын 100 хоног дахь хүнд хаяглагдсан “мессеж”

Засгийн газар 14 мега төсөл хэрэгжүүлнэ хэмээн “үлгэр” ярихын оронд “Хүний хөгжлийн мега төсөл” ярьсан нь арай л бодитой юм даа. Хүний хөгжил ярьсан Ерөнхий сайд хүндээ хандсан юу хийсэн гэдгийг Г.Занданшатарын Засгийн газрын 100 хоногийн босгон дээр эргэцүүлэв.

bookmark more
News Image
Author Image

Пүрэв

Jun 23, 2025

МОНГОЛЫН ЦАХИМ СПОРТЫН БАГУУД ДЭЛХИЙГ БАЙЛДАН ДАГУУЛЛАА.

Монгол улсын The Mongolz баг АНУ-д болсон Blast Major 2025 тэмцээнд дэд байр, Alpha Gaming баг Казахстан улсад болсон PUBG Mobile super league 2025 тэмцээнд тэргүүн байрыг эзэллээ.

News Image
Author Image

Батцэцэг

Jun 25, 2025

“Танилцаж амжаагүй” түлшний золиос болсон тэдний араас ганц эмгэнэл ч илэрхийлсэнгүй

Төрийн шийдвэрээр зааварчилгаагүй албадан тулгасан түлшийг түлэх явцад амь насаа алдсан тохиолдол бүрт нөхөн төлбөр төлөх ёстой

News Image
Author Image

Р.Оюунцэцэг

Jun 26, 2025

$4.8 их наяд болж тэлэх AI-ийн зах зээлд Монгол бэлэн үү?

Технологи суурьтай эдийн засгийг хөгжүүлж, бүхий л салбарт бүтээмжийг үйлдвэрлэх ба ёс зүйтэй хэрэглэгчдийг өнөөдрөөс төлөвшүүлэх нь чухал байна.