Утаснаасаа дор ухаан муутай хүн гэж би заримдаа өөрийгөө тодорхойлдог юм. Үнэтэй гар утас барьчихсан хэрнээ түүнийгээ бүрэн хэрэглэж мэдэхгүй над шиг хүн зөндөө. Та ч нэг нь байж мэднэ. Ярина, мэссэж бичнэ, мэйл илгээнэ, зураг авна, бичлэг хийнэ, банкны апп, хайлтын программ ашиглана, олон нийтийн сүлжээнд орно, видео эвлүүлнэ. За ингэсхийгээд миний мэдлэг дуусаа.
Нэгэн өглөө индүүгээ салгахаа мартаад ажилдаа иржээ. Гэрт хамгийн ойр байгаагаар нь охин руугаа залгаж, “Багшдаа хэлж гялс гараад, индүү салгах боломж байна уу” гэх гэтэл “Холбогдох боломжгүй байна” гэв. Багш нь хичээлийн цагаар гар утсыг нь хурааж авдаг л даа. Ингээд би өөрөө гэр лүүгээ явах, ирэхэд 2 цаг зарцуулж, 20 мянган төгрөг таксинд төлөв. Тэгээд тасалсан цагаа нөхөж ажиллан, оройтов. Гол нь ажил дээрээ буцаж ирсэн хэрнээ “Хаалгаа цоожилсон билүү” гэж эргэлзээд байсныг яана.
Үүний дараа шууд шийдэж, гэрийнхээ хаалганы цоож, цахилгааныг ухаалаг болгуулан, гар утастайгаа холбуулж санаа амрав. Одоо манай хаалга хүн гармагц автоматаар цоожлогдоно. Хөргөгчнийхөөс бусад цахилгааны разетка бүгд салдаг. Цахилгаан, интернэт тасарсан үед ийм ухаалаг хэрэгслийн сул тал гарч ирэх тул цахилгаан хэрэгслээ салгахаа мартахгүйг хичээнэ. Хаалгаа түлхүүрээр давхар цоожилдог. Нэг нь ажиллаагүй үед нөгөө нь ажиллаж л таарна.
Харин одоо хүн бүр ухаалаг утастай. 5 жилийн дараа гэхэд айл бүр ухаалаг гэртэй болно гэдэгт мөрийцсөн ч болж байна.
Гэрийн хаалган дээрх камер эзнийхээ нүүр царайг танин, түлхүүр, түгжээгүйгээр шууд онгойн, өрөөний гэрэл автоматаар асаж, хөшиг өөрөө нээгдэн, намуухан хөгжим эгшиглэхийг гадаадын киноноос үзээд “Ийм гэртэй бол сайхан аа” хэмээн хөнгөн атаархаж байсан цаг ийн улирч байна. Одоо бол би ч гэрээ ийм болгох боломж бүрджээ. Ийм үйлчилгээ үзүүлдэг компани ч Монголд нэлээд байна.
Гол нь 4G хэрэглэж байсан би одоо 5G хэрэглэдэг. 5G технологи интернэтийн хурдыг л нэмдэг гэж андуурч явсан би юмсын интернэт гэх орчин үеийн шийдэлтэй ийн нүүр тулж, 5G байхгүй бол юмсын интернэт байхгүйг ойлгосон юм даа. Өөрийнхөө ойлгосон зүйлээ одоо та нарт хэлж өгье.
4G сүлжээгээр бид гар утас, зурагт, компьютер, таблет, цаг ашиглаж чаддаг. Гэхдээ нэг холболтоор нэг л зүйлтэй харьцана. Түүнийг алсаас удирдаж чаддаггүй. Урд нь суугаад, гартаа бариад л ашиглах боломжтой.
Тэгвэл эд юмсыг хооронд нь интернэтээр холбох, алсаас удирдах боломжйг LoT болон 5G хоршин олгож байна. Орон гэрийг ийм ухаалаг болгодог технологи бол юмсын интернэт (LoT) ажээ. Хүнтэй утсаар ярихын тулд холбооны газарт очиж, таксафонд дугаарлан, бөөн хүний дунд хамаг юмаа тоочдог байсан цаг 20 жилийн өмнө. Харин одоо хүн бүр ухаалаг утастай. 5 жилийн дараа гэхэд айл бүр ухаалаг гэртэй болно гэдэгт мөрийцсөн ч болж байна. 3GPP (The 3rd Generation Partnership Project) байгууллагын судалгаагаар юмсын интернэтийн хэрэглээ улам нэмэгдэж байгаа гэсэн дүн гарчээ.
