logo

Ж.Дэлгэрсайхан: Ирэх оны төсөв өмнөх жилүүдийнхээс харьцангуй сайжирсан

Ariuntuya Enkh

Ariuntuya Enkh

Nov 29, 2025

10 мин уншина

-Ирэх оны улсын төсөв улс төрийн нэлээдгүй дуулиантай үйл явдлын үеэр хугацаандаа батлагдлаа. Цахим орчинд урьд өмнө байгаагүй маш муу төсөв батлагдлаа гэх мэтээр иргэд, мэргэжилтнүүд шүүмжилж байна. Энэ удаагийн төсвийг батлахдаа иргэдийн саналыг тодорхой тусгасан. Таны бодлоор ирэх оны төсөв хэр бодитой, тооцоо судалгаатай, ямархуу төсөв батлагдав гэж харж байна вэ?

-2026 оны улсын төсвийг сайн, муу гэж үнэлэхдээ зайлшгүй өмнөх онуудын төсөвтэй харьцуулж харах хэрэгтэй. Миний хувьд энэ жилийн төсөв бодлогын хувьд өмнөх жилүүдтэй харьцуулахад харьцангуй сайжирсан гэж үзэж байна. Учир нь 2021 оноос хойш төсвийн зарлага жил бүр бараг 30 орчим хувиар өссөн. Төсвийн орлого ч мөн 26%-аар тэлсэн тул орлогын өсөлтөө дагаад зарлага хэт хурдтай өссөн. Энэ нөхцөл байдлыг мэргэжилтнүүд өмнө нь ч анхааруулж байсан. Бид жилийн дотор төсвөө 50–60% өсгөсөн. 2024 болон 2025 оны төсвийг хэт өндөр зарлагатай төлөвлөсөн гэж дүгнэж байсан. Жишээлбэл, 2023–2024 онд урсгал зардал, цалин хөлсний зардалыг 40–50% нэмчихсэн.

Эндээс харахад 2026 оны төсөв бодлогын хувьд илүү бодитой болсон. Нэгдүгээрт, 2024 онд төсвийн зарлага ДНБ-ий 38.3% хүрсэн нь төрийн оролцоо хэт өндөр болсны илрэл байсан. Тэр үед 14 мега төсөл зэрэг томоохон санаачилгуудтай холбоотойгоор зарлагын төсөөлөл хэт өссөн бол ирэх оны төсөвт 6%-аар бууруулж, 32,2% болгосон нь бодлогын хувьд эерэг өөрчлөлт. Төрийн оролцоог бууруулах, хувийн хэвшлийг дэмжих тухай бид олон жил ярьсан ч бодитой тоон үзүүлэлтээр илэрсэн нь энэ юм.

Мөн дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд Засгийн Газар зарлагын хэмжээг 28% орчимд хүргэнэ гэж тусгасан нь олон улсын жишиг, эдийн засгийн судалгаанд суурилсан ерөнхий чиг хандлагатай нийцэж байгаа ч цаашид илүү оновчтой болгох шаардлагатай.

Дараагийн чухал зүйл нь төсвийн эрх зүйн шинэчлэл. 2023, 2024, 2025 онуудад хийгдсэн эдгээр шинэчлэл маш чухал суурь тавьсан. Тухайлбал, төсвийн хөрөнгө оруулалтын саналыг боловсруулахдаа олон нийтийн оролцоог хангадаг болсон. Сангийн яаманд төсвийн санал хүргүүлсний дараа олон нийттэй хэлэлцүүлэг хийх, И-Монголиа системээр дамжуулан 200 гаруй иргэний санал авсан зэрэг нь төсвийн бодлогыг сайжруулах боломж олгосон. Иймд ирэх оны төсөв “маш муу” гэж хэлэх хэмжээнд биш, харин өмнөх жилүүдийн алдаа, хэт өсөлтөөс ухарч, бодлогын түвшний тодорхой засвар орсон төсөв гэж харж байна. Гэхдээ мэдээж сайжруулах зүйл олон байна.

