logo

ChatGPT-тэй харилцах урлаг буюу prompting 101

Enkhjin Shinebayar

Enkhjin Shinebayar

Dec 7, 2025

4 мин уншина

Өнөөдрөөс яг гурван жилийн өмнө “OpenAI” компани “ChatGPT” хиймэл оюуны чатботыг танилцуулж, таван өдрийн дотор нэг сая хэрэглэгчтэй болсноо зарлаж байсан бол өдгөө 700-800 сая идэвхтэй хэрэглэгчтэй болжээ. Түүнчлэн тус компани энэ оны төгсгөл гэхэд нэг тэрбум хэрэглэгчтэй болох зорилго тавиад буй аж.

Хиймэл оюуны хэрэглээ өсөхийн хэрээр том хэмжээний хэлний загваруудтай (цаашид ‘LLM’ гэх) үр дүнтэй харилцах төрөл бүрийн ур чадварыг эзэмших шаардлага тулгарч байгаагийн нэг нь “prompt инженерчлэл” юм. Үүнийг энгийнээр тодорхойлбол оновчтой хариулт эсвэл мэдээллээ авахын тулд нарийн, сайн бүтэцтэй заавар бичих ур чадвар гэсэн үг.

Тэгвэл “OpenAI” компани prompt бичихдээ дараах агуулгыг багтаахыг санал болгожээ.

  1. Дүр ба зорилго (Role and objective): ChatGPT ямар дүрээр ажиллаж, яг юу хийх ёстойг маш тодорхой хэлж өгөх
  2. Заавар (Instructions): Тухайн даалгаврыг гүйцэтгэхэд яг ямар зааварчилгааг баримтлах талаар тодорхой тайлбарлах
  3. Логик дараалал (Reasoning steps): Ямар логик дарааллыг баримтлах талаар дурдах
  4. Формат (Output format): Хариуг ямар бүтэц, хэлбэрээр гаргахыг зааж өгөх
  5. Жишээ (Examples): Хүлээж буй үр дүнгийн жишээ үзүүлэх
  6. Контекст (Context): Шаардлагатай суурь мэдээллээр хангах
  7. Бусад (Final instructions): Нэмэлт, анхаарах зүйлсийг бичих

Өнгөрсөн 9-р сард АНУ-ын эдийн засгийн судалгааны үндэсний товчооноос (NВЕR) танилцуулсан судалгаагаар “ChatGPT” хэрэглэгчдийн 78% нь 1) практик зөвлөгөө асуух 2) мэдээлэл хайх 3) бичгийн ажил хийлгэх зорилгоор тус чатботыг ашигладаг гэсэн үр дүн гарсан тул үүнтэй холбоотой жишээ үзүүлье.

Та Япон руу аяллаар явахаар боллоо гэж бодъё. Тэгвэл ямар зааварчилгаа өгсөн гэдгээс шалтгаалж ChatGPT дараах хоёр өөр хариултыг өгчээ.

Жишээ №1: Тодорхой бүтэц ашиглаагүй бөгөөд монгол хэлээр бичсэн.

Хэдэн цагт газардах, ямар төрлийн газруудаар орж үзмээр байгаа, хэдэн төгрөгийн төсөвтэй зэрэг нарийн мэдээлэл огт дурдаагүй тул хэт ерөнхий хариулт өгснийг харж байгаа байх. Яг таны хүссэн оновчтой мэдээллийг агуулаагүй тохиолдолд "илүү сайжруул", "илүү дэлгэрэнгүй бичээрэй" гэх мэтчилэн нэмэлт асуулт асуудаг шүү дээ. Ингэснээр бараг цагаа хэмнээгүй харин ч үрээд байгаа юм шиг санагдаж байсан уу?

Жишээ №2: "OpenAI" компанийн санал болгосон бүтцийг ашиглаж, бүх агуулгыг багтаасан бөгөөд англи хэлээр асуусан. (Хэрвээ та англи хэл мэдэхгүй бол google translate ашиглан хайлт хийгээрэй. Шууд монголоор бичиж хайснаас илүү үр дүнтэй шүү)

Тус заавар дээр форматыг PDF-ээр гаргаж өгөөрэй гэж оруулсан тул дараах файлыг татаж авах холбоосыг мөн хавсаргажээ.

