logo

"Үхрийн бүтэн мах тал үнээр нь өгье, эхлээд та урьдчилгаагаа шилжүүлчих"

Т.Чулуунцэцэг

Т.Чулуунцэцэг

Dec 12, 2025

7 мин уншина

Бидний амьдарч буй энэ цаг алга урвуулахын хооронд цахимжиж, илүү дижиталчлагдсан, илүү хурдан, урьдынхаас хортой, этгээд эрсдэлтэй болсон. Өглөө гараад автобусанд суухдаа Ubcard-аа уншуулж, үдийн хоолоо зооглохдоо qpay-ээ ашиглан тооцоогоо хийж, төрийн үйлчилгээний бүх төрлийн лавлагааг Emongolia нэгэнт шийдэж буй. Энэ нь бидэнд тун сонирхолтой, хурдан шуурхай, цаг хэмнэхэд тустай, сайшаамаар чанарууд нь давамгай байж болох. Гэхдээ зөвхөн халдлага, хакерт өртөөгүй, аюулын салхи өөдөөс тулан ирээгүй цагт тэр магтаал үргэлжилсээр л байна. Харин эрсдэлд өртсөний дараа технологийн хамааралтай харилцаа холбоо, ажил үйлчилгээ шиг аюултай зүйл үгүй болдог нь үнэн. Гэхдээ иргэдийн дийлэнх нь цахим гэмт хэрэг, цахим залилан, технологит суурилсан хүчирхийлэл зэргээс болгоомжлохоос илүүтэй цахимд хэт саймширсан хэсэг нь олон. Бид эхний ээлжинд үндэстнээрээ цахим халдлагаас урьдчилан сэргийлэх сэрэмж, өөрийн болон ойр тойрны хүмүүсээ технологиос хамаарсан аюулаас хамгаалах хариуцлага, хамгаалалтын анхдагч үйлдлүүдэд суралцах шаардлагатай. Тухайлбал, Бүх аппликэйшн дээрх сошиал хаягийнхаа нууц үгийг том, жижиг үсэг, тоо, тусгай тэмдэгт ашиглан зааврын дагуу нарийн, төвөгтэй байдлаар зохиох, онлайнаар төлбөр төлөхдөө “URL” цонхны зүүн талд байх статус нь “Trusted”, “Secured” горимтой байх ёстойг нягтлах зэрэг нь бидний хамгийн хүчтэй туслагч болно.

“Тоон мэдээллээс харвал цагдаагийн Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газарт 2025 оныг хүртэл иргэн, хуулийн этгээдээс 4484 гомдол бүртгэгдэж, 31.2 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Энэ тохиолдлуудын 44.7 хувь болох 1622 гомдолд хамааралтай 13.9 тэрбум төгрөгийн эд хөрөнгийн шилжилт хөдөлгөөнд хязгаарлалт тогтоож, 1029 иргэний 1.9 тэрбум төгрөгийн хохирлыг эргэн төлүүлсэн.Үүнийг нарийвчилж 2025 оны эхний арван сарын байдлаар тодруулахад иргэн, хуулийн этгээдэд учирсан 18.8 тэрбум төгрөгийн хохиролтой 2318 гомдол бүртгэгджээ.”

“2025 оны сүүлийн улиралд ч хамгийн эрчимтэй бүртгэгдэж байгаа нь цахимаар залилах хэрэг байна. Залилан үйлдэгчид хэнд ч баригдахгүй гэх бодлоор зоригждог. Гэтэл “цахим хэрэгсэл ашиглан үйлдэж байгаа хэрэг нь тоон ул мөр үлдээсэн” байдгийг ЦЕГ-ын кибер, гэмт хэрэгтэй тэмцэх албаныхан хэлж байна. “

Технологиор дамжсан залилангийн хор уршиг их. Үүний хажуугаар технологит суурилсан хэрэглээ ч цаг хэмнэсэн, хурдан шуурхай гэж сайшаагдаж буй цаг үе. Тиймээс цахим үйлчилгээ авч, цахимаас мэдээлэл хүртэж байгаа цагт түүгээр дамжин ирэх залилангийн хохирогч болох эрсдэл хүн бүрийн халаасанд бий.