-Ирэх оны улсын төсөвт цалин тэтгэврийг нэмэх зорилгоор 884 тэрбум төгрөг тусгасан. Ингэхдээ уг төсвийг шинээр оруулж ирээгүй буюу төсвийн ерөнхийлөн захирагч нарын төсвөөс танаж хэмнэлт хийж байгаа учраас инфляцид нөлөөлөх нөлөө 2%-аас хэтрэхгүй гэж мэдээлсэн. Бодит байдал дээр 2%-аас давж өсөх үү?

-2026 оны төсөв олон талын дарамт, сорилт давж батлагдсан төсөв. Улс төрийн нөхцөл байдал тодорхойгүй, эмч, багш нар цалин нэмэх шаардлага тавин ажил хаялт зарласан, ахмад настнууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд тэтгэвэр, тэтгэмжээ нэмэгдүүлэхийг шаардаж жагссан зэрэг хүнд үе байлаа. Энэ бүх нөхцөлд Засгийн Газар анх оруулж ирсэн 32.9 их наяд төгрөгийн хүрээнд багтааж, дотооддоо зохицуулалт хийж баталсан нь онцлог юм.

Төсвийн урсгал зардалд цалин хөлс болон бусад урсгал зардал багтдаг. Нийтдээ 10 орчим их наяд төгрөгийн энэ багцад 12.8% танаж, 884 тэрбум төгрөгийг цалин, тэтгэврийн нэмэгдэлд шилжүүлсэн. Энэ нь өөрөөр хэлбэл гадаад томилолт, бараа материал, бичиг хэрэг, худалдан авалт зэрэг анх төлөвлөсөн зарцуулалтаас хэмнэж, түүнийг цалин хөлсөд зориулж байна гэсэн үг.

Ийм өөрчлөлт нь инфляцид тодорхой хэмжээгээр нөлөөлнө. Учир нь цалин, тэтгэвэр нэмэгдэх нь шууд өргөн хэрэглээний зах зээл рүү мөнгө орох боломж нэмэгдүүлдэг. Сангийн сайдын мэдээлснээр, хэрэв энэ 884 тэрбум төгрөгийг төсөвт шинээр нэмж оруулсан бол инфляцид 2% орчим нэмэлт дарамт үүсэх байсныг дотооддоо шилжүүлж, нэмж оруулаагүй учраас өндөр түвшинд нөлөөлөхгүй гэж тайлбарлах шиг харагдсан.

Бодит амьдрал дээр цалин, тэтгэврийн өсөлт нь өргөн хэрэглээний барааны эрэлтэд нөлөөлөх тул инфляцид тодорхой хэмжээнд нөлөөлнө. Гэхдээ нийт нөлөө нь өндөр түвшний өсөлт биш, харьцангуй хязгаарлагдмал гэж харж байна. Энэ чиглэлээр МонголБанк илүү нарийн тооцоолж байгаа байх.

-Хэрвээ цалин, тэтгэврийн нэмэгдэл 2%-аас илүү нөлөөлвөл ЗГ, Төв банк ямар хариу арга хэмжээ авч болох вэ? Магадгүй бодлогын хүүгээ дахиад өсгөх үү?

-Хэрэв цалин, тэтгэврийн нэмэгдлийн нөлөөгөөр инфляци 2%-аас давж өсвөл Засгийн Газарт төсөв дээр хийгээд байх зүйл үлдээгүй. Учир нь төсөв нэгэнт батлагдсан тул ЗГ түүнийг хэрэгжүүлэх л үүрэгтэй. Харин ЗГ-ын гол хийх ажил нь эдийн засгийн идэвхжлийг дэмжиж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийг сайжруулах, валютын нөөцийг зузаатгаж валютын ханшаар дамжин ирдэг импортын инфляцийн дарамтыг бууруулах чиглэлд ажиллах шаардлагатай.

