АНУ-ын Массачусетсын технологийн институтийн судлаачид энэ зургаадугаар сард хиймэл оюун ухааны чатботын хэрэглээний талаар нэгэн сонирхолтой бас сэрэмжлүүлсэн судалгааны үр дүнг танилцуулжээ.
Тэд судалгаандаа 18-аас 39 насны 54 оролцогчдыг хамруулж АНУ-д их сургуульд ороход элсэхэд өгдөг SAT шалгалтын эссэ бичих даалгаврыг гурван бүлэгт хуваан өгчээ. Эхний бүлэг OpenAI компанийн хийсэн ChatGPT-г ашиглан шалгалтаа өгөх, удаах нь Google-ийн хайлтын систем ашиглах хамгийн сүүлийн бүлэг нь ямар ч технологийн дэмжлэггүйгээр бичих даалгавар биелүүлсэн байна.
Оролцогчдын тархины үйл ажиллагааг хэмжихээр электроэнцефалограм (ЭЭГ) ашиглан тархины цахилгаан бичлэг хийн тархины үйл ажиллагааны идэвхжилийг хэмжсэн байна. Ингэснээр судлаачид хиймэл оюун ухаанд суурилсан чатбот хүний суралцах, танин мэдэх үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлж байгааг мэдэх зорилготой байсан ба ChatGPT ашигласан оролцогчид “мэдрэл, хэл, зан үйлийн түвшинд тааруу үзүүлэлттэй байсан” болохыг дүгнэсэн байна.
Судалгааны явц дахь дөрвөн сарын хугацаанд 3-4 даалгавар өгөхөд ChatGPT ашигласан оролцогчид эссэ бичих даалгаварыг хялбарчилж ChatGPT ашиглан хуулах (copy and paste) хандлагатай болж байсан байна. Өөрөөр хэлбэл судлаачид ChatGPT шиг LLM ашиглах нь хүмүүсийг залхуу болох, хойш суух (procrastination) шинжтэй болж шийдвэр гаргах чадвар бууруулж байж болохыг анхааруулсан байна.
Хэдийгээр тус судалгаа нь харьцангуй цөөн тооны оролцогчдыг хамруулсан, зөвхөн эссэ бичих даалгавраар дүгнэсэн зэрэг нь судалгааны сул тал байж болох ч судлаачид судалгаагаараа суралцах үйл явцыг саармагжуулж байж болохыг анхааруулахыг хүссэн байна.
Судалгаа нь одоогоор хөндлөнгийн шүүмж, үнэлгээгээр дамжаагүй ч судалгааны гол удирдагч Наталия Космина судалгааны үр дүнг эрт нийтлэх нь зүйтэй байсныг мэдэгдсэн байна. Тэрээр Time сэтгүүлд өгсөн ярилцлагадаа бага насны хүүхдүүдийн хөгжиж буй тархид энэ нь сөрөг нөлөөтэй байж болзошгүй сануулан “Хөндлөнгийн шүүмж, үнэлгээг хүлээхээс өмнө судалгааны үр дүнг танилцуулах шалтгаан нь 6-8 сарын дараа ямар нэгэн бодлого боловсруулагч ‘цэцэрлэгийн хүүхдүүдэд GPT хэрэглүүлье.’ гэж магадгүй гэж айсан учраас. Энэ нь маш муу бөгөөд хор хөнөөлтэй байх болно.” хэмээн мэдэгдсэн байна.
Одоогоор Монголд энэ талын буюу оюутнууд, сурагчдын ChatGPT зэрэг LLM хэрэглээний түвшин, онцлог ямар байгаа талаар судалгаа байхгүй байна. Хэдийгээр Монгол компаниудын хөгжүүлсэн EguneAI, ErdemAI зэрэг ChatGPT шиг чатботууд ажиллаж байгаа ч одоогоор хэрэглэгчдийн тоо нь нээлттэй биш байна. EguneAI Монголын хиймэл оюун ухааны зах зээлийн 70%-ийг эзэлж буй гэж вэбсайтдаа мэдэгдсэн ч ChatGPT зэрэг монгол хэл дээр харьцангуй сайн ажиллаж буй чатботуудын хэрэглээ өндөр байгаа үед энэ тоо нь эргэлзээтэй юм.
ChatGPT шиг чатботууд суралцах үйл явцад танин мэдэх чадварт сөргөөр нөлөөлж буйгаас гадна хуулах, хэт хялбарчлах зэрэг асуудлуудыг үүсгээд байгаа юм. АНУ, Канад зэрэг улсуудын их сургууль, ерөнхий боловсролын сургуулиудад оюутан, сурагчдын хиймэл оюун ухааны хэрэглээг хэрхэн зохицуулах, хүлээн зөвшөөрөх эсэх дээр нийтлэг бодлого үүсэж амжаагүй байгаа ба энэ асуудал багш нар дээр бууж буй юм.
