Шаравжамцын Энхийн-Од 2026 оны NBA Summer League-т Orlando Magic багт сонгогдож сагсан бөмбөгийн ноён оргил NBA-н анхны Монгол тамирчин болж чадлаа.
24 жилийн өмнөөс эхэлсэн спортын гэр бүлийн мөрөөдөл өнөөдөр дэлхийн тавцанд Монгол үндэсний мөрөөдөл болон биеллээ.
Түүнийг NBA-н драфтад нэрээ өгсөн хойно ч эргэлзсэн, үл хүндэлсэн, огт итгээгүй хүн олон байв. Гэхдээ хэн ч хараагүй байхад ч өөртөө үнэнч хөдөлмөрлөсөн он жилүүдийнх нь үр шимийг Бурхан үнэхээр шагналаа.
Энхийн-Од 24 настай, 2.08см өндөр, өнгөрсөн 4 жилийн хугацаанд Dayton Flyers, San Francisco Dons, Utah Utes, South Carolina Gamecocks гэсэн 4 өөр их сургуулийн багаас тоглож, хангалттай туршлагыг хуримтлуулсан.
Одоо харин NBA-н Зуны лигийн талбайд драфтын өмнө бэлтгэлд дуудагдаж өөрийгөө харуулсан Orlando Magic багаасаа тоглож, лигийн бүх 30 багийн өмнө онцгойрох том боломж нээгдлээ.
Түүний хамгийн том давуу тал нь Lebron James-тэй ижил өндөртэй атлаа холбон тоглогчийн байрлалд тоглож, тоглолтыг найруулах чадвар нь билээ.
Оноо авах чадвар, шидэлтийн чадвар жил ирэх тусам хангалттай өснө. Харин төрөлхийн мат заяасан талбайг удирдах, өрсөлдөгчөө унших, дамжуулах мэдрэмж нь Mike-н жинхэнэ үнэ цэнийг улам илүү нэмэгдүүлэх нь гарцаагүй.

Энхийн-Одод итгэсэн, Монгол авьяас чадварт итгэсэн Orlando Magic багийн хувьд харамсахааргүй зөв сонголт хийсэн гэдгийг харуулаад л өгөх үлдлээ.
Хүрч үзээгүй тавцанд зам гаргаж, мөс хагалсан түүний хамгийн том аялал одоо л эхэлж байна.

МОНГОЛ МӨРӨӨДӨЛ ҮРГЭЛЖИЛСЭЭР…
Keep Shining Your Way!🌟🌟🌟
Зочин
9 hours ago
Зочин
9 hours ago