Гар утасны аппликэйшнээр банкаа хийж, төлбөр тооцооны асуудлаа шийддэг хүн бүрт санамсаргүйгээр эд хөрөнгөө алдах эрсдэл бий. Мөн амьдралын хэрэгцээ, шаардлага, багыг зарцуулж ихийг авах гэсэн иргэдийн сэтгэл зүйд тоглолт хийж итгүүлэх өнгө аясаар бүтээсэн зар сурталчилгаанд автаж залилуулах нь хамгийн түгээмэл тохиолддог байна.

(Энэ талаар төгсгөл хэсэгт дэлгэрэнгүй дурдах болно.)

Цахим залиланд өртсөн талаар ирүүлсэн иргэдийн гомдол, мэдээллээс харвал доорх байдлаар залилуулсан тохиолдол нийтлэг байна

Хуурамч холбоос илгээж, бэлэг, урамшууллын тодорхой болзол тавин нэвтэрч орохыг хүсэх

Тодруулбал, таны дансыг баталгаажуулсны дараа урамшууллын мөнгөн дүн шилжих тул илгээсэн холбоосоор нэвтрэхийг сануулна. Харин тухайн линк рүү нэвтрэх даруйд интернэт банкны нууц үг, бусад хувийн мэдээлэл гэмт этгээдэд очдог байна.

Хуурамч шагнал, урамшуулал

Ямар ч үед худал мэдээлэл гаргахгүй” гэж итгэсэн сүлжээ дэлгүүр, цахилгаан барааны бренд зэргийн нэрээр сошиал хэрэглэгч рүү хандаж болно. Жишээ нь: “ Та Pcmall электрон барааны дэлгүүрээс бүрэн автомат угаалгын машин хожлоо” гэх мэдэгдэл илгээж, бэлгээ авахын тулд QR код уншуулж баталгаажуулахыг анхааруулсан тохиолдол байв.

Тиймээс ирүүлсэн линк, QR луу хандахаас өмнө зайлшгүй шалгах нь зүйтэй.

Зөвхөн таныг залилахад зориулсан хуурамч имэйл

Энэ нь ихэнхдээ “төлбөрийн баримт” , “мэдэгдэл” зэрэг шууд хармагцаа нэвтрэхүйц гарчигтайгаар ирдэг. Дийлэнх тохиолдолд өөрт хамаарах байгууллага, хамтран ажиллагсдын албан мэйлтэй төстэй байдаг нь маш их төөрөгдүүлдэг байна. Тиймээс сайтар нягтлах шаардлагатай.

Зарын дагуух мэдээлээр залилуулсан тохиолдлууд ч хүн бүрт л сонсогдох болсон. Тухайлбал, телевизийн мэдээ бэлтгэж явахад шахмал түлш зарна, цэцэгт мэндчилгээ, захидал, шүлэг хүргэнэ гэх мэт зараар холбогдож, урьдчилгаа мөнгөө шилжүүлсэн иргэдтэй нэг биш удаа тааралдаж байв.

Харин цагдаагийн байгууллагаас хүйтний улиралд “Өвлийн идэш боломжийн үнээр зарна, “ Малын өвс, хивэг зарна” гэх зараар залилсан хэргийн давтамж хамгийн олон байдаг гэлээ. Тухайлбал, нэгэн иргэн өвлийн идэш авахаар зар тавьсаны дагуу " үхрийн бүтэн мах тал үнээр нь өгье, та эхлээд урьдчилгаагаа шилжүүлчих" гэх байдлаар хэд хэдэн дугаараас холбогджээ. Энэ мэтчилэн ргэд яг л хүний хэрэгцээнд тулгуурласан зарын дагуу холбогдож залилуулдаг байна.

Иймд технологиор дамжсан залилангийн зураг хэрхэн зурагддаг тухай, мөн үүнээс үүнээс хэрхэн сэргийлэх талаар судалснаа хүргэе.

