5G сүлжээ бидний өдөр тутмын амьдралд хэрэгтэй юу?
1G-5G хүртэл...
5G гарахаас өмнө бид анхлан 1G буюу хөдөлгөөнт гар утсыг ашиглаж байсан түүхтэй. Үүний дараа 2G сүлжээг ашиглан мессеж бичдэг болж, дараа нь 3G ашиглан интернет ордог болсон. 3G нь манай улсад 2009 онд нэвтэрч гар утаснаасаа төрөл бүрийн контент үзэх боломжийг бидэнд олгож байв. Харин 4G орж ирснээр 3G-с 5 дахин илүү хурдан болж, интернет ашиглан видео, шууд дамжуулалт зэргийг гацалтгүй үзэх боломжтой болжээ.

5G сүлжээ гэж юу вэ?
5G сүлжээ нь 4G сүлжээнээс хамгийн багадаа 10 дахин хурдан байдаг ба зарим тохиолдолд үүнийг аж үйлдвэрийн интернет гэж нэрлэх нь бий. Яагаад гэвэл боловсрол, уул уурхай, эмнэлгийн салбарт томоохон өөрчлөлтийг энэхүү сүлжээгээр дамжуулан хийх боломжтой юм. Жишээ нь робот ашиглан алсаас мэс засал хийх, газар дор байгаа машин механизмыг удирдах гэх мэт.
5G сүлжээний гол ач холбогдол нь хүмүүсийг хооронд нь өндөр хурдтай холбохоос гадна, техник технологи, эд зүйлс, цахилгаан бараа, автомашин зэргийг холбох үйлдэл хийдэг. Энэ үйлдлийг хийхдээ “ultra low latency” буюу мэдээллийг асар богино хугацаанд нэгээс нөгөөд дамжуулах чадвартай гэсэн гэсэн үг юм. Мөн VR, AR гэх мэт олон төхөөрөмж зэрэг, нэг дор залгаж сааталгүй ашиглах боломжтой.

“Та 5G сүлжээг өдөр тутамдаа ашигладаг уу?” гэсэн асуултад иргэд дараах байдлаар хариуллаа.
Иргэн 1 /Сэтгүүлч, 32 настай/: 5G сүлжээний хэрэглээ, зорилгыг сайн мэдэхгүй. Хот дотор явж байхад хааяа 4G биш 5G болчихсон байдаг. Яг үнэндээ ялгааг нь сайн ойлгоогүй. Мэдээж видео татах зэрэг үйлдэлд 4G-с илүү хурдан болсон байх.
Иргэн 2 /Оюутан, 19 настай/: Би утасныхаа 5G ашиглах тохиргоог унтраачихсан. Дата их үрэгдээд байгаа юм шиг санагдаад байсан.
Иргэн 3 /Контент бүтээгч, 28 настай/: Миний хувьд сүүлийн үед 5G ашиглах нь илүү тухтай болсон. Илүү хурдан байгаа учраас миний ажлын бүтээмжид сайнаар нөлөөлж байна гэж бодож байна. Зардлын хувьд 4G ашигладаг байснаас арай илүү байгаа.
Иргэн 4 /Эмч, 53 настай/: Бидний өдөр тутмын хэрэглээнд 4G хангалттай л санагдаж байгаа. Яг үнэндээ 5G ашиглаад ийм өөрчлөлт, нөлөөлөл байгаа гэж тодорхойлж хэлэх зүйл алга. Сайн мэдэхгүй байна.
Иргэн 5 /Телевизийн инженер, 45 настай/: Телевизийн байгууллагуудын хувьд шууд дамжуулалттай тохиолдолд дуу, дүрсээ 5G сүлжээг ашиглан дамжуулдаг. Голчлон мэдээний сувгууд "газар дээрээс нь шууд дамжууллаа" гэх тохиолдолд 5G сүлжээг ашигладаг. Хувь хүний талаас 4G сүлжээг ашиглаж байна.