Харин МонголБанкны хувьд, 9.2% байгаа инфляци дээр цалин тэтгэврийн өсөлтийн нөлөө 2% орчим нэмэгдэж 10%-аас давбал бодлогын хүүг нэмэгдүүлэх, мөнгөний нийлүүлэлтийг хумих зэрэг уламжлалт арга хэмжээнүүдийг авч болзошгүй. Гэхдээ бодлогын хүү өсөх нь эдийн засгийн идэвхжилд сөрөг нөлөөтэй тул энэ нь таатай сонголт биш.

Тиймээс инфляцийг зөвхөн мөнгөний бодлогоор барих бус, нийлүүлэлтийн хүчин зүйлсийг сайжруулах замаар эдийн засгийн механизмаар зохицуулах нь илүү зөв хувилбар гэж үзэж байна. Бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийг сайжруулах, валютын ханшийг тогтвортой байлгах нь инфляцийн дарамтад орохоос сэргийлэх гол хүчин зүйл болно.

-Энэ өөрчлөлт урт хугацаандаа төсвийн дарамтыг нэмэгдүүлэх үү?

-Төсөвт дарамт үүсгэх эсэхийг ойлгохын тулд асуудал анх юунаас эхэлснийг харах хэрэгтэй. Цар тахлын дараах үед нүүрсний үнэ өндөр байснаас үүдэн төсвийн зарлагаа хэт тэлсэн. Үнэндээ эдийн засгаа дэмжих татварын зөв бодлогоо бид хэрэгжүүлж чадаагүй. Өмнөх таван жилд урсгал зардлын жилийн дундаж өсөлт 26.2% харин ДНБ-ий өсөлт 17% байсан. Өөрөөр хэлбэл, урсгал зардал эдийн засгийн бодит өсөлтөөс давсан. Энэ бодлогын үр дагавар өнөөдрийн инфляци, амьжиргааны доройтол, багш эмч нарын цалин зэрэг олон асуудал дагуулсан.

Хэрвээ бид цаашид нийгмийн шаардлага нэрийн дор эдийн засгийн бодит гүйцэтгэлээс давсан зарлагатай байвал тогтвортой өсөлт рүү дөхөх ч үгүй. Харин эсрэгээрээ дахин инфляцийг өдөөн, хэдэн жилийн дараа дахиад л цалин, тэтгэвэр нэмэх шаардлага үүсгэнэ. Энэ цикл давтагдсаар л байвал төсөв даахгүй.

Түүнчлэн төсвийн орлогын өсөлт саарч байна. Хэдий зэсийн үнэ 500 мянган тонноор зөрж бага зэрэг нөхөж байгаа боловч нүүрснээс алдсан 2 тэрбум ам.долларын алдагдлыг нөхөж чадахгүй байна. Цаашид бид урсгал зардалыг тогтвортой байлгах, эдийн засгийн зөв бодлого барьж инфляци, валютын ханшийн өсөлт багатай, иргэдийн бодит орлого нэмэгдэх, эдийн засгийн бүтээмжийг тэлсэн бодлого хэрэгжүүлэхгүй бол зөвхөн төсвөөр энэ бүгдийг аргацаагаад явна гэвэл дийлэхгүй байх.

-Төсвийн тодотоголыг даруй хийх асуудлыг УИХ-ын гишүүд хөндөөд байна. Дөнгөж баталсан төсвийн араас тодотгол хийх нь төсвийн сахилга батад нөлөөлөх үү?