“ Гэмт этгээдүүд сугалаанд шууд ороод л хожих мэт сэтгэгдэл төрүүлж залилдаг”

Цахим орчин дах сугалаанд орж мөнгөө залилуусан тохиолдлуулын талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах төвийн мэргэжилтэн Э.Энхзаяатай товч ярилцлаа.

-Гэмт этгээдүүд залилангийн хэргийг цахимаар хэрхэн үйлдэж байгаа талаар мэдээлэл өгнө үү.

-Залилангийн хэрэгт холбогдогч хүмүүс “бусдын анхаарал хаана төвлөрч, тэдний сонирхол хэрэгцээ юунд чиглэж байна” гэдгийг эхлэн судална. Судалсан ёсоороо түүнд тохирох арга хэлбэрийг боловсруулж, түүнийгээ төлөвлөсний дагуу хууран мэхлэх ажлаа хийдэг.

Иргэд харин мэргэшсэн хакерууд, IT инженерүүд, энэ салбарт ажиллаж байгаа хүмүүсд мэдээллээ алдчихлаа гэх өрөөсгөл ойлголттой байх нь ч нийтлэг. Гэтэл цахим технологоор дамжин үйлдэж байгаа залилангийн хэрэг тун энгийн. Хэн нэгэн танилынх нь хаягаар “ ирсэн Судалгаа бөглүүлэх” зэрэг линк рүү нэвтэрч, интернэт банк, фэйсбүүк зэрэг нэвтрэх нэр, нууц үг, хувийн мэдээллээ дамжуулсан байдаг. Ингэж гэмт хэрэгтэнд хувийн мэдээллээ өгсөн тохиолдолд хуурамч мэдээллийг өөрчлөх, устгах, өөрөө хандах боломжгүй болгох зэргээр хохироодог. Иймд иргэд хувийн мэдээллээ хамагаалахад суралцах шаардлага бий.

Манай улсын сошиал хэрэглэгчдийн дийлэнх нь Фэйсбүүк хэрэглэдэг. Тэгвэл фэйсбүүк дээр “two factor authentication” хоёр хүчин зүйлт баталгаажуулалтын тохиргоог идэвхжүүлэх нь хамгийн эхний хамгаалалт болно .Энэ тохиргоо нь хөндлөнгөөс нэвтрэх оролдлого хийсэн тохиолдолд цахим хаягт мэдээдэл ирүүлэх байдлаар мэдэгддэг байна. Хамгийн энгийн боловч цаашид тулгарах олон эрсдэлээс хамгаалах суурь болдог гэлээ.

-Энэ оны байдлаар нийт хэчнээн иргэдэд хэр хэмжээний хохирол гарсан бэ?

-Монгол улсад 2015 онд цахим залилангийн 17 тохиолдол бүртгэгдэж байжээ. Үүнээс 10 жилийн дараа буюу 2025 онд ойролцоогоор 9755 хэрэг бүртгэгдэж, 54 тэрбум төгрөгийн хохирол үүссэн байна.

“Цахим сугалаанд итгэл үнэмшил өндөр ард түмнийг гэмт этгээдүүд отож байдаг”

Цахим сугалаа явуулах үйл ажиллагаа нь зөвшөөрлийн тухай хуулиар зохицуулагддаг . Тухайлбал, Хууль ёсны ажил болгож явуулвад Сангийн яамнаас олгох тусгай зөвшөөрөл байх шаардлагатай болно. Харин ийм төрлийн сугалааг зөвшөөрөлгүй явуулах нь хууль бус бизнес гэсэн үг.

Шууд сугалаанд ороод хожих мэтээр итгүүлсэн өнгө аястай шууд дамжуулалт, нэвтрүүлгүүдэд иргэдийн итгэл өндөр байна. Цагдаагийн байгууллагад сугалаанд бүртгүүлээд, төлбөрөө шилжүүлж залилуулсан гэх гомдол мэдээлэл цөөнгүй.Тиймээс энэ тал дээр хэвлэл мэдээллийн байгууллагууд ч хариуцлагатай хандах ёстой болж байна.

