logo

Б.Мөнхнасан: Эх орны үнэ цэнэ, нэг нэгнээ хайрлах итгэлийг мэдрүүлдэг албаны онцлог бол миний бахархал

“Хүн бүр бие биенээ хайрладаг, аюулгүй байдлыг нь хангадаг хамгаалагч нь байгаасай” хэмээн чин сэтгэлийн үгээ дайж, бусдын төлөөх тангарагаараа бахархаж, итгэл, зүтгэлээ зориулж яваа эгэлгүй олон аврагчийн төлөөлөл ахлах ахлагч Баяраагийн Мөнхнасан nematimes булангийн энэ удаагийн зочин. Тэрээр Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангид аврагч, гал сөнөөгчөөр ажиллаж байна. Түүний хувьд өнгөрөгч 2025 оны Онцгой байдлын байгууллагын “Онцгой гавьяа” байгуулсан долоон алба хаагчийн нэг юм.


-Намайг Баяраагийн Мөнхсайхан гэдэг. Баянхонгор аймгийн Галуут суманд төрж, өссөн. Гурван хүүхэдтэй айлын дундах нь. Арван жилийн сургуулиа төгсөөд Зэвсэгт хүчний 256 дугаар ангид цэргийн алба хааж ирээд багийн мөрөөдлөө биелүүлж, Онцгой байдлын албанд үүрэг гүйцэтгэж эхэлсэн. Тухайн үед буюу 2010 онд аврагч, гал сөнөөгч сонгон шалгаруулж авах зарын дагуу очиж, шалгаруулалтад тэнцсэнээр дадлагажих ажилтнаар ажлын гараагаа эхлүүлж байлаа. Улмаар одоогийн ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадад аврагч-гал сөнөөгчийн сургалтад хамрагдсанаар үндсэн ажилтан болсон.


-Энэ хугацаанд буюу 2015-2019 онд Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэгт аврагч-усчин, 2020-2022 онд Жаргалант сум дахь Эрэн хайх, аврах салбарт бүлгийн дарга, аврах ажиллагааны зааварлагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч, 2022 оноос Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангид аврагч, гал сөнөөгчөөр ажиллаж байна. Албанд үүрэг гүйцэтгэснээс хойш буюу 16 жилийн хугацаанд гамшиг осол, гал түймэр, үер, усны 220 гаруй удаагийн дуудлагаар ажиллаж, 1100 гаруй иргэний амь нас, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын 3 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан байна. Мөн Говь-Алтай, Завхан, Архангай, Өвөрхангай, Өмнөговь, Сэлэнгэ, Булган аймгуудын зарим сумдад болон өөрийн аймгийн бүх сумын хэмжээнд хүрч, үүрэг гүйцэтгэсэн.


-Манай аймаг хангай, говь, тал хээр хосолсон онцлогтой бүс нутаг. Ой, хээрийн түймэр, үер, ган, зуд зэрэг бүхий л төрлийн гамшиг, ослын дуудлага бүртгэгддэг. Гамшиг, ослын дуудлагаар үүрэг гүйцэтгэхээс гадна гамшгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг бүх төрлөөр зохион байгуулж, иргэд, олон нийтийн гамшгаас хамгаалах мэдлэгийг дээшлүүлэхэд алба хаагч бүр манлайлан оролцдог. Энэ ч үзүүлэлтээрээ Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын хамт олон 2025 оны Онцгой байдлын байгууллагын “Тэргүүний газар”-аар шалгарсан. Нэг зорилгын төлөө үүрэг гүйцэтгэж байгаа тулах багана болсон хамт олондоо баярлалаа гэж дахин дахин хэлмээр байна.


- Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж байгаа НҮБ-ын мандаттай энхийг дэмжих ажиллагаанд Монголын цэргийн багийн мотобуудлагын VI ээлжинд Онцгой байдлын байгууллагынхаа алба хаагчдын хамтаар үүрэг гүйцэтгэсэн. Эх орны үнэ цэнэ, нэг нэгнээ хайрлах сэтгэл, итгэл, бусдын төлөө зүтгэдэг албаныхаа онцлогийг илүү ихээр мэдэрсэн. Хүн бүр бие биедээ хайртай байгаасай, нэг нэгнээ хайрладаг, аюулгүй байдлыг нь хангадаг хамгаалагч байгаасай гэж чин сэтгэлээсээ хүсмээр байна.


