Тосон нуурын бүтээн байгуулалтыг тольдсон нь
Усны шувуудын ганганаан, морьдын төвөргөөн “хөлхөж”, моддын исгэрэх чимээтэй төгс хосолсон байгалийн сайханд бүтэн өдөржингөө “аялал” хийж, хүний гараар бүтсэн бүтээн байгуулалтын үр дүнг тольдон суулаа.

Харахад нүд баясаж, сэтгэл уужрах мэдрэмж хичнээн сайхан, чилсэн “тархи” түр ч болов амсхийх шиг...
Тосон нуурыг 2001 онд 16 га талбайд байгуулж, 2011 онд гадаргын усны нөөцөд бүртгүүлжээ. Улмаар нуурт цурхай, зэвэг, алгана зэрэг таван төрлийн загас болон нугас, хун, галуу, дэглий зэрэг найман зүйлийн усны шувууд зусдаг цэвэр усны анализатор гэгддэг ондатр амьдардаг гэдгээрээ биологийн олон янз байдлыг цогц бүрдүүлсэн байна.
Мөн нуурын эргийг зүлэгжүүлж, амрах, загасчлах зориулалтаар эко шийдэл бүхий модон саравч, сандал, ширээ засч, явган хүний чулуун зам хийжээ.

Хариуцлагатай уул уурхайг жишиг байдлаар хөгжүүлж, “Уул уурхайн салбарын тэргүүний нөхөн сэргээгч” аж ахуйн нэгжээр 23 удаа шалгарсан “Монполимет” группийн Тосон үйлдвэр уул уурхайн зориулалтаар ашигласан талбайгаа ийнхүү нөхөн сэргээж, аялагч, амрагчдын хөл тасрахгүй, мал, амьтны идэш, ууш болсон байгалийн сайхныг бүтээсэн нь энэ юм.

Тус компани үйл ажиллагаагаа эхэлсэн цагаас хойш нөхөн сэргээлтийн бодлогыг нэн тэргүүнд баримталж, Тосон үйлдвэрийн нийт үйл ажиллагаа явуулсан талбайн 90 хувьд нь техникийн нөхөн сэргээлт, 60 хувьд нь биологийн нөхөн сэргээлт, 8 га талбайд жимс жимсгэний бут сөөг, 273 га талбайд бэлчээрийн олон наст ургамал, 460.000 ширхэг модыг тарьж ургуулан ойн төгөлийг бий болгож, сургалтын бааз болгон хөгжүүлжээ.

Энэ нь ойролцоогоор 40 мянган кг хүчилтөрөгчийг ялгаруулж, 10 мянган кг тоос, тоосонцорыг шингээж, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэхэд бодит хувь нэмрээ оруулж байгаагийн томоохон тооцоолол юм.
Уул уурхайн нөхөн сэргээлтэд дуслын усалгааны системийг улсдаа анх удаа нэвтрүүлж, 45 га талбайд суурилуулснаар усалгааг жигд хүртээжтэй болгожээ.

Мөн ХААИС-ийн “Инновац бизнес хөгжлийн төв”-ийн бүтээсэн био нүүрсэн бортого хийх технологийг үйл ажилагаандаа нэвтрүүлснээр жилийн дөрвөн улиралд мод, бут тарьж, ургуулж байна. Хөрсөн бортогоны орц найрлагыг тухайн хөрсний онцлогт тохируулан хүссэн төрлөөрөө хийх боломжтой гэдгээрээ онцлогтой аж.
Мөн Монгол Улсын гавьяат агрономич, ШУ-ын доктор, профессор Х.Жамъяндорж Монгол орны нэн ховор, ховор ургамлын үрийн фондоо тус группийн байгаль орчны мэргэжилтэн, судлаач залууст хүлээлгэн өгчээ. Эдгээр ургамлуудыг нөхөн сэргээлт хийсэн талбайдаа тарьж ургуулан, хамгаалж байгаагаас алтайн сонгиныг нутагшуулан хүнсэндээ хэрэглэж байна.

Уул уурхай гэхээр ухдаг, дөнхдөг гэх ойлголт олны дунд түгээмэл байдаг. Арга ч үгүй биз. Монгол улсад бүртгэлтэй 2000 гаруй уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын хэд нь хариуцлагатайгаар нөхөн сэргээлтийн ажлыг хийж байгаа нь тодорхой бус. Хийсэн, бүтээсэн нэгнээ дэмждэггүй, ойлгодоггүй нь асуудал хэвээр байна.
Хүний гараар байгалийн сайхныг бүтээж, биологийн олон төрөл зүйлийг бодитоор бий болгож, олон төрлийн мод, ургамлыг үржүүлж, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэж байгаа бодит жишээг Монполимет группийн Тосон үйлдвэрийн бүтээн байгуулалт харуулж байна.

Бүтээн байгуулалт хийхээс гадна арга, туршлагаа сум, орон нутаг болоод ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдэд хуваалцаж, нөхөн сэргээлтийн үзүүлэх сургалтыг ч тогтмол хугацаанд зохион байгуулдаг.

