AUSTIN REAVES гэх 28 настай залуу дэлхий дээрх хамгийн алдартай багийн нэг Los Angeles Lakers багтайгаа 4 жилийн $185,000,000 гэрээг баталгаажууллаа.

5 жилийн өмнө түүнийг NBA Draft-д нэрээ өгөхөд эхний тойргоор сонгох баг олдоогүй буюу хэн ч түүнд итгээгүй гэхэд буруудахгүй. Хамгаалагчийн байрлалд тоглодог, нуруу намтай, биеийн хөгжил, хамгаалалтын чадвар сул зэрэг олон талаараа шүүмжлүүлж байв.

Улмаар хоёр дугаар тойргийн 42 дахь сонголтоор Detroit Pistons багийн саналыг татгалзаж, Los Angeles Lakers багт баталгаат бус хоёр талт гэрээгээр өөрийгөө харуулахыг сонгож байв. Нэг үгээр бол өөрийнхөө ур чадварт “дэнчин” тавьсан юм.

Эхний жилдээ 1 сая доллар хүрэхгүй цалин буюу NBA-н тамирчдын хамгийн бага дүнтэй гэрээгээр тоглож эхэлсэн түүний хувьд өдгөө нийт 240,000,000 доллараар өөрийн ур чадварыг үнэлүүлээд байна.

Austin Reaves-н цалингийн өсөлтийг харвал:

2021 он: 2 жилийн $2,488,776

2023 он: 4 жилийн $53,827,872

2026 он: 4 жилийн $184,800,000

Austin Reaves их сургуулийн түвшинд 4 улирал тоглож, сүүлийн улиралдаа 18.3 оноо, 5.5 самбар, 4.6 дамжуулалт гүйцэтгэж байв. Их сургуульд олж авсан арвин туршлага нь түүнийг NBA-н талбайд бусдаас ялгарах, залуу чадварлаг тоглогчдоор цангаж байсан Lakers багийн сэлгээний гол тоглогч болоход хөтөлсөн.

Худалч хүнд Reaves жил бүр авах ёстой хэмжээнээсээ даруй хоёр дахин бага цалингаар багийнхаа хамгийн үр нөлөөтэй тоглогчдын нэг байж ирсэн. Үнэнчээр, тууштай хөдөлмөрлөсөн түүний хичээл зүтгэлийг баг нь энэ удаад байж болох хамгийн өндөр дүнгээр үнэлсэн нь энэ.

Түүний замналын онцлох үзүүлэлтүүд:

2021-2022: 7.3 оноо, 3.2 самбар, 1.8 дамжуулалт, 45.9% довтолгоо (61 тоглолт)

2022-2023: 13 оноо, 3.0 самбар, 3.4 дамжуулалт, 52.9% довтолгоо (64 тоглолт)

2023-2024: 15.9 оноо, 4.3 самбар, 5.5 дамжуулалт, 48.6% довтолгоо (82 тоглолт)

2024-2025: 20.2 оноо, 4.5 самбар, 5.8 дамжуулалт, 46.0% довтолгоо (73 тоглолт)

2025-2026: 23.3 оноо, 4.7 самбар, 5.5 дамжуулалт, 49.0% довтолгоо (51 тоглолт)

Ирэх олон жилүүдэд Luka Doncic-н хамтаар Los Angeles Lakers багийн 2 дахь лидер, тулгын чулуу, үнэ цэнтэй нэгэн байх нь ийнхүү тодорхой боллоо.

Хэн ч бишээс эхэлсэн энгийн нэгэн залуугийн үлгэрийн мэт замнал өдгөө яг л манай Энхийн-Од шиг мянга мянган залууст урмын ташуур болж явна.

Хүсэл мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөсөн хүнийг Бурхан хэзээ ч хоосон орхидоггүй гэдгийн хамгийн том жишээ Los Angeles Lakers багийн лидер, AUSTIN REAVES.