Хэдийгээр хиймэл оюун ухааны технологийн хэрэглээний талаарх судалгаанууд бүгд ийм гутранги биш ч гэсэн ChatGPT зэрэг сошиал медиа шиг нийтийн хэрэглээ болж буй чатботын хэрэглээ нь хүмүүсийн бүтээлч байдлыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ суралцах, танин мэдэх цаашлаад бие даан хөгжих үйл явцыг дордуулахгүй байхад анхаарах нь чухал болоод буй юм.
Баримт шалгалтын төлөв.
Энэхүү мэдээлэлд хиймэл оюун ухаанаар таних боломжтой хуурамч мэдээлэлд илэрдэг аливаа түгээмэл шинж чанар агуулагдаагүй байна.
Ерөнхий Сэнтимент
Тайлбар
Нийтлэлийн өнгө аяс нь "тархийг ялзруулах", "хор хөнөөлтэй" зэрэг үгсээр илэрхийлэгдсэн сэрэмжлүүлсэн, сөрөг шинжтэй. Энэ нь уншигчдад, ялангуяа эцэг эх, багш нарт хиймэл оюуны танин мэдэхүйд үзүүлэх сөрөг нөлөөллийн талаар түгшүүр төрүүлнэ. Судалгааны сөрөг үр дүнд голчлон анхаарч, "залхуурах", "чадвар буурах" зэрэг түлхүүр үгсээр сөрөг мэдрэмжийг бататгасан. Технологи, боловсролын асуудлыг хөндсөн нь сөрөг нөлөөллийг улам тодотгож байна.
Сэтгэгдэл (4)
Bayasgalan Kh
3 months ago
Билгүүн
1 followers
Билгүүн
Jun 26, 2025
ChatGPT таны тархийг ялзруулж байж магадгүй
Хиймэл оюун ухааны технологид суурилсан чатботууд нь таны суралцах үйл явц, танин мэдэхүйн чадварт сөргөөр нөлөөлж байж болзошгүй тухай Массачусетсын технологийн институтийн судлаачид анхааруулжээ.
Pluma -с санал болгосон
Densmaa
Jun 24, 2025
МАНАЙ УЛСАД ХӨДӨЛМӨР ЭРХЛЭГЧДИЙН 25.5 ХУВЬ НЬ АЛБАН БУС ХӨДӨЛМӨР ЭРХЭЛЖ БАЙНА
Албан бус хөдөлмөр эрхлэлтийг бууруулах талаар төрөөс арга хэмжээ авч үр дүнгээ өгчээ.
Б.Янжмаа
Sep 25, 2025
Г.Занданшатарын Засгийн газрын 100 хоног дахь хүнд хаяглагдсан “мессеж”
Засгийн газар 14 мега төсөл хэрэгжүүлнэ хэмээн “үлгэр” ярихын оронд “Хүний хөгжлийн мега төсөл” ярьсан нь арай л бодитой юм даа. Хүний хөгжил ярьсан Ерөнхий сайд хүндээ хандсан юу хийсэн гэдгийг Г.Занданшатарын Засгийн газрын 100 хоногийн босгон дээр эргэцүүлэв.
Ц.Санчирмаа
Jun 24, 2025
ДУРСАМЖ ХЭЗЭЭ Ч СААРАЛ БАЙДАГГҮЙ
Одоогоос 4 жилийн өмнө эхэлсэн Орос, Украины хооронд үүссэн зөрчил мөргөлдөөн улам хурцадсаар буй өнөө цаг үед хоёр улсын хилийн бүсэд амьдардаг жирийн ард иргэдийн амьдрал ахуй хэрхэн хэлмэгдэн доройтож байгааг энэ номын үйл явдлаас харж болно.
Б.Янжмаа
Sep 19, 2025
Шиба гуайн тухай яриа хөөрөө
“Монгол хэл судалсан минь дэлхийн түүх хийгээд, хүнийг үзэх үзэлд маань маш чухал түлхэц болсон билээ” хэмээн бичсэн Японы алдарт зохиолч Шиба Рёотарогийн тухай яриа хөөрөө Улаанбаатарт өрнөсөн юм. Тэр бас гурван Монголыг холбож амьдарсан Б.Цэвэгмаагийн түүхийг бидэнд хүргэсэн билээ.
Bayasgalan Kh
3 months ago
Зочин
3 months ago
Зочин
3 months ago