“Түүнчлэн өөрөөс нь гадна бусад хонжвор таарсан иргэд рүү азтан болсон мөнгийг нь шилжүүлж байгаа мэтээр итгэл үнэмшлийг нь өрддөг. Харин удаах процесс нь ийн үргэлжилнэ. Сугалаанаас том хонжвор авсан гэж үнэмшсэн иргэдээс “нийт хонжворын 10 хувийг суутгуулснаар дансанд нь хонжвор бүтнээр шилжинэ” гэсэн утгатай мэдээлэл хүргэж, улмаар хонжвороо авахын тулд заасан хугацаанд нь гүйлгээ хийж, их хэмжээний мөнгө, эд хөрөнгөө алдаж, “ залилангийн бай” болж байна.

-Энэ тохиолдолд иргэд өөрийн аюулгүй байдлыг хэрхэн хамгаалах вэ?

-Хэрэв яг ийм байдлаар залиланд өртөж буй мэт нөхцөл үүссэнийг анзаарсан даруйд цагдаагийн байгууллагын 102 дугаарт дуудлага мэдээллийг өгөх нь зүйтэй. Цагдаагийн байгууллагын алба хаагчид мэдээллийн дагуу хурдан хугацаанд шалгалт хийж, шаардлагата арга хэмжээг авч ажилладаг. Түүнчлэн гомдол гаргасан иргэдийн эд хөрөнгө шилжиж орсон сэжигтэй дансны гүйлгээ, шилжилт хөдөлгөөнд хязгаарлалт тогтоох боломжтой байна.

Энэ үед иргэд өөрийн фэйсбүүк, бусад сошиал хэрэглүүрийг сэргээх оролдлого хийдэг. Нэг иргэн хувийн мэдээлэл, сошиал аккаунтаа алдахад түүний гэр бүл, ойр тойрны бүх хүмүүсийн аюулгүй байдал алдагдаж байдаг. Тиймээс өөрийн цахим дархлааг хамгаалах нь ойр тойрны хүмүүсээ ч эрсдэлээс хамгаалах чухал алхам болж байдгийг ойлгох нь чухал гэв.

Цагдаагийн байгууллагаас цахим залилан, кибер гэмт хэрэгтэй тэмцэх, ийм төрлийн гэмт хэргийн гаралтыг бууруулах талаар ямар ажлуудыг төлөвлөн хийж байгаа вэ?

Цахим орчинд нийтлэгдэж буй залилах, хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулах, худал мэдээлэл тараах, садар самуун сурталчлах зэрэг гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй мэдээлэлд дүн шинжилгээ хийж, нийт 20078 домэйн, линк хаяг, вэб сайтын үйл ажиллагааг зогсоолгох хүсэлтийг Харилцаа холбооны зохицуулах хороонд уламжилж, тэдгээр хаягийг устгуулах ажлыг зохион байгуулсан.


Баримт шалгалтын төлөв.

Энэхүү мэдээлэлд хиймэл оюун ухаанаар таних боломжтой хуурамч мэдээлэлд илэрдэг аливаа түгээмэл шинж чанар агуулагдаагүй байна.

* Плюма нь чөлөөт сэтгүүлчдийн ямар нэг цензургүй талбар юм. Тиймээс энд нийтлэгдсэн сэтгүүл зүйн бүтээлүүд баримтын хувьд зөрүүтэй байх боломжтой тул бид эрсдэлийг бууруулах үүднээс хиймэл оюун ухааны тусламжтайгаар мэдээ нийтлэлүүдэд үнэлгээ өгч байна. Энэхүү хиймэл оюун ухаан нь Монголын баримт шалгах төвийн 2020 оноос хийсэн нийт баримт шалгалт болон тандаж илрүүлсэн хуурамч, ташаа мэдээллийн өгөгдлийн санд үндэслэн, хуурамч мэдээлэлд түгээмэл ажиглагддаг шинж тэмдгүүд илэрч байгаа эсэхийг уншигчдад таниулах зорилготой юм.