"Юнител" группийн утасгүй холбооны инженер Д.Ууганбаяраас дараах 3 асуултыг тодрууллаа.
Асуулт 1: 5G сүлжээ гар утсанд орж ажиллаж эхлэх үед илүү их дата хэрэглэдэг үү?
5G нь 4G-тэй харьцуулахад илүү өндөр хурдтай, богино хугацаанд их хэмжээний мэдээлэл дамжуулах боломжтой технологи юм. Тиймээс хурд нэмэгдсэнээр зарим хэрэглээнд дата илүү хурдан зарцуулагдаж байгаа мэт санагдаж болно. Гэхдээ энэ нь хэрэглэгчийн өөрийн сонголт болон хэрэглээний хэв маягаас шалтгаална. Өндөр нягтаршилтай видео үзэх, том файл татах зэрэг үйлдлүүдийг хэрэглэгч өөрөө сонгож ашигладаг. Үндсэндээ 5G өөрөө илүү дата “зарцуулдаг” бус, харин өндөр хурдтай учраас хэрэглээ хурдан гүйцэтгэгддэг гэж ойлгож болно.
Асуулт 2: 5G-г өдөр тутмын хэрэглээнд ашиглах нь хэр тохиромжтой вэ?
5G сүлжээ нь өмнөх үеийн технологиудтай харьцуулахад илүү хурдан, саатал бага, олон төхөөрөмжийг нэгэн зэрэг тогтвортой холбох давуу талтай. Иймээс өдөр тутмын интернэт хэрэглээ болох видео үзэх, онлайн хичээл болон уулзалт хийх, тоглоом тоглох, ажиллах зэрэг нийтлэг хэрэглээнд тохиромжтой байдаг. Гэхдээ аль технологийг сонгож ашиглах нь хэрэглэгчийн өөрийн хэрэгцээ, утасны тохиргоо, дата багцын сонголтоос шалтгаална. /Оператор компаниуд дэд бүтцээ үе шаттайгаар шинэчилж, 5G технологийн дэд бүтцийг байгуулдаг. Харин хэрэглэгч өөрийн хэрэглээнд тохируулан ашиглах хэрэгтэй юм/
Асуулт 3: Монгол Улсад 5G сүлжээний үндсэн хэрэглээ юу байх вэ?
5G нь зөвхөн хувь хүмүүсийн өндөр хурдны интернет хэрэглээнд зориулагдаад зогсохгүй, байгууллага, үйлдвэр, дэд бүтцийн салбарт маш өргөн боломжуудыг нээнэ. Монголд 5G технологийн гол хэрэглээ дараах чиглэлд хөгжих төлөвтэй байна.
Хувь хэрэглэгчид /өндөр хурд шаардсан хэрэглээ/:
- онлайн хичээл, уулзалтад орох
- мэдээлэл татах
- стриминг
Байгууллага, аж үйлдвэрт:
- Уул уурхайн алсын хяналт, автоматжуулалт
- Алсын зайн удирдлагатай техник, тоног төхөөрөмж
- Ухаалаг ложистик, агуулахын робот автоматжуулалт
- Жолоочгүй тээвэр, ухаалаг зам тээврийн систем
- Хотын ухаалаг шийдлүүд (камер, мэдрэгч, хяналтын систем г.м.)
Дүгнэлт
Яг одоогийн байдлаар бидний өдөр тутмын амьдралд 5G сүлжээ тийм ч томоохон өөрчлөлт авчраагүй бололтой. Байгууллага, аж үйлдвэр, үйлдвэрлэл, томоохон технологитой ажилладаг компаниуд хэрэглэх боломжийг нээх дэд бүтэц, технологийн шинэчлэлтийг оператор компаниуд үе шаттайгаар нэвтрүүлж байгаа юм байна. Харин хэрэглэгч талдаа өөрийн хэрэгцээ, дата хэрэглээнд нийцүүлэн 5G-ийн давуу талуудыг өөрийн сонголтоор ашиглах боломжтой.