-Шагай харвааны спортоор хичээллэдэг. Энэ спорт тэсвэр тэвчээр, тайвшрал, төлөвшлийг өгдөг. Мөн ёс жаяг, ах зах, багийн ажиллагааг маш сайн төлөвшүүлдэг онцлогтой. Найман харваач нэг баг болдог. “Би” биш “бид” гэдэг зарчим энэ спортод ч, эрхэлж байгаа албанд ч адилхан гэдгээрээ давуу талтай. Онцгой байдлын газрын дэргэд алба хаагчдаас бүрдсэн шагайн харвааны баг байгуулагдаад 2 жил болж байна. Аймгийн наадамд II байр эзэлж, сумдын ойн тэмцээнүүдээс 10 гаруй удаа шагналт байрт шалгарсан амжилтыг үзүүлсэн.


-Манайх ам бүл гурвуулаа. Эхнэр, хүүгийн хамт амьдардаг. Ханийг минь Д.Чулуунцэцэг гэдэг. Хүү М.Анандбазар аймгийн Номгон ахлах сургуулийн VII ангийн сурагч. Албан үүргээ гүйцэтгэх хамгийн том итгэл, найдвар болж, үргэлж дэмждэг эхнэр, хүү, аав ээж, ах дүүсдээ талархал илэрхийлье. Эх орондоо төрж өсөж, эрдэнэт хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг авран хамгаалах ариун үйлсэд хүчин зүтгэж байгаадаа бахархаж, талархаж явдаг даа.

Баримт шалгалтын төлөв.

Энэхүү мэдээлэлд хиймэл оюун ухаанаар таних боломжтой хуурамч мэдээлэлд илэрдэг аливаа түгээмэл шинж чанар агуулагдаагүй байна.

* Плюма нь чөлөөт сэтгүүлчдийн ямар нэг цензургүй талбар юм. Тиймээс энд нийтлэгдсэн сэтгүүл зүйн бүтээлүүд баримтын хувьд зөрүүтэй байх боломжтой тул бид эрсдэлийг бууруулах үүднээс хиймэл оюун ухааны тусламжтайгаар мэдээ нийтлэлүүдэд үнэлгээ өгч байна. Энэхүү хиймэл оюун ухаан нь Монголын баримт шалгах төвийн 2020 оноос хийсэн нийт баримт шалгалт болон тандаж илрүүлсэн хуурамч, ташаа мэдээллийн өгөгдлийн санд үндэслэн, хуурамч мэдээлэлд түгээмэл ажиглагддаг шинж тэмдгүүд илэрч байгаа эсэхийг уншигчдад таниулах зорилготой юм.

Ерөнхий Сэнтимент

Оноо 0.95
-1.0 0 +1.0

Тайлбар

Энэ нийтлэл нь Онцгой байдлын алба хаагчийн бахархалтай, өөдрөг ярилцлага юм. Уншигчдад урам зориг өгч, эх оронч сэтгэл, хайр энэрлийг төрүүлнэ. Сэтгүүл зүйн хувьд эерэг талын ярилцлага бөгөөд "Бахархал", "хайрлах", "аврах", "ариун үйлс" зэрэг үгс гол үзүүлэлт болно. Нийгмийн үйлчилгээ, хүмүүнлэг, эх оронч үзлийг онцолсон.


** Энэхүү сентимент шинжилгээний хэсэг нь уншигчид тухайн нийтлэлд дурдагдаж байгаа аливаа агуулга Монголын хэвлэл мэдээллийн орчинд ямар хэмжээнд түгсэн тухай мэдээлэл авах, улмаар өөрийн байр суурь, дүгнэлтээ мэдээлэлд суурилан гаргахад чиглэсэн мэдээллийн хэсэг юм.
AI-ээр шинжилсэн
AI алдаа гаргах боломжтой.

Сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл бичигээгүй байна.