-Төсөв батлагдмагц тодотгол хийх тухай ярих нь сайн зүйл биш. Нэгэнт баталсан төсвөө тодорхой хугацаанд тууштай хэрэгжүүлэх нь төсвийн сахилга бат, бодлогын тогтвортой байдлын үндэс. Төсвийн хэлэлцүүлгийн үеэр цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмэхтэй холбоотойгоор хөрөнгө оруулалтын зардлуудыг өөрчилсөн нь зарим томоохон төслийн хэрэгжилтийг хязгаарлах нөхцөл үүсгэсэн. Ингэснээр хөрөнгө оруулалтын бүтцийн хувьд сайжраагүй, харин ч тодорхой хэмжээнд муудсан тал бий. Тийм учраас манай улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд шаардлагатай төсөл, томоохон зээл тусламжийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор төсвийн тодотгол хийх эсэх асуудал хөндөгдөж болох юм. Одоогоор урьдчилсан байдлаар таамаглаж байгаагаас төсвийг батлангуутаа тодотгоно гэдэгтэй санал нийлэхгүй байна. Хамгийн түрүүнд батлагдсан төсвөө хэрэгжүүлэх, хэрэгжилтийн явцад бодит шаардлага тулгарвал тодотгол хийх нь зөв арга барил юм.

-Ирэх онд эдийн засгийн өсөлтийг хэр байна харж байна вэ? Учир нь ирэх жилээс боловсролын, эрүүл мэндийн салбарынхны цалин нэмэгдэнэ. Тэтгэвэр ч мөн нэмэгдэнэ шүү дээ.

-Ирэх онд эдийн засгийн өсөлтийг 5.5% орчим байна гэж харж байна. Төсвийн тогтвортой байдлын хүрээнд тооцоолсон урьдчилсан таамаг ч мөн 5.4%–ийн түвшинд гарахаар байгаа юм. ОУВС ч мөн 5.5% орчим гэж харж байгаа нь төсөөллүүд хоорондоо нэлээн ойртсоны илрэл юм.

Энэ жилийн төсөвт нэг эерэг зүйл байгаа нь Засгийн Газар өмнөх жилүүдтэй харьцуулахад илүү бодитой таамаглал дэвшүүлсэн явдал. Жишээлбэл, өмнө нь 2026 оны өсөлтийг 6.5% гэж маш өндөр гаргаж байсан бол одоо 5.7% болгон буулгасан. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн өсөлтийг хэт өөдрөгөөр харсан тооцоолол нэгдмэл, бодитой байр суурь руу дөхөж байна.

Гэхдээ үүнд хоёр төрлийн эрсдэл бий. Нэгдүгээрт, энэ жилийн эдийн засгийн гүйцэтгэл бидний хүлээлтэд хүрэх эсэх. Төсвийн гүйцэтгэлийг 90 их наяд төгрөгт хүрнэ гэж тооцож байгаа ч энэ түвшинд хүрэхгүй бол дараа жилийн 102 их наяд харьцангуй бага төсөөлснөөс буурч болно.

Хоёрдугаарт, нүүрсний экспортыг 90 сая тонн гэсэн маш том зорилт тавьсан. Өмнөх жилүүдийн бодит үзүүлэлттэй харьцуулахад энэ бол өндөр тоо. Гэхдээ Засгийн Газар өөрөө энэ түвшинд хүргэхийн тулд бодитой ажил хийх шаардлагатай. Ирэх оны өсөлтийн гол хөдөлгөгч нь уул уурхайн салбар, тэр дундаа нүүрсний экспорт байх нь тодорхой. Зэсийн хувьд эрсдэл бага, гарц тогтвортой байх төлөвтэй байгаа тул харьцангуй найдвартай салбар гэж үзэж байна.

-Уул уурхайн бүтээгдэхүүний экспортод найдсан орлого төсөвт жин дардаг. Ирэх онд ч мөн том нүүрс, алтны экспортоос тодорхой орлого олохоор тусгалаа. Бид уул уурхайгаас хамаарсан эдийн засгийн орлогоо бууруулж эдийн засгаа солонгоруулах боломж харагдаж байна уу?

