Юм юмнаас үнэтэй нэг тамга Монголд байна. Наанаа бол нэг ТББ-ын л тамга. Цаанаа бол атгасан хүнийхээ гарт төрийн эрхийг бариулдаг хүчтэй. Л.Оюун-Эрдэнийн ЗГ-ыг огцруулсны дараа тэр тамганы төлөө эрх баригч намынхан хөнжил дотроо хөлөө жийлцсээр, өнгөрсөн 10 сарын хугацаанд хөнжлөө ч тамтаг болтол урчихлаа. Уранхай хөнжлөө ойрын хэд хоногт нөхөж цойлдоод, дахин хувааж нөмрөх шинжтэй болсноо дахин талцан тэмцэлдэж эхлэв. УИХ дахь МАН-ын бүлэг уулыг тал болтол, талыг там болтол тэмцэлдэж байна. Тэдний хөлд улс орон сөхөрч, хүн ард туйлдаж гүйцлээ.
2026.04.01 Нийслэлийн засаг дарга Х.Нямбаатар өчигдөр УИХ-ын Төсвийн байнгын хорооны хурлыг хаян гарч одов. Уг хурлын үеэр Р.Батболд гишүүн, нийслэлийн засаг дарга Х.Нямбаатар нар ам мурийв. Өөрсдийг нь үл тоон хаян гарч явсан Х.Нямбаатарт эгдүүцсэн УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин Төрийн ордонд нийслэлийн засаг даргын орлогч Т.Даваадалайд гар хүрэв. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хурал дээр АҮЭБ-ын сайд Г.Дамдинням, Ч.Номин гишүүн хоёр ам зөрж, муудалцсаар хурлаас гарав.
2026.04.02 С.Амарсайхан гишүүнийг УИХ-ын даргын албан тушаалд нэрээ дэвшүүлээгүй байхад нь МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар нэр дэвшээд, дараа нь нэрээ татсан мэтээр сэтгүүлчдэд мэдээлсэн гэнэ. Хэн нь үнэн ярьж буйг бүү мэд. 30:38 болж хуваагдсан бүлгээ эвтэй найртай байгаа мэтээр харагдуулах, МАН ганц хүнийг шууд томилсноо мэдэгдэхээс болгоомжилж, 2 хүн өрсөлдөж 1 нь нөгөөдөө найр тавьсан мэт ойлгуулахыг Я.Содбаатар хүссэн ч байж болно. Д.Амарбаясгалангийн талын 30 УИХ-ын даргын албан тушаалыг авахыг хүссэн ч 38 нь өгөөгүй тул С.Амарсайхан нэр дэвшихээс ч татгалзсан ажээ. С.Амарсайхан нэр дэвшсэн бол С.Бямбацогтыг л чимэх байжээ.
Төрийн ордон доторх 2-хон өдрийн дүр зураг ийм байна. МАН-ын асуудал аль хэдийнэ нэг намын, нэг бүлгийн асуудал биш болсон. МАН тэмцлээ Монголын асуудал болгож, ард түмнээ туйлдуулаад бараг жил болж байна.
Эрх баригч намын гишүүдийг Төрийн ордонд албан тушаал дээрээ зодолдож байх зуур Хангарди ордонд нийслэлийн төсөв дээрээ нанчилдаж байна. Нийслэлийн засаг дарга нь АН-ын бүлгээс зохион байгуулсан хэлэлцүүлэгт очоод, “Туулын хурдны зам” төслөө цээжээрээ хамгаалахын оронд төсвийн мөнгөөр цалинждаг төрийн албан хаагчдыг дагуулаад, Туул голын эргээр явж ард олныг жагсаал тэмцэлд уриалав. Иргэдийн жагсах эрхийг боон, Сүхбаатарын талбай дээр асар майхан босгочхоод, өөрийнх нь эрх ашиг хөндөгдөхөөр “Намайг алаад болиул” ч гэх шиг хүмүүсийг аллага хядлагад турхирав. УИХ-ын байнгын хорооны хурал дээр ч гишүүдийн асуултад цэгцтэйхэн хариулчхаж тэвчилгүй хаян гарч одов.
Төрийн ордонд суудлаа олохгүй болохоор Хангарди ордонд ч хөлөө олохоо байлаа. УИХ-ын гишүүн С.Амарсайхан “Хууль зүйн сайдаа тавихдаа хүртэл “Өрсөлдөгчөө намна” гэдэг захиалгатайгаар тавьж байсан” гэж мэдэгдлээ.
УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дэд дарга А.Ариунзаяа “МАН-ын эрх мэдлийн тэмцэл хэрээс хэтэрч, дарангуйллын шинж чанартай болж байгаа нь эргээд төрийн ажил явуулахад үнэхээр саад тотгор учруулж байгаа, үнэн. Энэ бол аль аль талдаа албан тушаалын тэмцэл биш. Дарангуйллын шинж чанартай, улс төрийн өшөө авалттай онцгүй л юм болж байна. Ингэж хүч түрж байгаа нь залуу гишүүдийн сэтгэлийг өвтгөж байна. Учраа ойлголцлоо гэж бодсон чинь яасан ч дуусдаггүй хонзогнол юм. Яасан ч дуусдаггүй өшөө авалт юм” хэмээн өчигдөр халаглав. Хийх ажил их байхад манай МАН-ын зодоон арай дэндэж байна” гэж УИХ-ын гишүүн Х.Булгантуяа халаглав.
2 ордны зодооны хөлд ард олон хэцүүдэх нь ээ.
Баримт шалгалтын төлөв.
Энэхүү мэдээлэлд хиймэл оюун ухаанаар таних боломжтой хуурамч мэдээлэлд илэрдэг аливаа түгээмэл шинж чанар агуулагдаагүй байна.
Ерөнхий Сэнтимент
Тайлбар
Энэ нийтлэл нь эрх баригч намын дотоод зөрчил, эрх мэдлийн тэмцлийг шүүмжилсэн, маш сөрөг, гутранги өнгө аястай. Улс орон сөхөрч, ард түмэн туйлдаж буйг онцолж, уншигчдад бухимдал, санаа зовнилыг төрүүлнэ. Сэтгүүл зүйн хувьд шүүмжлэлт, дүгнэлт өгсөн. "Хонзогнол", "сөхөрч", "туйлдаж", "зодоон", "дарангуйлал" зэрэг үгс гол үзүүлэлт. Улс төр, засаглалын хямралыг харуулна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигээгүй байна.
Bolor News
0 followers
Bolor News
Apr 6, 2026
Онгоцны буудлаа оросуудад алдахгүй байж чадах нь уу?
Монгол Улсыг агаарын хөлгийн түлшээр хангах тухай Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрт өөрчлөлт оруулах асуудал 3 дахь Засгийн газарт шилжлээ.
Bolor News
Apr 6, 2026
2 ордны хонзогнол
Юм юмнаас үнэтэй нэг тамга Монголд байна. Наанаа бол нэг ТББ-ын л тамга. Цаанаа бол атгасан хүнийхээ гарт төрийн эрхийг бариулдаг хүчтэй
Bolor News
Dec 8, 2025
Айлын хүүхдүүдэд атаархчихлаа
Ингэж дүү маань ус алдаж байгаа гэрт нь очиж ус хаах хэн нэгнийг олох, хаалга эвдүүлэх, гэрийнхээ шалыг солих, доод айлд засвар хийж өгөх асар хүнд дарамтаас ухаалаг тоолуурын ачаар хохиролгүй зайлсхийсэн юм
Pluma -с санал болгосон
bayaraa tsend
Jul 23, 2025
Урам бол итгэл, найдварыг төрүүлж, хүсэл мөрөөдлийн оргилд хүргэх “бамбар”
Еврейчүүд хүүхдээ бага наснаас нь хүн гэдэг амьтан бол заримдаа алдаа гаргадаг, заримдаа онодог, алдаагаа засч зөв болгож чаддаг, тийм бүрэн боломжтой гэж сургадаг гэнэ.
Uurtsaikh Boldkhuyag
Dec 15, 2025
Донорын тогтолцоог сайжруулах "сэрүүлэг"
Эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүдийн хувьд “сэрүүлэг” болсон нэгэн хэрэг шийдэгдэв.
Ariuntuya Enkh
Dec 5, 2025
Технологи хүйсээр ялгаварладаг уу?
Дэлхий даяар технологийн салбар дахь ажилчидын жендерийн тэгш бус байдал анхаарал татаж буй бөгөөд технологийн салбарын топ 15 компанийн ажилчдын эмэгтэйчүүдийн эзлэх хувь ойролцоогоор ердөө 30% бол Европт энэ дүн 10% ч хүрдэггүй байна.
Bolor News
Nov 28, 2025
И.Нуваанчимэд: Мөнгө авчхаад, мурьдаг хакер олон байдаг
Хакертай хийсэн ярилцлага