Чөлөөт сэтгүүлчдэд зориулсан Greenlight Grant тэтгэлэгт сэтгүүлч та Плюма медиатай хамтрах боломжтой
Pluma Admin
Apr 22, 2026
1 мин уншина
АНУ-ын хараат бус, чөлөөт сэтгүүлчдийг дэмжих зорилготой ашгийн бус FIRE /Freelance Investigative Reporters and Editors/ байгууллагаас Greenlight Grant тэтгэлэгт хөтөлбөрийг зарлалаа.
Энэхүү хөтөлбөрийн онцлог нь сэтгүүлч болон редакц хамтран өргөдөл гаргадаг “co-application” загвар юм. Энэ хүрээнд редакц сэтгүүлчийн нийтлэлийг нийтлэхээс гадна хууль эрх зүйн хүрээнд хамгаалах үүрэг хүлээж, хамтран ажиллана.
Тус хөтөлбөр нь нийгэмд ач холбогдолтой, олон нийтийн эрх ашигт нөлөөлөх сэдвүүдээр эрэн сурвалжилсан бүтээл бэлтгэх төслүүдийг дэмжих зорилготой. Тиймээс санхүүжилтийн хуваарилалт нь бүтээлийн судалгаа, эх сурвалжийн баталгаажуулалт зэрэг эрэн сурвалжлах нийтлэлд шаардлагатай нөөцийг бүрдүүлэхэд чиглэх юм.
Санхүүжилтийн хувьд нийт $25,000 олгогдох бөгөөд:
- $20,000 нь сэтгүүлчид
- $5,000 нь хамтран ажиллах редакцад зориулагдана.
Эл хөтөлбөрийн өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа нь 2026 оны 4-р сарын 27 бөгөөд хамрагдахын тулд сэтгүүлч хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран өргөдөл гаргах шаардлагатай.
Иймд чөлөөт сэтгүүлчдийг дэмжих Плюма платформын зүгээс энэхүү хөтөлбөрт оролцох хүсэлтэй сэтгүүлчидтэй хамтран ажиллахдаа нээлттэй буйгаа илэрхийлж байна. Та бүхэн бидэнтэй хамтран нийтлэлийн санаагаа хөгжүүлж, өргөдлөө бүрдүүлэх боломжтой. Хэрэв та хамтрахыг хүсвэл hello@pluma.media мэйлээр холбогдоорой.
Тэтгэлгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эндээс хараарай.
https://www.firenewsroom.org/applying-greenlight-grants
Баримт шалгалтын төлөв.
Энэхүү мэдээлэлд хиймэл оюун ухаанаар таних боломжтой хуурамч мэдээлэлд илэрдэг аливаа түгээмэл шинж чанар агуулагдаагүй байна.
Ерөнхий Сэнтимент
Тайлбар
Энэхүү нийтлэл нь чөлөөт сэтгүүлчдэд зориулсан тэтгэлэг, хамтын ажиллагааны боломжийг танилцуулсан албан ёсны, урам зориг өгсөн агуулгатай. Сэтгүүлчдэд санхүү, хуулийн дэмжлэг олгох тул эерэг сэтгэгдэл төрүүлж, мэргэжлийн хөгжилд хувь нэмэр оруулна. "Тэтгэлэг", "дэмжих", "санхүүжилт", "боломжтой" зэрэг үгс нь эерэг утгыг илтгэнэ. Сэтгүүл зүй, мэргэжлийн хөгжлийн салбарт хамаарна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигээгүй байна.
Pluma Admin
0 followers
Pluma Admin
Apr 22, 2026
Чөлөөт сэтгүүлчдэд зориулсан Greenlight Grant тэтгэлэгт сэтгүүлч та Плюма медиатай хамтрах боломжтой
Хараат бус, чөлөөт сэтгүүлчдийг дэмжих зорилготой ашгийн бус FIRE байгууллагаас Greenlight Grant тэтгэлэгт хөтөлбөрийг зарлажээ.
Pluma -с санал болгосон
МАРАЛМИЧИД
Dec 11, 2025
БЯЦХАН ИНЖЕНЕРҮҮД
Дэлхий дахинд хиймэл оюун ухаан маш өндөр түвшинд хурдтай хөгжиж, зөвхөн автоматжуулалт төдий зүйл биш болж харин ч эсрэгээрээ салбар бүрд суурь технологи болон хувирч байна. Тэгвэл манай улсын хувьд AI буюу хиймэл оюун ухааны чиглэлд дэлхийн хөгжлөөс хоцрохгүй байхын тулд өдөр тутамдаа зөвхөн ашиглах биш хэрхэн бүтээх вэ, хэрхэн боловсон хүчнээ бэлдэх вэ гэх асуудалтай нүүр тулгарч байна.
Densmaa
Jun 24, 2025
ХОРИН МИНУТЫН ХОТ ХОРИН МИНУТЫН БОРООНД УСАНД АВТЛАА
Энэ зун 16 км борооны ус зайлуулах шугам шинээр угсарна.
Г.Тэгшсүрэн
Jun 25, 2025
Шүүх танхимаас №2: Орц, гарцаа булаалдсан цөс ихтэй эрчүүд
Үнэт эдлэлийн дэлгүүрт ойролцоо лангуу түрээсэлдэг дээрх хоёр орох, гарах гарцаа “булаалдаж” маргаан дэгдээжээ. Маргаан нь зодоон болж харилцан бие биеэ цохилцоод авч. Зодоон ширүүсэж шүүх, цагдаад ч тулж.
Adiya Ajv
Oct 15, 2025
Цахим худалдааны тэргүүлэгч платформ Taobao Монголд албан ёсоор нэвтэрлээ
“Alibaba” группийн үүсгэн байгуулсан, дэлхийн хамгийн өргөн цар хүрээтэй цахим худалдааны платформ болох Taobao Монголын зах зээлд албан ёсоор нэвтэрлээ. Өөрөөр хэлбэл, Монголын хэрэглэгчид taobao-гоос хүссэн бараа бүтээгдэхүүнээ захиалж, гэртээ шууд хүргүүлэн авах боломжтой болж байна.