Өнгөрсөн даваа гарагт нийслэлд түр зуурын аадар бороо орсон. Борооны дараа хотын төвийн явган хүний зам болон автозам усанд автсан. Иргэд олон метр үргэлжилсэн үерийн усыг тууллаа. Автозамын шинэчлэл засвар хийхдээ ус зайлуулах шугам угсраагүй дээр өндөрлөг газруудад илүү их ус зайлуулах шугам угсрах хэрэгтэй байгааг өнгөрсөн түр зуурын бороо харууллаа.

A person walking through a flooded street AI-generated content may be incorrect.Борооны ус зайлуулах хоолой, үерийн далан зэргийг хавар зундаа цэвэрлэж, төсөв батлагдсан зарим жил нэмж байгуулдаг.Автозамын ус зайлуулах шугамыг цэвэрлэхэд тонн тоннооор хэмжигдэх лаг шавар хогийг гаргаж авдаг, ганц удаагийн үерийн усны дараа гэр хорооллын далан, автозамын шугам хоолой бөглөрдөг байна. Иймд дараагийн борооноос өмнө цэвэрлэх боломж хомс байдаг.

Харин энэ жил томоохон 10 байршилд борооны ус зайлуулах шугам угсарна.Үүнээс хамгийн урт нь 6 километр ус зайлуулах шугамын ажлыг "Чингисийн өргөн чөлөө"ний зам талбайд барих юм байна. Мөн хамгийн их ус тогтдог төмөрзам, алтай хотхон, 3-р цахилгаан станцын ойр орчимд ус зайлуулах шугам хийнэ.

Борооны ус зайлуулах шугамын өргөтгөл шинэчлэл, цэвэрлэгээ үйлчилгээнд энэ жил нийт 14 тэрбум төгрөгийн төсөв баталж шат дараатай ажлаа зохион байгуулж эхэлсэн байна. Харин эдгээр ус зайлуулах шугамыг бүрэн угсартал гэнэтийн усархаг аадар бороонд бэлтгэлтэй байхыг зөвлөж байна.