Гар утас цэнэглэх, компьютер ашиглахад тийм ч их цахилгаан хэрэглэдэггүй.
3GPP байгууллага 2017 оны 12-р сард 5G сүлжээний стандартыг баталсан бол Монгол Улс 2025 5-р сард 5G сүлжээг нэвтрүүллээ. 2027 он гэхэд хүн амын 70% нь энэ сүлжээг хэрэглэдэг болгохоор “Цахим үндэстэн” зорилтод тусгасан. Төр ингэж зорилт тавьсан ч бай, тавиагүй ч бай монголчууд хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэн, 5G сүлжээнд аяндаа нэгдэж байна. Хүмүүс гэрээ, байгууллагууд офисоо ухаалаг болгож, цаг, мөнгөө нэмнэж байна. Би гэхэд индүүгээ салгахаа ганцхан удаа мартахад, 20 мянган төгрөгөөр таксидан, 2 цаг нөхөж ажиллан, оройтож харьсан. Одоо бол таксинд өгсөн мөнгөтэй тэнцэх мөнгө төлөөд бүтэн сар санаа амар явж байна.
“Технологиос улам л хамааралтай болоод байгаа юм биш үү?” гэж асуудаг хүмүүст би “Одоогоор би технологийг сонгож байна. Технологи намайг сонгодог болоогүй байна” гэж хариулдаг юм. Цаг, зав, мөнгөө юмсын интернэтийн тусламжтайгаар хэмнэж байна шүү дээ.
Мэдээллийн аюулгүй байдал гэдэг зүйлийг хүмүүс бас надаас асуудаг. Мэдээж чухал. Мэдээллээ алдана, аюулгүй байдлын баталгаа байхгүй гээд хөгжил дэвшлээс хойш суух нь утгагүй. Тэгвэл фэйсбүүкт орохгүй, вайбер хэрэглэхгүй, телеграм ашиглахгүй, бүүр интернэт огт хэрэглэхгүй байх хэрэгтэй. Гар утас ч гэсэн дээ. Данснаасаа мөнгө шилжүүлэх, мөнгө авахын тулд банк явах хэрэгтэй. Гэхдээ интернэт ашигладаг, сошиал хэрэглэдэг, цахим банктай хүн бүр мэдээллээ алдаж, мөнгөө луйвардуулан, сүрдүүлэгт өртөөд байна уу? Үгүй шүү дээ.
Юмсын интернэт ч адилхан. Мэдээллийн аюулгүй байдлыг чинь хангаж чадах компанийг сонго. Технологи ашиглаж сур. Ухаалаг гэрийн аппликэйшнтэйгээ сайн танилц. Бүх юмандаа адилхан нууц үг бүү хий. Хэн ч тааж болох хялбархан үг бүү сонго. Юмсын интернэт гэж юу вэ гэдгийг сайн ойлгох нь маш чухал. Юмсыг интернэтээр холбох технологио компаниуд нууцлалын өндөр зэрэглэлтэй байлгахаар мэрийж байгаа. Блокчэйн, хиймэл оюун, технологи ашиглан, юмсын интернэтийг улам хөгжүүлсээр, сайжруулсаар байна.
Wi-Fi бол юмсыг интернэтээр холбоход хэрэглэдэг, лицензгүй зурваст ашигладаг, дамжуулах технологи юм.
Юмсыг интернэтээр холбоход цахилгаан хэр зарцуулах бол гэж хүмүүс сонирхдог. Гар утас цэнэглэх, компьютер ашиглахад тийм ч их цахилгаан хэрэглэдэггүй. Түүнтэй л ижил. LoT холболттой л бол уг юмыг гэрт, машинд, барилга дотор, барилгын гадна, ой, говь гээд хаана ч суурилуулж болдог. Аливаа интернэт, үүрэн холбоонд төгсгөлийн төхөөрөмж гэж бий. Тэр нь юмсын хувьд хэрэглэгчийн төхөөрөмж юм. Тэр нь шилэн кабелиар ирж буй дохиог механик, эсвэл физик хэмжээс рүү хувиргадаг. Тэгснээр бид интернэтээ ашигладаг. Юмсын интернэт нь дохио өгөх, хэмжих, хянах, удирдах гэсэн зориулалттай. Эдгээрийг бүгдийг нь хослуулан ашиглаж бас болно.