Author Image

Цэнд

2 followers

Профайл
Author Image

Цэнд

Jan 22, 2026

Б.Мөнхнасан: Эх орны үнэ цэнэ, нэг нэгнээ хайрлах итгэлийг мэдрүүлдэг албаны онцлог бол миний бахархал

Эх орондоо төрж өсөж, эрдэнэт хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг авран хамгаалах ариун үйлсэд хүчин зүтгэж байгаадаа бахархаж, талархаж явдаг даа.

News Image
bookmark more
Author Image

Цэнд

Dec 9, 2025

Кибер аюулгүй байдал ба хариуцлага

Кибер аюулгүй байдал – cybersecurity – кибер хэмээх грек үгийн угтвар нь XX зуунд анх гарсан кибернетик буюу хүний харилцаа холбоо болон машины үйлдэл, түүний хяналтын процесс судлалыг илэрхийлсэн үгнээс гаралтай аж. Улмаар интернэтийн хөгжил, тоон системийн хэрэглээтэй хоршин кибер орон зай, кибер хамгаалалт, кибер халдлага, кибер гэмт хэрэг, кибер кафе, кибер соёл, кибер ардчилал, кибер зах зээл, кибер нэр хүнд гэх мэтээр олон утга бүхий хэрэглээтэй болжээ.

News Image
Author Image

Цэнд

Dec 6, 2025

Суурин утаснаас дижитал эрэн хүртэлх "БИ"

Өглөө бүр шинэ боломж ирдэгтэй адил шинэ техник, технологи “мэндэлж”, түүнтэй хөл зэрэгцэн алхах шаардлагыг биднээс “нэхэж” байгаа нь интернэтийн нөлөөлөл гэж боддог.

News Image

Pluma -с санал болгосон

News Image
Author Image

Bolor News

Dec 8, 2025

Хотын гудамжаар яваа хүний хөл доор юу байдаг вэ?

Бидний алхаж яваа зам доор гар утас, зурагтыг маань ажиллуулдаг холбооны сувагчлал байдаг. Түүн дотор шилэн кабель гэх шидэт утас бий

News Image
Author Image

Ч.Болортуяа

Dec 8, 2025

Төрөөс санхүүжсэн хакерууд Засгийн газрыг “онилж” байна

Энэ нийтлэлд Монгол Улс дахь кибер аюулгүй байдлын хамгаалалт ямар түвшинд байгаа, юунд анхаарах шаардлагатай талаар дурдлаа. Хүний хувийн эмзэг болон нууц мэдээллүүдийг хамгийн ихээр цуглуулдаг газар бол төрийн байгууллагууд. Мөн хувийн байгууллагууд ч иргэдийн мэдээллийг ихээр цуглуулах болсон. Их хэмжээний мэдээлэл цуглуулдаг шигээ найдвартай хадгалж, хамгаалж, иргэнийхээ эрх ашгийг хөндөхгүй байж чаддаг, эсэх нь эргэлзээтэй.

News Image
Author Image

Ariuntuya Enkh

Nov 29, 2025

Ж.Дэлгэрсайхан: Ирэх оны төсөв өмнөх жилүүдийнхээс харьцангуй сайжирсан

Ирэх оны улсын төсөв улс төр, нийгмийн хүнд нөхцөлд арай гэж хугацаандаа багтан энэ сарын 12-нд батлагдсан билээ. Иргэд, мэргэжилтнүүд цахим орчинд “урьд өмнө батлагдаагүй маш муу төсөв” гэх мэтээр шүүмжлэлттэй хандаж байгаа юм. Төсвийн онцлог, бодлогын зорилт, эдийн засгийн өсөлт, таамаглалын талаар Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн, эдийн засагч Ж.Дэлгэрсайхантай ярилцлаа.

bookmark more
News Image
Author Image

Цэнд

Aug 28, 2025

Хөвсгөл нуурын мандлын 2.53 хувь буюу 70 гаруй хав.дөр.км талбай бохирдохоос хамгаалсан

Хөвсгөл нуур бол манай улсын цэнгэг усны 74.6 хувь, дэлхийн цэнгэг усны 0.4 хувийг бүрдүүлдэг. Тэрчлэн 500 жил зарцуулж байж усаа нэг удаа цэвэршүүлдэг экосистемийн онцгой тогтоцтой нуур юм.