-Бид эдийн засгаа солонгоруулах зайлшгүй шаардлагатай гэж сүүлийн 10 гаруй жил байнга ярьсан ч биелүүлж чадахгүй байна. Эдийн засгаа төрөлжүүлэхийн тулд уул уурхайгаас орж ирж буй хөрөнгө мөнгөө зөв хуваарилж, зөв зарцуулан уул уурхайн салбартаа тулгуурлаад бусад салбаруудаа хөгжүүлэх суурь нөхцөлөө бүрдүүлэх хэрэгтэй. Уул уурхайн салбарыг хөгжүүлэхгүйгээр бусад салбаруудаа хөгжүүлэх боломжгүй гэж би хардаг. Уул уурхайн бүтээгдэхүүний экспорт төсвийн орлогын гол хэсгийг бүрдүүлж байна. Ирэх онд ч томоохон нүүрс, алтны экспортоос тодорхой хэмжээний орлого олохоор төсөвт тусгасан. Гэхдээ эдийн засгийг уул уурхайгаас хэт хамааралтай байлгах нь эрсдэлтэй тул орлогын бүтцийг төрөлжүүлэх, эдийн засгийг солонгоруулах шаардлага байсаар л байна.

2026 оны төсөвт орлогыг 31.6 их наяд төгрөг гэж тооцсон. Энэхүү орлогоо бүрэн биелүүлж чадсанаар төсвийн хэлэлцүүлгийн явцад гарсан өөрчлөлтүүдийн тэнцвэр харьцангуй сайжирч байна. Гэхдээ татварын шинэчлэлийг хойшлуулсан нь харамсалтай. Тухайлбал, НӨАТ-ын шинэчлэлийг 10 сараар хойшлуулсан нь сайн зүйл биш. Ирэх 2026, 2027 онд ААН-үүдийг дэмжих шинэчлэлийг шуурхай хэрэгжүүлснээр ирээдүйн эдийн засгийн өсөлтийг тэлэх боломжтой болно.

Орлогыг аль болох бүрэн биелүүлж, нүүрсний экспортын хэмжээ 90 сая тонн хүрэхээр ажиллах шаардлагатай. Нүүрсний үнийг 70 доллар орчимд тооцож, үүнээс доош буурахааргүй гэж харж байгаа нь төсөвт харьцангуй тогтвортой нөхцөл бүрдүүлж байна.

-Төсвийн алдагдлыг нэг их наяд дүн дотор барьсан нь ер нь боломжит дүн үү? Уг нь өнгөрсөн жилийн төсвийг алдагдалгүй баталсан сайн жишгээ ЗГ барьж болох байсан юм биш үү?

-Алдагдалгүй төсвийг бид баталсан болохоос хэрэгжүүлээгүй. Энэ бол харамсалтай хэрэг. Бид алдагдалгүй төсөв гээд явж болно. Хамгийн гол нь нөгөө талдаа төсвийн үр ашиг гэдэг зүйл байх ёстой. Үр дүнтэй байгаа тохиолдолд үнэхээр алдагдалтай байхыг үгүйсгэхгүй. Энэ жилийн хувьд төсвийн алдагдал нь эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалсан. Өмнөх жилүүдэд хэт өөдрөг таамаглал, төсвийн зарлагын өсөлт эдийн засгийн бодит өсөлттэй уялдаагүй тул төсвийг тэлэх шаардлага гарсан. Үүний үр дүнд тодотгол хийхээс өөр аргагүй болсон бөгөөд үүнээс үүдэн алдагдал гарсан.

2025 он мөн алдагдалтай, ирэх оны төсөв ч нэг их наяд төгрөгөөр алдагдалтай төлөвлөсөн.

