logo

Онгоцны буудлаа оросуудад алдахгүй байж чадах нь уу?

Монгол Улсыг агаарын хөлгийн түлшээр хангах тухай Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрт өөрчлөлт оруулах асуудал 3 дахь Засгийн газарт шилжлээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путиныг 2024 онд манай улсад айлчлах үеэр “Монгол Улсад газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх салбарт хамтран ажиллах тухай” хэлэлцээр байгуулсан юм. Үүний хүрээнд “Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай” Засгийн газар хоорондын хэлэлцээрт Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, ОХУ-ын Эрчим хүчний сайд С.Е.Цивилёв нар урьдчилсан байдлаар гарын үсэг зурсан.


ОХУ 20 жилийн турш манай улсад онгоцны түлш нийлүүлэхдээ Чингис хаан олон улсын нисэх буудлыг бүхэлд нь ашиглахаар уг төсөлд тусгасан байв. Ингэхдээ Монгол Улсын төрийн өмчит “Эрчис-Ойл” ХХК, ОХУ-ын төрийн өмчит “PH Аеро” компани хамтарсан компани байгуулж, Чингис хаан олон улсын нисэх буудлын дэд бүтцийг удирдах, ашиглахаар анхны хэлэлцээрт өөрчлөлт оруулах гэж байгаа юм. Хэрвээ уг хамтарсан компани Чингис хаан буудлыг бүхэлд нь ашиглаж, удирдвал тус буудлын 50% нь ОХУ-ынх болно. Тус улс Чингис хаан нисэх буудлын цогцолборыг ашиглахад шаардлагатай зөвшөөрөл, бичиг баримтуудыг манай улсаас шаардаж байгаа нь ч үүнийг нотолно.

Олон улсын онгоц хөөрч, буудаг ганц буудлыг маань ОХУ эзэгнэчихвэл Путин энэ буудалд хүссэн үедээ дуртай хөлгөө буулгаж, нисгэх эрсдэлтэй. Ингэж болгоомжлох үндэслэл ч бий. “Цогцолборыг ашиглах, хөгжүүлэхэд шаардлагатай бараа материал, барилгын техник, тоног төхөөрөмжийг хилээр нэвтрүүлэхэд гаалийн хялбарчилсан горимоор оруулах” гэж уг хэлэлцээрийн төсөлд тусгаснаас үзвэл ОХУ уг буудлыг өөрсдийн дураар өөрчилж, ямар нэг зориулалтаар засаж янзлах магадлал өндөр.


Ийм хэлэлцээр байгуулаад, дараа нь маргаан гарвал Беларусь улсын Минск хот дахь Беларусын худалдаа, аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Олон улсын арбитрын шүүхээр шийдүүлэхээр уг хэлэлцээрт тусгах гэж байлаа.

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар уг хэлэлцээрийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн ч “Үндэсний эрх ашигт харшилна” гэж үзээд, сайжруулах даалгавар өгч буцаасан юм. Засгийн газар гишүүдийн саналыг нэгтгэн, 2025.04.21-нд ОХУ-ын Эрчим хүчний яаманд хүргүүлжээ. 2025.07.04-нд ОХУ-ын Эрчим хүчний сайд уг хэлэлцээрийг өөрчлөхөөс татгалзав. Иймд 4 удаа уулзсан байна.


  1. АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням 2025 оны 9 дүгээр сард ОХУ-ын Владивосток хотод болсон Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр ОХУ-ын Эрчим хүчний сайд С.Е.Цивилёв, Байгалийн нөөц, экологийн сайд, Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн дарга А.А.Козлов нартай уулзжээ.
  2. 10 дугаар сард АҮЭБЯ-наас төлөөллөө явуулж, “Роснефть” НХН-ийн удирдлагуудтай уулзан, зөвшилцөлд хүрсэн байна.
  3. 2025.11.14-нд Г.Дамдинням сайд ОХУ-ын Эрчим хүчний дэд сайд П.Ю.Сорокинтой цахим хурал хийж, УИХ-ын саналыг Оросын талд хүргүүлжээ.
  4. 2025.11.18-нд Г.Дамдинням, С.Е.Цивилев, А.А.Козлов нар Москва хотод уулзаж, уг асуудлаар санал солилцсон аж.