Эхний жишээтэй харьцуулахад ингэж асуух нь хэцүү бөгөөд "төвөгтэй" санагдаж байж болох ч, "OpenAI" компанийн зөвлөснөөр энэ бол хамгийн оновчтой, дэлгэрэнгүй хариулт авах арга юм.

Тэгвэл энэ хэцүү, төвөгтэй prompt-ийг яаж бичих вэ?

Нэгдүгээрт, "AI prompt generator" ашиглах. Энэ нь таны энгийн үг хэллэгээр бичсэн замбараагүй санаануудыг сайжруулж, мэргэжлийн prompt болгодог хиймэл оюуны хэрэгсэл (AI tool) юм. Жишээ нь: GeneratePrompt.ai-ийг туршаад үзээрэй. Эсвэл өөрийн ашиглаж буй LLM-ээрээ prompt бичүүлж, ашиглах боломжтой.

Хоёрдугаарт, "OpenAI" компанийн блогуудыг тогтмол шалгах. Тус компани ChatGPT-ын шинэ моделийг танилцуулах бүрдээ тухайн модельд тохиромжтой prompt бичих зөвлөмж оруулж, чатботыг хэрхэн илүү үр дүнтэй ашиглах талаар төрөл бүрийн сонирхолтой нийтлэлүүд оруулдаг. Жишээ нь энд дарж, гурван сарын өмнө оруулсан нийтлэлтэй танилцаарай.

Гуравдугаарт, энэ сэдвээр ном унших. Мэдээж та ямар зорилгоор, юу хийх гэж байгаагаас шалтгаалан нэг ижил төрлийн prompt байнга ашиглах нь тохиромжгүй тул өөрийн ажил мэргэжил, шаардлагад тохируулан илүү дэлгэрэнгүй судалж болно. Ибрахам Жоны бичсэн "The Art of ChatGPT for high-quality answer: A complete guide to a prompt-engineering techniques" номыг санал болгоё. Энэхүү ном дээр 20 гаруй төрлийн prompt бичих аргачлалыг дэлгэрэнгүй тайлбарласан байгаа.

Хиймэл оюун бидний өдөр тутмын хэрэгсэл болж буй энэ үед “сайн асуух” гэдэг нь өөрөө нэг ур чадвар болчхож. ChatGPT муу хариулдагдаа бус, бид түүнд ямар чиглэл өгч байна вэ гэдгээс бүх зүйл хамаарна гэсэн үг. Иймд өөрийн зорилго, мэдээллийн цар хүрээ, хүсэж буй форматаа тодорхой хэлж сурах нь бичиг үсгээр бол цагаан толгойтой адил үндсэн чадвар болж буй.

🔗 Эх сурвалж:

  1. Chatterji, Aaron, et al. “How People Use ChatGPT.” Working Paper no. 34255, National Bureau of Economic Research, Sept. 2025. Working Paper Series. National Bureau of Economic Research, https://doi.org/10.3386/w34255.
  2. Knoth, Nils, et al. “AI Literacy and Its Implications for Prompt Engineering Strategies.” Computers and Education: Artificial Intelligence, vol. 6, June 2024, p. 100225. ScienceDirect, https://doi.org/10.1016/j.caeai.2024.100225.
  3. “Number of ChatGPT Users (November 2025).” Exploding Topics, 4 Dec. 2024, https://explodingtopics.com/blog/chatgpt-users.
  4. How People Are Using ChatGPT. 4 Dec. 2025, https://openai.com/index/how-people-are-using-chatgpt/.




Баримт шалгалтын төлөв.

Энэхүү мэдээлэлд хиймэл оюун ухаанаар таних боломжтой хуурамч мэдээлэлд илэрдэг аливаа түгээмэл шинж чанар агуулагдаагүй байна.

* Плюма нь чөлөөт сэтгүүлчдийн ямар нэг цензургүй талбар юм. Тиймээс энд нийтлэгдсэн сэтгүүл зүйн бүтээлүүд баримтын хувьд зөрүүтэй байх боломжтой тул бид эрсдэлийг бууруулах үүднээс хиймэл оюун ухааны тусламжтайгаар мэдээ нийтлэлүүдэд үнэлгээ өгч байна. Энэхүү хиймэл оюун ухаан нь Монголын баримт шалгах төвийн 2020 оноос хийсэн нийт баримт шалгалт болон тандаж илрүүлсэн хуурамч, ташаа мэдээллийн өгөгдлийн санд үндэслэн, хуурамч мэдээлэлд түгээмэл ажиглагддаг шинж тэмдгүүд илэрч байгаа эсэхийг уншигчдад таниулах зорилготой юм.