Алдагдал гэдэг зүйл дээр бид нэгдсэн томоохон дүгнэлт хийх ёстой. Боломжийн алдагдал гэдэг ойлголт байхгүй.Алдагдалын зөв бурууг тодорхойлох нь тухайн төсвийн үр ашиг, төрийн үйлчилгээний чанар, эдийн засаг, нийгэмд ямар үр дагавар авчирсан гэдэгтэй шууд хамааралтай. Сангийн яам болон Засгийн газрын тайлбарласнаар, энэхүү алдагдал нь улс орны эдийн засаг, нийгэмд зайлшгүй шаардлагатай хөрөнгө оруулалтыг дэмжих, томоохон төслүүдийг хэрэгжүүлэх, тогтвортой өсөлтийг хадгалахад зориулж алдагдал гарч болно үзэж байна.

-Төгрөгийн ханш он гарснаас хойш суларсан. Магадгүй ирэх онд уул уурхайн бүтээгдэхүүний үнэ буурвал дагаад валютын нөөц буурах эрсдэлтэй. Ингэхээр мөн л төгрөгийн ханш сулрах зэрэг эрсдэлүүдийг хэрхэн харж байгаа вэ?

-Төгрөгийн ханш сулрах эрсдэл манай улсын хувьд байнга тохиолддог. Манай улс импортын болон гадаад валютын өндөр хамааралтай улс. Дийлэнх үйлдвэрийн орц, хэрэглээ гаднаас орж ирдэг учир төлбөрийн тэнцэл болон валютын ханштай холбоотой асуудал байнга үүсдэг. Сүүлийн саруудад нүүрсний гарц сайжирсан нь төлбөрийн тэнцэлд эерэг нөлөө үзүүлж, валютын нөөцийг харьцангуй тогтвортжууллаа. Гэвч нүүрсний үнэ 70 доллараас буурах, эсвэл гарц 90 сая тоннд хүрч чадахгүй байх нь гол эрсдэл юм.

Нөгөө талаас эдийн засгийн тэлэлт, цалин хөлс, мөнгөний нийлүүлэлтийн өсөлт гэсэн нөхцөлөөр валютын өсөлт байсаар байгаа. Гадагшаа гарах валютын суваг идэвхжиж байгаа нөхцөлд орох урсгалаа нэмэгдүүлж чадахгүй бол валютын эрсдэл гарах нь тодорхой. Гэхдээ зөвхөн валютын урсгалаа нэмэгдүүлж чадахгүй тохиолдолд гэдгийг онцлох хэрэгтэй. Шууд дараа жил төгрөгийн ханш заавал суларна гэсэн үг биш.


Баримт шалгалтын төлөв.

Энэхүү мэдээлэлд хиймэл оюун ухаанаар таних боломжтой хуурамч мэдээлэлд илэрдэг аливаа түгээмэл шинж чанар агуулагдаагүй байна.

* Плюма нь чөлөөт сэтгүүлчдийн ямар нэг цензургүй талбар юм. Тиймээс энд нийтлэгдсэн сэтгүүл зүйн бүтээлүүд баримтын хувьд зөрүүтэй байх боломжтой тул бид эрсдэлийг бууруулах үүднээс хиймэл оюун ухааны тусламжтайгаар мэдээ нийтлэлүүдэд үнэлгээ өгч байна. Энэхүү хиймэл оюун ухаан нь Монголын баримт шалгах төвийн 2020 оноос хийсэн нийт баримт шалгалт болон тандаж илрүүлсэн хуурамч, ташаа мэдээллийн өгөгдлийн санд үндэслэн, хуурамч мэдээлэлд түгээмэл ажиглагддаг шинж тэмдгүүд илэрч байгаа эсэхийг уншигчдад таниулах зорилготой юм.