Ерөнхий Сэнтимент

Оноо -0.80
-1.0 0 +1.0

Тайлбар

Энэ нийтлэл нь цахим залилангийн аюул, хор уршгийг сэрэмжлүүлсэн, болгоомжлол төрүүлсэн аястай. Уншигчдад айдас, эмзэг байдлыг мэдрүүлж, цахим аюулгүй байдлын талаар мэдээлэл өгөх зорилготой. Цагдаагийн байгууллагын статистик, мэргэжилтний ярилцлагад тулгуурласан объектив мэдээлэл. "Залилан", "хохирол", "эрсдэл" гэх үгс гол үзүүлэлт болж, нийгмийн аюулгүй байдал, гэмт хэргийн сэдвийг хөндсөн.


** Энэхүү сентимент шинжилгээний хэсэг нь уншигчид тухайн нийтлэлд дурдагдаж байгаа аливаа агуулга Монголын хэвлэл мэдээллийн орчинд ямар хэмжээнд түгсэн тухай мэдээлэл авах, улмаар өөрийн байр суурь, дүгнэлтээ мэдээлэлд суурилан гаргахад чиглэсэн мэдээллийн хэсэг юм.
AI-ээр шинжилсэн
AI алдаа гаргах боломжтой.

Сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл бичигээгүй байна.

Author Image

Т.Чулуунцэцэг

0 followers

Author Image

Т.Чулуунцэцэг

Dec 12, 2025

"Үхрийн бүтэн мах тал үнээр нь өгье, эхлээд та урьдчилгаагаа шилжүүлчих"

Нийгмийн олон харилцаа технологит суурилсан энэ үед боломж, эрсдэл хоёул хүн бүрийн урд байна. Тиймээс иргэд цахим халдлагаас хэрхэн урьдчилсан сэргийлж, зохистой хамгаалалт хийх тухай сүүлийн үед цагдаагийн байгууллагад ирсэн цахим гэмт хэрэгтэй холбоотой дуудлага мэдээллийн бүртгэл, тоон үзүүлэлтэд үндэслэн хүргэнэ.

News Image
bookmark more

Pluma -с санал болгосон

News Image
Author Image

Adiya Ajv

Nov 7, 2025

Тaobao 11.11 – Жилийн хамгийн том хямдрал, зөвхөн Монголын хэрэглэгчдэд зориулсан онцгой урамшуулал эхэллээ!

Жил бүрийн 11 сар юугаараа онцлог болохыг та мэдэх үү? Тийм ээ, энэ бол Таоbao платформ жил бүрийн 11.11-нийг угтан хамгийн том хямдрал, урамшууллаа зарладаг сар. “Taobao 11.11 Global Shopping Festival” буюу 11.11 Олон улсын худалдааны баярын талаар өмнө нь сонсож байгаагүй хүн маш ховор биз ээ. Хэрвээ таны эргэн тойронд энэ баярын тухай сонсоогүй, мэдээгүй хүн байвал яг одоо энэ мэдээг хуваалцаарай.

bookmark more
News Image
Author Image

Билгүүн

Jun 26, 2025

ChatGPT таны тархийг ялзруулж байж магадгүй

Хиймэл оюун ухааны технологид суурилсан чатботууд нь таны суралцах үйл явц, танин мэдэхүйн чадварт сөргөөр нөлөөлж байж болзошгүй тухай Массачусетсын технологийн институтийн судлаачид анхааруулжээ.

News Image
Author Image

Б.Янжмаа

Sep 21, 2025

Б.Батчимэг: Эр хүний дусал барагдвал өнгө зүс доройтож, сүр жавхаа, хийморь лундаа буурч, нас богиносдог

Уламжлалт анагаах ухааны их эмч, сэтгэл судлаач Б.Батчимэгтэй хий арвидах үед юуг анхаарах, ямар улиралд хэрхэн хооллох, эр хүний дусал урт наслах, эрүүл мэндэд нь хэрхэн нөлөөлдөг, ад донгийн гаралтай өвчнүүд зэрэг олон сэдвийг хамруулан ярилцлаа.

News Image
Author Image

БЯМБАЛХАГВА

Jun 26, 2025

Түргэн уур, түргэн үр дагавар

Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тохиолдлоос харахад ихэвчлэн ямар нэгэн маргааны үед нэгнээ ялах гэсэн хандлагаас болж нэг нь хохирч, нөгөө нь гэмт хэрэгтэн болон үлдэж байна.