Ерөнхий Сэнтимент

Оноо 0.85
-1.0 0 +1.0

Тайлбар

Энэ нийтлэл нь ChatGPT-ийн хурдацтай өсөлт, түүнтэй үр дүнтэй харилцах "prompt инженерчлэл"-ийн чухал ур чадварыг танилцуулсан. Албан ёсны, мэдээлэл өгөх аястай бөгөөд уншигчдад шинэ ур чадвар эзэмшихэд урам зориг өгнө. Объектив байдлаар "хэрэглэгчийн тоо өссөн", "оновчтой хариулт авах арга", "үндсэн чадвар болж буй" зэрэг эерэг үгсээр дамжуулан технологийн боловсролын ач холбогдлыг онцолжээ.


** Энэхүү сентимент шинжилгээний хэсэг нь уншигчид тухайн нийтлэлд дурдагдаж байгаа аливаа агуулга Монголын хэвлэл мэдээллийн орчинд ямар хэмжээнд түгсэн тухай мэдээлэл авах, улмаар өөрийн байр суурь, дүгнэлтээ мэдээлэлд суурилан гаргахад чиглэсэн мэдээллийн хэсэг юм.
AI-ээр шинжилсэн
AI алдаа гаргах боломжтой.

Сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл бичигээгүй байна.

Author Image

Enkhjin Shinebayar

2 followers

Author Image

Enkhjin Shinebayar

Dec 7, 2025

ChatGPT-тэй харилцах урлаг буюу prompting 101

Том хэмжээний хэлний загвар (LLM) ашиглахдаа цагаа хэмнэж, илүү үр дүнтэй хариулт авахын тулд "prompt" буюу зааварчилгаа хэрхэн бичих талаар ChatGPT-ын жишээн дээр танилцууллаа.

News Image
Author Image

Enkhjin Shinebayar

Nov 23, 2025

ДОТООД ОРЧИН БУЮУ ТАНЫ ГЭРИЙН АГААР ИЛҮҮ АЮУЛТАЙ БАЙЖ МАГАДГҮЙ

Байгальдаа, хүндээ ээлтэй орчинг бүтээх зорилгын дор нэгдсэн монгол залуусын биотехнологи, шинжлэх ухаанд суурилсан бүтээгдэхүүн, бизнесийг онцолж байна.

News Image

Pluma -с санал болгосон

News Image
Author Image

Densmaa

Jun 24, 2025

МАНАЙ УЛСАД ХӨДӨЛМӨР ЭРХЛЭГЧДИЙН 25.5 ХУВЬ НЬ АЛБАН БУС ХӨДӨЛМӨР ЭРХЭЛЖ БАЙНА

Албан бус хөдөлмөр эрхлэлтийг бууруулах талаар төрөөс арга хэмжээ авч үр дүнгээ өгчээ.

News Image
Author Image

БЯМБАЛХАГВА

Jun 26, 2025

"Халал ааруул"-ын экспортын ирээдүй

Баян-Өлгий аймгийн Сагсай сумын өрхийн үйлдвэрлэгч Х.Хазира сүүлийн 6 жил сүү, цагаан идээ боловсруулж, зарж борлуулж байна. Цагаан идээгээ төрөлжүүлж, экспортод гаргах томоохон зорилготой түүнд гэр бүлийн гишүүн бүр тусалж, өрхийн үйлдвэрлэлийг жинхэнэ утгаар нь хөгжүүлж байна.

News Image
Author Image

Цэнд

Sep 1, 2025

9 сарын 1: Баярын өдөртэй зэрэгцсэн “бяцхан” зөвлөмж

Баярт энэ өдөртэй зэрэгцэн аюулгүй байдал, анхаарал татах олон асуудлууд санаа чилээдэг нь нууц биш. Тиймээс асран хамгаалагч, аав, ээжүүд болон хүүхдүүддээ зориулсан “бяцхан” зөвлөмжийг хүргэж байна.

News Image
Author Image

Цэнд

Dec 6, 2025

Суурин утаснаас дижитал эрэн хүртэлх "БИ"

Өглөө бүр шинэ боломж ирдэгтэй адил шинэ техник, технологи “мэндэлж”, түүнтэй хөл зэрэгцэн алхах шаардлагыг биднээс “нэхэж” байгаа нь интернэтийн нөлөөлөл гэж боддог.