ХҮРЭЭ ЦАМ ДАНШИГ НААДАМ ИРЭХ АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД БОЛНО
Жил бүрийн даншиг намар болдог. Харин энэ жил Улсын баяр наадмын өмнөхөн болох юм. Даншиг наадам нь манай улсын шашин, өв соёлыг шингээсэн уламжлалт баяр билээ. Тиймдээ ч жуулчдын анхаарлыг ихээр татаж үндэсний хувцастай гадаад иргэд элбэг харагддаг. Шашин соёлоо сурталчлан таниулж жил бүр Гандантэгчилэн хийдийн лам хуврагууд цам харайх ёслол , ном хаялцах зэрэг буддын шашны олон зан үйл үйлдэх бөгөөд сүсэгтэн олон хүндэтгэн оролцдог юм.
Даншиг дахин сэргэсэнээсээ хойш даруй 10 жил болж түүнийгээ дагаад наадмын зохион байгуулалт сайжрсан. Тухайлбал энэ жил хүй долоон худаг хүртэл улсын чанартай зарим автозамыг шинэчилэн засвар хийж эхэлсэн байна. Мөн автозогсоол нэмж байгуулах ажил эхэлсэн. Түүнчлэн аравдугаар сард болдог нийслэлийн иргэдийн баярыг жил бүрийн 6-р сарын сүүлийн долоо хоногийн амралтын өдрүүдэд зохион байгуулах болсон учир есөн дүүргийн хүндэтгэлийн гэрүүд байршина.
Дулаан цагт хүнс, хоол үйлдвэрлэл олон асуудал дагуулдаг учир ил задгай зөвшөөрөлгүй худалдааг хатуу хорьсон. Харин явуулын хоолны машин, хоол үйлдвэрлэл зэргийг тус тусад байрлуулан зохион байгуулсан байна. Мөн хүүхдийн аюулгүй байдлыг анхаарч тоглоомуудыг зайтай байгуулж хүүхэд хуурайлах өрөөг хүртэл шийдсэн нь төлөвлөлт сайн байгааг илтгэжээ. Хүй долоон худгийн ойр орчим наадмын уур амьсгал хэдийн орж гүүгээ барьж айраг ундаагаа бэлдэх айлууд нүүн иржээ.
Наадмын хүчит 256 бөхийн барилдааны нийт шагналын сан 124.4 сая төгрөг. Энэ жил бөхийн цол чимэг олгохгүй.
Харин нэг давсан 64 бөхөд тус бүр 150 мянган төгрөгийн мөнгөн урамшуулал олгож, түрүүлсэн бөхөд 30 сая, үзүүрлэсэн бөхөд 20 сая төгрөгөөр шагнах юм байна.
Даншгийг зохион байгуулах багийнхан хэдийн гэр асраа бэлдэж, сурын талбай, үзэсгэлэнгийн сууц зэргийг байгуулжээ. Энэ жил зун оройтож хүй долоон худагт тоос ихтэй, уур амьсгал хуурай байгаа хэдий ч наадмын үеэр аадар орох магадлал өндөр тул наадамчин олон хувийн бэлтгэлээ сайтар хангахыг зөвлөж байна.
Баримт шалгалтын төлөв.
Энэхүү мэдээлэлд хиймэл оюун ухаанаар таних боломжтой хуурамч мэдээлэлд илэрдэг аливаа түгээмэл шинж чанар агуулагдаагүй байна.
Ерөнхий Сэнтимент
Тайлбар
Нийтлэлийн өнгө аяс эерэг, баяр наадмын уур амьсгал, сайжирсан зохион байгуулалт, соёлын ач холбогдлыг онцолсон. Энэ нь уншигчдад үндэсний бахархал, догдлол төрүүлнэ. "Сайжирсан", "төлөвлөлт сайн", "өв соёл" зэрэг үгс нь эерэг хандлагыг илтгэнэ. Мэдээллийн шинжтэй боловч соёл, уламжлалын сэдэв нь агуулгыг бүхэлд нь эерэг болгож байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигээгүй байна.
Densmaa
Jul 30, 2025
БИД БАЙГАЛИЙН ГАМШГИЙГ СЭРЭМЖИЛЖ ЧАДАХ УУ
7 дугаар сарын 24 нөөс 25 нд шилжих шөнө нийслэлийн баруун хэсгээр шуурсан хүчтэй салхины улмаас иргэд хохирол амслаа.
Densmaa
Jun 24, 2025
ХОРИН МИНУТЫН ХОТ ХОРИН МИНУТЫН БОРООНД УСАНД АВТЛАА
Энэ зун 16 км борооны ус зайлуулах шугам шинээр угсарна.
Densmaa
Jun 24, 2025
МАНАЙ УЛСАД ХӨДӨЛМӨР ЭРХЛЭГЧДИЙН 25.5 ХУВЬ НЬ АЛБАН БУС ХӨДӨЛМӨР ЭРХЭЛЖ БАЙНА
Албан бус хөдөлмөр эрхлэлтийг бууруулах талаар төрөөс арга хэмжээ авч үр дүнгээ өгчээ.
Pluma -с санал болгосон
Б.Янжмаа
Jan 14, 2026
Баабарын боловсруулсан Үндсэн хуулийн төсөл ч үзмэр болж үлджээ
Энд нийтлэлч Баабар буюу Б.Батбаярын боловсруулсан Үндсэн хуулийн төслийг харав. Зөвхөн Баабар ч бус олон хүн Үндсэн хуулийн төсөл боловсруулж, туг, сүлдний загвар гаргаж байсан гэхээр үнэхээр бадрангуй үе байж.
Adiya Ajv
Nov 7, 2025
Тaobao 11.11 – Жилийн хамгийн том хямдрал, зөвхөн Монголын хэрэглэгчдэд зориулсан онцгой урамшуулал эхэллээ!
Жил бүрийн 11 сар юугаараа онцлог болохыг та мэдэх үү? Тийм ээ, энэ бол Таоbao платформ жил бүрийн 11.11-нийг угтан хамгийн том хямдрал, урамшууллаа зарладаг сар. “Taobao 11.11 Global Shopping Festival” буюу 11.11 Олон улсын худалдааны баярын талаар өмнө нь сонсож байгаагүй хүн маш ховор биз ээ. Хэрвээ таны эргэн тойронд энэ баярын тухай сонсоогүй, мэдээгүй хүн байвал яг одоо энэ мэдээг хуваалцаарай.
Г.Тэгшсүрэн
Jun 25, 2025
Шүүх танхимаас №3: “Хүүхэд чинь том болоод үүнийг мэдвэл тэр үед та юу гэж хэлэх вэ”
Чихэндээ шаргал ээмэг зүүсэн, гялгар ботинк, гар цүнх барьсан, хүн харахад хүүхдээ хаячих сэтгэлгүй л байрын 30 гаруй насны эмэгтэй шүүх хуралд оролцохоор ээжийгээ хань татаж иржээ.
Р.Оюунцэцэг
Jun 26, 2025
$4.8 их наяд болж тэлэх AI-ийн зах зээлд Монгол бэлэн үү?
Технологи суурьтай эдийн засгийг хөгжүүлж, бүхий л салбарт бүтээмжийг үйлдвэрлэх ба ёс зүйтэй хэрэглэгчдийг өнөөдрөөс төлөвшүүлэх нь чухал байна.