Богино болон алсын зайн утасгүй технологи хамгийн сүүлд гарч иржээ. Богино зайн утасгүй технологио сайжруулахын тулд алсын зайн радио технологи бий болгожээ. Үүнийг хослуулснаар ухаалаг гэрээ холоос маш бага эрчим хүч, интернэт ашиглан маш хурдан удирдах боломжтой болгож байна. Радио давтамжаар юмсыг танин, мэдээлэл дамжуулах төхөөрөмж (RFID)-ийг 1945 онд анх хэрэглээнд нэвтрүүлсэн. Идэвхтэй төхөөрөмж нь 100 м дотор, идэвхгүй нь 3-5 м радиуст ажилладаг. 1989 онд бий болсон Bluetooth технологи бол багахан хэмжээний ямар ч мэдээллийг секүндэд 1Мбит хурдаар дамжуулдаг. 1998 онд үүссэн ZigBee технологийг айл гэр автоматжуулахад өргөн ашигладаг. Секүндэд 20-250 кбит өгөгдөл дамжуулна.
Wi-Fi бол юмсыг интернэтээр холбоход хэрэглэдэг, лицензгүй зурваст ашигладаг, дамжуулах технологи юм. Дэлхий даяар үүнийг өргөн хэрэглэж байна. 2G, 3G гэдэг шиг энэ ч бас Wi-Fi6, Wi-Fi7 гэх мэтээр мэдээлэл дамжуулах хурд нь сайжирч байдаг. Юмсын интернэтийг дэмжихээр 900 МГц зурваст ажиллах Wi-Fi802.11ah гэсэн стандарт бий. 1 сувгийн өргөн 1-16 МГц байх агаад тухайн улс алийг нь хэрэглэхээ шийддэг. Нэг дор 8191 төхөөрөмж зэрэг холбогдох боломжтой.
Үүний дараагийн үе болох Wi-Fi8 (IEEE 802.11bn Ultra High Reliability) стандарт хэдхэн жилийн дараа гарна. Үүгээр юмсын интернэт одоогийнхоос илүү найдвартай болно гэж судлаачид үзэж байгаа юм. Юмсын интернэт хөгжүүлэгчид технологи, стандартаа улам сайжруулсаар байна. Харин бид түүнийг зөв хэрэглэж сурах л хэрэгтэй байна.
Юмсыг интернэтээр холбохдоо үнэ төлбөргүй алсын зайн технологи ашиглах шийдлийг зарим компани хайж байна. Гэхдээ үүрэн холбоонд тулгуурласан шийдэл удирдахад хялбар, хянахад амар, хамгаалах боломж өргөн юм билээ. Аливаа юм үнэгүй байх тусмаа аюултай шүү дээ. Буух эзэнтэй, буцах мөртэй байх нь дээр гэж би хувьдаа үзэж байна.
Гадаадын олон орны иргэд гэр орноо ухаалаг болгож, цаг, мөнгөө хэмнээд зогсохгүй, хотоо ухаалаг болгож байна. Дэлхийн банкны судалгаагаар 4G нэвтэрсэн улсуудад ядуурал 4.3% хүртэл буурчээ. Энэ бол технологийн л ач. Гар утас, интернэтээр ажлаа амжуулж, цагаа хэмнэн, нэмэлт орлого олж болж байгаагийнх. Тэд машины түгжрэл, цахилгааны ачаалал, газар доорх инженерийн шугам сүлжээ, газар тариалан, цэцэрлэгээ ухаалаг болгож байна. Тэд 6G рүү явж байна.
Одоо харин би тасалгааны цэцэг услах ухаалаг төхөөрөмж юу байна вэ гээд судалж байна. Цонх, паарнаас холдууллаа ч бүтэн сараар орхиод явахад хөрс нь хатчихдаг. Цэцгээ эргүүлээд сэргээх гэж бөөн юм болно. Ургамал сэхээн амьдруулах тасаг гэж Ургамал хамгааллын хүрээлэнд байдаг бол бариад очмоор. Гэрийн, савтай цэцэг услагч ухаалаг төхөөрөмж байна уу?
Баримт шалгалтын төлөв.
Энэхүү мэдээлэлд хиймэл оюун ухаанаар таних боломжтой хуурамч мэдээлэлд илэрдэг аливаа түгээмэл шинж чанар агуулагдаагүй байна.
