Монгол хүн бүрийн дотор Жавхлан байдаг гэдэг шиг миний үеийн шашингүй үзэлтэн гэх залуусын сэтгэлгээнд Бурхан багшийн сургаал номлол тодорхой хэмжээгээр байдаг болов уу? Энэ нь ч намайг Бурхан багшийн мэндэлсэн, гэгээрсэн, нирваан дүр үзүүлсэн түүхэн газруудаар аялах аялалд хөтөлсөн юм. Цас мөсөөр хучигдсан сүрлэг Гималайн уулсын дээгүүр нисэж, амьдралынхаа хоёр цагийг (цагийн зөрүү) хаа ч юм гээгээд дэлгэр зуны Делид газардлаа. Модод нов ногооноороо, цэцэгс өнгө өнгөөрөө энэ газрыг чимнэ. Миний хувьд анх “Ядуусын хорооллын саятан” киногоор л Энэтхэг гэх улстай танилцаж байлаа. Тиймээс ч энэ улсад ирэх нь надад үнэхээр хачин жигтэй хийгээд сонирхолтой санагдаж байсан юм. Гэтэл онгоцны буудлын ариун цэврийн өрүү рүү яваад ортол бүр шок.Олон улсын хүн ардыг хүлээж авдаг энэ газрын нойл ус алдсан айл шиг болжээ. Гол гатлах гэж байгаа юм шиг л өмдөө өвдөг хүртлээ шуугаад орлоо. Явган сууж бие засах юм байна. Бүр суугаагаараа гараа угаах зориулалттай цорго ч байх шиг. Магадгүй энэ цорго л шалаар нэг ус болсны шалтгаан байх. Ээжийн хэлж байсан “Энэтхэгчүүд зүүн гараараа хоол иддэггүй, гар барьдаггүй...” гэдэг үг энэ л үед орой руу жинхэнэ утгаараа орох шиг.

Бурхан багшийн түүхэн дурсгалт газруудын ихэнх нь Энэтхэгийн хойд хэсэгт оршино. Гэхдээ мэндэлсэн газар нь өдгөө Непалын газар нутагт харьяалагддаг ажээ. Зарим нь Балба гэдэг нэрээр нь ч мэдэх байх. Дэлхийн зулай гэгдэх Эверестийн оргил руу ч ихэнх уулчид Непал талын замаар авирцгаадаг гэнэ. Тиймээс бид Энэтхэгтэй бүрэн гүйцэт танилцаж амжилгүй л ахин хил гарах боллоо.Энэ хоёр улсын хил яг хаагуураа зааглагдаж буй нь үнэхээр тодорхойгүй. Зарим хилийн маргаанаас болж тодорхой цэг хатгах нь хэн хэнийх нь эмзэг сэдэв байдаг бололтой. Яг энэ тодорхойгүй заагаар өөр улсын 90 гаруй хүн дамжин өнгөрнө гэдэг үнэхээр амаргүй даваа ажээ. Мөн манай гадаад паспорт ч амаргүй давааг нэгээр нэмэн хилийн бүртгэл дээр дугаарлах цагийг сунгасаар байлаа. Ажиглаж харваас, нутгийн уугуул иргэд л ямар ч саадгүйгээр явганаар, дугуйгаар, тэргээр гээд янз янзаар л Буддагийн мэлмий бүхий зурагтай бор шаргал “хаалгаар” дамжин өнгөрнө. Бид л тэр хаалгаар гарахын тулд их л олон бүртгэл хийлгэх шаардлагатай бололтой. Могой шиг хэлхэгдсэн улс паспортоо барин нэгээс нөгөө рүү, нөгөөгөөс өөр нэг рүү явсаар. Хорвоогийн тоост өдрүүдийн нэгд нь ингэж жинхэнэ утгаараа тоос босгосоор Непалын хилийн шалган дээр ирлээ.