Эдгээр уулзалтын дараа 2025.12.26-нд АҮЭБ-ийн сайд Г.Дамдиннямд ОХУ-ын Эрчим хүчний дэд сайд П.Ю.Сорокин уг хэлэлцээрт Монголын талаас тавьсан 7 саналыг тусгаж, өөрчлөн найруулсан протоколын төслийг танилцуулжээ. Ингээд Г.Дамдинням 2026.01.20-нд С.Е.Цивилёв, П.Ю.Сорокин нартай Москвад уулзаж, тус хэлэлцээрийн сүүлчийн хувилбарыг тохирсон байна. ОХУ-ын Эрчим хүчний яамнаас 2026.01.13-нд “Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т оруулах өөрчлөлтийн протоколын эцсийн хувилбарыг ирүүлжээ.

Үүнийг Г.Занданшатарын ЗГ 2026.03.11-нд хэлэлцээд, УИХ-аар хэлэлцүүлэхээр 17-нд УИХ-ын дарга Н.Учралд хүргүүлжээ. 44 хуудастай уг төслийг харвал УИХ-аас санал болгосон дараах өөрчлөлтийг оруулжээ. Үүнд:

  1. Чингис хаан олон улсын нисэх буудлыг Монгол, Оросын хамтарсан компани бүхэлд нь ашиглахаар байсан заалтыг өөрчилж, зөвхөн түлш цэнэглэх цогцолборт хамааралтай болгосон байна.
  2. 20 жилийн хугацааг 15 жил болгосон байна.
  3. 2 заалтаас 2 догол мөрийг хасжээ.

УИХ-аас санал болгосон дараах өөрчлөлтийг оруулаагүй байна. Үүнд:

  1. Маргааныг Монгол Улсын арбитраар шийдүүлэхээр өөрчлөлгүй, Беларусийн арбитраар шийдүүлэх хэвээр нь үлджээ.
  2. Энэхүү хэлэлцээрийн хүчин төгөлдөр үйлчлэх хугацаа дуусгавар болох үед талуудын аль нэг тал нь нөгөө талд хэлэлцээрийн хүчин төгөлдөр үйлчлэх хугацааг дуусгавар болгох тухай хүсэлтийг хэлэлцээрийн хүчин төгөлдөр байх үндсэн хугацаа болон сунгагдсан дараа, дараагийн 5 жилийн хугацаа дуусгавар болохоос 1 жилийн өмнө бичгээр мэдэгдэх хүртэл хэлэлцээрийн хүчин төгөлдөр үйлчлэх хугацаа аяндаа дараагийн 5 жилийн хугацаанд сунгагдана.

Энэ хэлэлцээрийг УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өчигдөр хэлэлцэх байсан ч ирц бүрдсэнгүй. Г.Занданшатарын шийдүүлж чадаагүй тус хэлэлцээрийг Н.Учрал хариуцах болж байна. Их хурлын даргын хувиар гардаж авсан төслөө Ерөнхий сайдын хувиар хэлэлцүүлэх болж байна.


Баримт шалгалтын төлөв.

Энэхүү мэдээлэлд хиймэл оюун ухаанаар таних боломжтой хуурамч мэдээлэлд илэрдэг аливаа түгээмэл шинж чанар агуулагдаагүй байна.

* Плюма нь чөлөөт сэтгүүлчдийн ямар нэг цензургүй талбар юм. Тиймээс энд нийтлэгдсэн сэтгүүл зүйн бүтээлүүд баримтын хувьд зөрүүтэй байх боломжтой тул бид эрсдэлийг бууруулах үүднээс хиймэл оюун ухааны тусламжтайгаар мэдээ нийтлэлүүдэд үнэлгээ өгч байна. Энэхүү хиймэл оюун ухаан нь Монголын баримт шалгах төвийн 2020 оноос хийсэн нийт баримт шалгалт болон тандаж илрүүлсэн хуурамч, ташаа мэдээллийн өгөгдлийн санд үндэслэн, хуурамч мэдээлэлд түгээмэл ажиглагддаг шинж тэмдгүүд илэрч байгаа эсэхийг уншигчдад таниулах зорилготой юм.

Ерөнхий Сэнтимент

Оноо -0.80
-1.0 0 +1.0

Тайлбар

Энэ нийтлэл нь Монголын нисэх буудлыг Орост алдах эрсдэл, үндэсний аюулгүй байдлын асуудлыг хөндсөн тул сөрөг өнгө аястай. Уншигчдад эх орон, тусгаар тогтнолынхоо төлөө санаа зовох мэдрэмж төрүүлнэ. Сэтгүүл зүйн хувьд шүүмжлэлтэй, болгоомжтой хандсан. "Алдахгүй байж чадах нь уу?", "үндэсний эрх ашигт харшилна", "эрсдэлтэй" зэрэг үгс гол үзүүлэлт болж байна. Улс төр, үндэсний аюулгүй байдлын асуудал.