Ерөнхий Сэнтимент
Тайлбар
Энэ нийтлэл нь хувийн туршлагаар дамжуулан IoT болон 5G технологийн ач холбогдлыг тайлбарласан, өөдрөг, мэдээлэл өгөх аястай. Уншигчдад цаг, мөнгө хэмнэх боломжийг таниулж, технологийн хөгжилд итгэх итгэлийг төрүүлнэ. Зохиогчийн өөрийн туршлага, үзэл бодолд тулгуурласан тайлбарласан өнгө аястай. "Санаа амрав", "цаг, мөнгөө хэмнэж байна" зэрэг үгс эерэг сэтгэгдэл төрүүлнэ. Технологи, амьдралын хэв маяг, эдийн засгийн ач холбогдлыг онцолсон.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигээгүй байна.
Bolor News
0 followers
Bolor News
Dec 8, 2025
Айлын хүүхдүүдэд атаархчихлаа
Ингэж дүү маань ус алдаж байгаа гэрт нь очиж ус хаах хэн нэгнийг олох, хаалга эвдүүлэх, гэрийнхээ шалыг солих, доод айлд засвар хийж өгөх асар хүнд дарамтаас ухаалаг тоолуурын ачаар хохиролгүй зайлсхийсэн юм
Bolor News
Dec 8, 2025
Юмсын интернэт амьдралд ямар хэрэгтэй гээч
4G хэрэглэж байсан би одоо 5G хэрэглэдэг. 5G технологи интернэтийн хурдыг л нэмдэг гэж андуурч явсан би юмсын интернэт гэх орчин үеийн шийдэлтэй ийн нүүр тулж, 5G байхгүй бол юмсын интернэт байхгүйг ойлгосон юм даа. Өөрийнхөө ойлгосон зүйлээ одоо та нарт хэлж өгье. 4G сүлжээгээр бид гар утас, зурагт, компьютер, таблет, цаг ашиглаж чаддаг. Гэхдээ нэг холболтоор нэг л зүйлтэй харьцана. Түүнийг алсаас удирдаж чаддаггүй. Урд нь суугаад, гартаа бариад л ашиглах боломжтой. Тэгвэл эд юмсыг хооронд нь интернэтээр холбох, алсаас удирдах боломжйг LoT болон 5G хоршин олгож байна.
Bolor News
Dec 8, 2025
Хотын гудамжаар яваа хүний хөл доор юу байдаг вэ?
Бидний алхаж яваа зам доор гар утас, зурагтыг маань ажиллуулдаг холбооны сувагчлал байдаг. Түүн дотор шилэн кабель гэх шидэт утас бий
Pluma -с санал болгосон
Munkhtungalag
Oct 9, 2025
Бизнес ба Хүний эрх сэдвээр сурвалжлахыг тренд болгоё
Бизнесийн байгууллагууд үйл ажиллагаагаа явуулахдаа хүний эрх, байгаль орчинд ээлтэй ажиллаж байгаа эсэхийг сурвалжлах нь өдгөө олон сэтгүүлчдийн "халуун" сэдэв болжээ.
Болдбаатар
Dec 11, 2025
Контент бүтээхэд зайлшгүй хэрэгтэй 6 хиймэл Оюуны хэрэгсэл
Энэ удаа бид одоогоор хамгийн өргөн хэрэглэгдэж буй хэрэгслүүдийг, тэднийг алдартай болгосон жишээнүүдийн хамт, алхам алхмаар ашиглах заавартай нь танилцуулж байна.
Р.Оюунцэцэг
Jun 26, 2025
Хүүхдийн вакцинжуулалтад зарцуулсан $1 бүр эмнэлгийн тусламж үйлчилгээний зардлаас $3, нийгмийн зардлаас $10 ам.доллар хэмнэдэг
Ирээдүйд эрүүл иргэн хүлээлгэж өгөхийн тулд товлолт вакцинуудад нь хамруулж, хүүхдүүдээ хамгаалах нь эцэг, эхчүүд бидний үүрэг болоод байна.
Бүжинлхам
Dec 10, 2025
Цахим орчинд хамгийн өргөн тархсан, технологитой холбоотой төөрөгдүүлсэн мэдээлэл
Технологийн хөгжил бол боломж. Харин төөрөгдүүлсэн мэдээлэл нь энэ боломжийг эрсдэл болгон хувиргадаг.