Ногоон төмөр хашаатай, хашаан дотроо дэлгүүртэй, хоёр давхар цагаан байшинд цагаачлалын хоёр ажилтан биднийг визний ажлаар угтан авав. Нэг нь бидэнд материал бүрдүүлэхэд тусалж, нөгөөх нь бүрдүүлсэн материалыг шалган авч, цээж зураг даран виз олгох үүрэгтэй. Гол үүргийг гүйцэтгэж байгаа ажилтан нь харааны шилээ хамран дээрээ тохчхоод хоёр долоовор хуруугаараа компьютер дээр товшиж гарлаа. Бүр болоогүй визний төлбөр болох задгай долларуудыг нэг бүрчлэн гэрэлтүүлж шалгана. Энэ хоёр ажилтанд хурдан шаламгай хөдлөх хүсэл нь байвч хүч нь хаа хаанаа хүрэхгүй бололтой. Ер нь час хийсэн хурдан шаламгай хөдөлгөөнтэй улс аль аль талдаа тун цөөн санагдана. Цаг ч явж цуваа ч уртаслаа. Энэ л онцгой тохиолдолд ажиллаж байхаар бэлтгэгдсэн үү гэлтэй саяхан ус ундаа бичиж байсан дэлгүүрийн залуу зарим ажлыг нугалахаар залгаа хоолны газраа бичиг хэргийн өрөө болгов. Бүр компьютер, принтер нь ч ширээн дээр бэлэн заларчээ. Угаас цагаачлалын ажилтан хажуудаа дэлгүүр ажиллуулж байна уу, эсвэл дэлгүүрийн залуу давхар орлого олох боломжоо ашиглаж байна уу? хэн мэдлээ. Ямартай ч дэлгүүрийн залуу суусан газраасаа жинхэнэ утгаар шороо атгаж байгаа нь илт.

Автобусны цонхоор орчин тойрноо ажин хилийн ажилчидтай л харьцаж үзсэн миний багахан туршлага энэ хоёр улсын ялгаа, заагийг онож хэлэх нь юу л бол. Харахад зүс ижил, харьцахад яриа ижил, хэмжвэл бие ижил гэмээр хүмүүс шүү дээ. Байгаль нь ч, барьсан барилга ч нь дэндүү адилхан харагдах хоёр өөр улс. Түүхэндээ хэзээ ч нэг улс болж байгаагүй ч хэл соёл, шашин, ёс заншлаараа холбогдсон улсууд аж.

Эцэст нь бид Лумбини цэцэрлэгт хүрээлэнгийн гадаа ирлээ. Өдрийн халуун нарны элч буурч сэрүүн салхи сэвэлзэнэ. Цэцэрлэгийн хашаа руу орохын өмнө бүгд гутлаа тайллаа. Ингэж хөл нүцгэн орох нь тухайн газрын цэвэр ариун байдлыг хадгалж хамгаалах болоод сүсэг бишрэлдээ хүндэтгэл үзүүлж буй нэгэн хэлбэр ажээ. Бид хүрээлэнгийн голд байрлах сүмийг чиглэн хүйтэн тоосгон замаар алхлаа. Сүүн цагаан өнгөтэй сүмийн оройд Буддагийн мэлмий бүхий зураг харагдана. Сүм рүү яваад ортол тэг голд нь Буддагийн мэндэлсэн цэгийг тэмдэглэсэн археологийн олдвор байх нь тэр. 2500 жилийн тэртээ яг энэ газар төрсөн гээд баталгааг нь ингээд харуулчхаж байна гээд бод доо. Манайхаар бол Хүннү сүннү хэмээн ярьдаг тэр эрт цагийн археологийн олдвор гэвэл дөхөх байх. Лумбини цэцэрлэгт хүрээлэнг 1997 онд Юнескогийн дэлхийн өвд бүртгэснээр зөвхөн шашны гэлтгүй хүн төрөлхтний түүхийн нарийн нандин дурсгалт газрын нэг болжээ. Гэтэл Чингис хааны мэндэлсэн “Дэлүүн болдог”-ийн тухай бидэнд одоогоор сурвалж бичиг л өвлөгдөн ирсэн шүү дээ.
Цэцэрлэгт хүрээлэнг тойрон алхвал модноос модны хооронд татсан хэц дээрх дарцгууд өнгө нэмж, жигүүртэн шувууд дуу нэмж олны сэтгэл баясах шиг санагдана. Ингээд бид ирсэн замаараа сурсан дуугаа дуулаад гэдэг шиг өдрийн очсон хилийн шалган дээрээ очиж, тамгаа даруулан Непалыг ардаа үлдээлээ. Бидний дараагийн зогсоол бол Бурхан багшийн гэгээрэлд хүрсэн түүхэн газар болох Бодгаяа.