** Энэхүү сентимент шинжилгээний хэсэг нь уншигчид тухайн нийтлэлд дурдагдаж байгаа аливаа агуулга Монголын хэвлэл мэдээллийн орчинд ямар хэмжээнд түгсэн тухай мэдээлэл авах, улмаар өөрийн байр суурь, дүгнэлтээ мэдээлэлд суурилан гаргахад чиглэсэн мэдээллийн хэсэг юм.
AI-ээр шинжилсэн
AI алдаа гаргах боломжтой.

Сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл бичигээгүй байна.

Author Image

Bolor News

0 followers

Профайл
Author Image

Bolor News

Apr 6, 2026

Онгоцны буудлаа оросуудад алдахгүй байж чадах нь уу?

Монгол Улсыг агаарын хөлгийн түлшээр хангах тухай Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрт өөрчлөлт оруулах асуудал 3 дахь Засгийн газарт шилжлээ.

News Image
bookmark more
Author Image

Bolor News

Apr 6, 2026

2 ордны хонзогнол

Юм юмнаас үнэтэй нэг тамга Монголд байна. Наанаа бол нэг ТББ-ын л тамга. Цаанаа бол атгасан хүнийхээ гарт төрийн эрхийг бариулдаг хүчтэй

News Image
bookmark more
Author Image

Bolor News

Dec 8, 2025

Айлын хүүхдүүдэд атаархчихлаа

Ингэж дүү маань ус алдаж байгаа гэрт нь очиж ус хаах хэн нэгнийг олох, хаалга эвдүүлэх, гэрийнхээ шалыг солих, доод айлд засвар хийж өгөх асар хүнд дарамтаас ухаалаг тоолуурын ачаар хохиролгүй зайлсхийсэн юм

News Image
bookmark more

Pluma -с санал болгосон

News Image
Author Image

Ч.Болортуяа

Dec 23, 2025

Г.Гантуяа: Онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллагуудын жагсаалтыг шинэчлэхээр ажиллаж байна

Кибер аюулгүй байдлын тухай хуульд 17 салбарыг онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллага гэж заасан байдаг. Мөн 2022 онд үүнд хамаарах 216 байгууллагыг жагсаасан. Өөрөөр хэлбэл, кибер аюулгүй байдал нь алдагдсанаар хэвийн үйл ажиллагаа нь доголдож, улсын үндэсний аюулгүй байдал, нийгэм, эдийн засагт хохирол учруулж болох мэдээллийн систем, сүлжээ бүхий байгууллагыг онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй гэж үзнэ

News Image
Author Image

Болдбаатар

Dec 11, 2025

Контент бүтээхэд зайлшгүй хэрэгтэй 6 хиймэл Оюуны хэрэгсэл

Энэ удаа бид одоогоор хамгийн өргөн хэрэглэгдэж буй хэрэгслүүдийг, тэднийг алдартай болгосон жишээнүүдийн хамт, алхам алхмаар ашиглах заавартай нь танилцуулж байна.

News Image
Author Image

Б.Янжмаа

Mar 20, 2026

“Төрийн мэдээлэл” бүтээгчдийн яриа

Яг 100 жилийн өмнөх энэ өдөр буюу 1926 оны гуравдугаар сарын 20-ны өдөр "Бүгд найрамдах Монгол ард Улсын Засгийн газрын албаны сэтгүүл " хэвлэгдэж байжээ.

News Image
Author Image

bayaraa tsend

Oct 15, 2025

Хүн бүрийн үүрэг, хариуцлагын нэгэн шалгуур-Өвлийн бэлтгэл

БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар, хоньчин Ц.Нямхайнямбуу “Зуд залхуу малчны гадаа л ирдэг” хэмээн хэлсэн байдаг. Эртнээс цаг агаарын мэдээ, мэдээллийг тэнгэрийн өнгөөр шинжиж, отор нүүдэл хийж, бэлтгэл, бэлэн байдлаа хангасаар ирсэн ч байгаль, цаг агаар, уур амьсгалын өөрчлөлтийн улмаас зудын тохиолдол нэмэгдэж, өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдлыг хүндрүүлсээр байна. Сөрөн тэсвэрлэх, дасан зохицох арга хэрэгслийг бий болгохыг дахин дахин сануулж байгаа нь хүн бүрийн үүрэг, хариуцлагын нэгэн шалгуур болж байна.