1980 онд нэг эмэгтэй нөхөн үржихүйн насандаа төрүүлэх хүүхдийн тоо 6 орчим байсан бол 2000 онд 2 болж 3 дахин буурчээ. Ковидын үе буюу 2020-2021 онд нэг эмэгтэйн нөхөн үржихүйн насандаа төрүүлэх хүүхдийн тоо 3 болж өсөх хандлагатай байсан ч 2024 онд дахин буурчээ.

2024 онд төрөлтийн тоо өмнөх оноос 9.9 хувиар буурсан байна. Төрөлтийн нийлбэр коэффициент 2024 онд 2.5 болж өмнөх оныхоос 0.2-оор буурсан байна.

ТӨРӨЛТИЙН НАС ХОЙШИЛЖ БАЙНА

Насны бүлгээр нь авч үзвэл 2000 он хүртэл 20-24 насны эмэгтэйчүүдийн төрөлтийн түвшин өндөр байжээ. Харин 2010 оноос эхлэн 25-29 насны эмэгтэйчүүдийн төрөлтийн түвшин нэмэгдэж төрөлтийн нас хойшилсон байна. 2024 оны байдлаар 25-29 насны эмэгтэйчүүдийн төрөлтийн түвшин бусад насны бүлгээс хамгийн өндөр хэвээр байна.