Баримт шалгалтын төлөв.
Энэхүү мэдээлэлд хиймэл оюун ухаанаар таних боломжтой хуурамч мэдээлэлд илэрдэг аливаа түгээмэл шинж чанар агуулагдаагүй байна.
Ерөнхий Сэнтимент
Тайлбар
Энэ нийтлэл нь Энэтхэг, Непал руу хийсэн аяллын тухай ажиглалтын, хувийн сэтгэгдэл холилдсон өнгө аястай. Ариун цэврийн асуудал, хилийн хүндрэл зэрэг сөрөг туршлагууд ("шок", "амаргүй даваа") болон Бурхан багшийн түүхэн газруудын сүсэг бишрэл, гоо үзэсгэлэнг хослуулан дүрсэлсэн. Уншигчдад сонирхолтой, заримдаа бухимдалтай, эцэст нь сэтгэл татам мэдрэмж төрүүлнэ. Аялал, соёл, шашны сэдэвтэй хувийн тэмдэглэл.
Сэтгэгдэл (3)
Зочин
3 months ago
Зочин
3 months ago
Амаржаргал
1 followers
Амаржаргал
Aug 16, 2025
Энэтхэгээр аялсан нь 2-р хэсэг
Зузаан гэгчийн телевизороо ханандаа тогтоож яг доор нь мотоциклоо байрлуулжээ. Гэхдээ бас өөр тавилга гэх зүйл ч алга бололтой. Ийм аж байдлын онцлог нь над мэтийн жуулчдад л анзаарч ажиглаж, харж зогсох онцгой үзэгдэл мэт боловч нутгийн иргэдийн хувьд энгийн нэг “зүйл” нь мэдээж.
Амаржаргал
Jul 23, 2025
Энэтхэгээр аялсан нь
Монгол хүн бүрийн дотор Жавхлан байдаг гэдэг шиг миний үеийн шашингүй үзэлтэн гэх залуусын сэтгэлгээнд Бурхан багшийн сургаал номлол тодорхой хэмжээгээр байдаг болов уу? Энэ нь ч намайг Бурхан багшийн мэндэлсэн, гэгээрсэн, нирваан дүр үзүүлсэн түүхэн газруудаар аялах аялалд хөтөлсөн юм.
Pluma -с санал болгосон
Цэнд
Sep 16, 2025
Нарны хэт ягаан туяаны хорт нөлөөнөөс хамгаалдаг байгалийн “бамбай” бол озоны давхарга
Энэ өдөр нь 1987 оны 9-р сарын 16-нд Улс орнууд озоны давхаргыг гэмтээдэг бодисуудыг хязгаарлах тухай "Монреалын протокол"-ыг байгуулсан өдрийг сануулах зорилготой бөгөөд 1994 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр албан ёсоор тэмдэглэх болжээ.
Пүрэв
Jun 24, 2025
Б.ӨЛЗИЙБАТ: МАНАЙ УЛС ЦАХИМ СОНГУУЛЬ ЗОХИОН БАЙГУУЛАХ БҮРЭН БОЛОМЖТОЙ.
Энэ талаар УИХ-ын Инноваци, цахим бодлогын байнгын хорооны ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Б.Өлзийбаттай ярилцлаа.
Г.Тэгшсүрэн
Jun 25, 2025
Шүүх танхимаас №1: Алх цохихын өмнөх арван хором
Шүүгч бүсгүйгээс яагаад дээрэм хийх болсныг асуухад “Нийтийн байрны төлбөрөө төлөх гээд” гэсэн.
Пүрэв
Jun 23, 2025
МОНГОЛЫН ЦАХИМ СПОРТЫН БАГУУД ДЭЛХИЙГ БАЙЛДАН ДАГУУЛЛАА.
Монгол улсын The Mongolz баг АНУ-д болсон Blast Major 2025 тэмцээнд дэд байр, Alpha Gaming баг Казахстан улсад болсон PUBG Mobile super league 2025 тэмцээнд тэргүүн байрыг эзэллээ.
Зочин
3 months ago