Уул уурхайн үйл ажиллагаа явуулсан газрыг нөхөн сэргээж, хүн, амьтан амьдрах, аялах тухтай орчныг бүрдүүлэх нь нэг өдрийн хийчих ажил биш ч уйгагүй хөдөлмөр, хөлс, хүч, сэтгэл, хариуцлагаар бүтдэг гэдгийг тэдний хамт олон үлгэр жишээчээр үзүүлсээр байна.
Харицлагагүй нэгний уршгаар нийтээр нь буруутгадаг биш хариуцлагатайгаар ажиллаж байгаа энэ мэт байгууллагуудаа бодлогоор дэмжиж, үйл ажиллагааг нь үлгэр жишээ болгон өөрийн хөрсөндөө бий болгох чин хүсэлтэй байгаасай гэж бусдыг эцэст нь уриалъя.

Баримт шалгалтын төлөв.
Энэхүү мэдээлэлд хиймэл оюун ухаанаар таних боломжтой хуурамч мэдээлэлд илэрдэг аливаа түгээмэл шинж чанар агуулагдаагүй байна.
Ерөнхий Сэнтимент
Тайлбар
Энэ нийтлэл нь байгаль орчны нөхөн сэргээлтийн амжилтыг магтан, уул уурхайн хариуцлагатай үйл ажиллагааг үлгэр жишээ болгон танилцуулсан тул өөдрөг, уриалсан өнгө аястай. Уншигчдад урам зориг өгч, байгаль хамгаалах үйлсэд талархал төрүүлнэ. Сэтгүүл зүйн хувьд эерэг жишээг онцолж, бусдыг уриалах зорилготой. "Нүд баясаж, сэтгэл уужрах", "үлгэр жишээчээр үзүүлсээр байна" зэрэг үгс нь эерэг сэтгэгдлийг илтгэнэ. Байгаль орчин, уул уурхай, нийгмийн хариуцлагын сэдэвтэй.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигээгүй байна.
Цэнд
Jan 22, 2026
Б.Мөнхнасан: Эх орны үнэ цэнэ, нэг нэгнээ хайрлах итгэлийг мэдрүүлдэг албаны онцлог бол миний бахархал
Эх орондоо төрж өсөж, эрдэнэт хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг авран хамгаалах ариун үйлсэд хүчин зүтгэж байгаадаа бахархаж, талархаж явдаг даа.
Цэнд
Dec 9, 2025
Кибер аюулгүй байдал ба хариуцлага
Кибер аюулгүй байдал – cybersecurity – кибер хэмээх грек үгийн угтвар нь XX зуунд анх гарсан кибернетик буюу хүний харилцаа холбоо болон машины үйлдэл, түүний хяналтын процесс судлалыг илэрхийлсэн үгнээс гаралтай аж. Улмаар интернэтийн хөгжил, тоон системийн хэрэглээтэй хоршин кибер орон зай, кибер хамгаалалт, кибер халдлага, кибер гэмт хэрэг, кибер кафе, кибер соёл, кибер ардчилал, кибер зах зээл, кибер нэр хүнд гэх мэтээр олон утга бүхий хэрэглээтэй болжээ.
Цэнд
Dec 6, 2025
Суурин утаснаас дижитал эрэн хүртэлх "БИ"
Өглөө бүр шинэ боломж ирдэгтэй адил шинэ техник, технологи “мэндэлж”, түүнтэй хөл зэрэгцэн алхах шаардлагыг биднээс “нэхэж” байгаа нь интернэтийн нөлөөлөл гэж боддог.
Pluma -с санал болгосон
Хонгорзул
Dec 11, 2025
Хямд барааны араас хөөцөлдөх нь хувийн мэдээллээ алдах эрсдэл дагуулдаг.
Цахим орчинд хувийн мэдээллээ үлдээх, гадаад дотоодын онлайн худалдааны сайт, аппликейшн болон платформуудад бүртгүүлэх нь ямар эрсдэлд хүргэж болзошгүйг сурвалжилгаар хөндлөө.
Н.Саруулдөл
Dec 15, 2025
Game of Thrones цувралын ТОП ГУРВАН plot twist
Эхлэхийнхээ өмнө энэхүү нийтлэлд киноны талаар хэт дэлгэрэнгүй бичсэн тул киногоо үзэж амжаагүй, үзэхээр төлөвлөж буй хүмүүсийг уншихгүй байхыг зөвлөе.
Б.Янжмаа
Sep 4, 2025
Э.Батжаргал: Монголчууд үнэхээр 9 эрдэнээр будгаа боловсруулдаг байсан юм билээ
Соёлын өвийн үндэсний төвийн гоёмсог байшинг зорьж очлоо. Энд Сэргээн засварлах газрын дарга Э.Батжаргалтай ярилцав. Бид сэргээн засварлах ажлын онцлог, дэмжлэг байдаг эсэхийг мөн монголчуудын өв соёлын өвөрмөц “жор”-ын талаар ч хуучилсан.
Дэлгэрцэцэг
Dec 11, 2025
“24/7 чамайг сонсох чатботод итгэж болох уу?
Хиймэл оюунаас хайрын зөвлөгөө авах нь зөв сонголт уу?