Мөн илүү хурдан интернет, хугацааны хоцрогдолгүй, сааталгүй дамжуулах шийдэл нь манай улсад илүү төгөлдөржиж, хүрээгээ тэлж хүний оролцоогүй үйл ажиллагаа явуулах, машин, техникийг алсаас удирдах зэрэг нь хэвийн зүйл болох нь цаг хугацааны асуудал болов уу. Ялангуяа AI технологиуд эрчимтэй хөгжиж буй энэ цаг үед ирээдүйд 5G сүлжээг хүн төрөлхтний өдөр тутмын хэрэглээнд ашиглаж, амьдралыг хялбарчлах нэгэн хэлбэр болох юм.
Эх сурвалж:
https://www.qualcomm.com/5g/what-is-5g
https://www.ibm.com/think/insights/5g-advantages-disadvantages
https://www.techtarget.com/searchnetworking/definition/6G
Баримт шалгалтын төлөв.
Энэхүү мэдээлэлд хиймэл оюун ухаанаар таних боломжтой хуурамч мэдээлэлд илэрдэг аливаа түгээмэл шинж чанар агуулагдаагүй байна.
Ерөнхий Сэнтимент
Тайлбар
Энэ нийтлэл нь 5G сүлжээний хөгжил, ач холбогдлыг тайлбарласан мэдээлэл өгөх зорилготой. Иргэдийн санал зөрүүтэй ч, мэргэжилтний тайлбар, ирээдүйн хэрэглээний өргөн боломжуудыг онцолсноор өөдрөг хандлагатай. Уншигчдад технологийн ирээдүйн талаар мэдээлэл өгч, сонирхол төрүүлнэ. "Өргөн боломжууд", "амьдралыг хялбарчлах" зэрэг үгс эерэг сэтгэгдэл төрүүлнэ. Технологийн салбарын мэдээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигээгүй байна.
Пүрэвзол
Dec 10, 2025
5G сүлжээ бидний өдөр тутмын амьдралд хэрэгтэй юу?
5G сүлжээг үүрэн телефоны операторууд Монголд оруулж ирсэн нь технологийн дэвшил, өөрчлөлт болж байна. Гэхдээ 5G сүлжээний яг үндсэн хэрэглээ юу юм бол?
Pluma -с санал болгосон
БЯМБАЛХАГВА
Jun 26, 2025
Түргэн уур, түргэн үр дагавар
Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тохиолдлоос харахад ихэвчлэн ямар нэгэн маргааны үед нэгнээ ялах гэсэн хандлагаас болж нэг нь хохирч, нөгөө нь гэмт хэрэгтэн болон үлдэж байна.
Цэнд
Jul 23, 2025
Урам бол итгэл, найдварыг төрүүлж, хүсэл мөрөөдлийн оргилд хүргэх “бамбар”
Еврейчүүд хүүхдээ бага наснаас нь хүн гэдэг амьтан бол заримдаа алдаа гаргадаг, заримдаа онодог, алдаагаа засч зөв болгож чаддаг, тийм бүрэн боломжтой гэж сургадаг гэнэ.
Хонгорзул
Dec 11, 2025
Хямд барааны араас хөөцөлдөх нь хувийн мэдээллээ алдах эрсдэл дагуулдаг.
Цахим орчинд хувийн мэдээллээ үлдээх, гадаад дотоодын онлайн худалдааны сайт, аппликейшн болон платформуудад бүртгүүлэх нь ямар эрсдэлд хүргэж болзошгүйг сурвалжилгаар хөндлөө.
Bolor News
Dec 8, 2025
Хотын гудамжаар яваа хүний хөл доор юу байдаг вэ?
Бидний алхаж яваа зам доор гар утас, зурагтыг маань ажиллуулдаг холбооны сувагчлал байдаг. Түүн дотор шилэн кабель гэх шидэт утас бий