Ерөнхий Сэнтимент

Оноо 0.60
-1.0 0 +1.0

Тайлбар

Энэ нийтлэл нь 2026 оны төсвийн талаарх шинжээчийн ярилцлага бөгөөд албан ёсны, дүн шинжилгээний өнгө аястай. Уншигчдад төсвийн бодлогын сайжралыг болгоомжтой эерэгээр үнэлэх боловч эдийн засгийн сорилтууд, өнгөрсөн алдаануудад санаа зовох мэдрэмж төрүүлнэ. Сэтгүүл зүйн хувьд мэргэжилтний бодит үнэлгээг тусгасан. "Харьцангуй сайжирсан", "эерэг өөрчлөлт" гэх үгс эерэг сэтгэгдэл төрүүлж, "эрсдэл", "алдаа" гэх үгс болгоомжтой байдлыг илэрхийлнэ. Эдийн засаг, төсвийн бодлогын асуудлыг хөндсөн.


** Энэхүү сентимент шинжилгээний хэсэг нь уншигчид тухайн нийтлэлд дурдагдаж байгаа аливаа агуулга Монголын хэвлэл мэдээллийн орчинд ямар хэмжээнд түгсэн тухай мэдээлэл авах, улмаар өөрийн байр суурь, дүгнэлтээ мэдээлэлд суурилан гаргахад чиглэсэн мэдээллийн хэсэг юм.
AI-ээр шинжилсэн
AI алдаа гаргах боломжтой.

Сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл бичигээгүй байна.

Author Image

Ariuntuya Enkh

0 followers

Author Image

Ariuntuya Enkh

Dec 5, 2025

Технологи хүйсээр ялгаварладаг уу?

Дэлхий даяар технологийн салбар дахь ажилчидын жендерийн тэгш бус байдал анхаарал татаж буй бөгөөд технологийн салбарын топ 15 компанийн ажилчдын эмэгтэйчүүдийн эзлэх хувь ойролцоогоор ердөө 30% бол Европт энэ дүн 10% ч хүрдэггүй байна.

News Image
bookmark more
Author Image

Ariuntuya Enkh

Nov 29, 2025

Ж.Дэлгэрсайхан: Ирэх оны төсөв өмнөх жилүүдийнхээс харьцангуй сайжирсан

Ирэх оны улсын төсөв улс төр, нийгмийн хүнд нөхцөлд арай гэж хугацаандаа багтан энэ сарын 12-нд батлагдсан билээ. Иргэд, мэргэжилтнүүд цахим орчинд “урьд өмнө батлагдаагүй маш муу төсөв” гэх мэтээр шүүмжлэлттэй хандаж байгаа юм. Төсвийн онцлог, бодлогын зорилт, эдийн засгийн өсөлт, таамаглалын талаар Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн, эдийн засагч Ж.Дэлгэрсайхантай ярилцлаа.

News Image
bookmark more

Pluma -с санал болгосон

News Image
Author Image

Номин

Dec 6, 2025

Өнчин “хайр”-ын цаана

Кэмбрижийн толь бичгээс 2025 оны онцлох үгээр “parasocial” хэмээх үгийг нэрлэв. Бодит амьдрал дээр таньдаггүй, гэхдээ олон нийтийн мэдээлэл, урлаг, хэвлэл, нийгмийн сүлжээгээр дамжуулан ямар нэгэн хүнтэй (дүр, од, нөлөөлөгч, алдартан) дотны хүн мэт хандан төсөөлөх нэг талын харилцаа, сэтгэл зүйн хамаарлыг парасоциал (parasocia) гэнэ.

bookmark more
News Image
Author Image

Bolor News

Dec 8, 2025

Хотын гудамжаар яваа хүний хөл доор юу байдаг вэ?

Бидний алхаж яваа зам доор гар утас, зурагтыг маань ажиллуулдаг холбооны сувагчлал байдаг. Түүн дотор шилэн кабель гэх шидэт утас бий

News Image
Author Image

Ц.Санчирмаа

Jun 24, 2025

ДУРСАМЖ ХЭЗЭЭ Ч СААРАЛ БАЙДАГГҮЙ

Одоогоос 4 жилийн өмнө эхэлсэн Орос, Украины хооронд үүссэн зөрчил мөргөлдөөн улам хурцадсаар буй өнөө цаг үед хоёр улсын хилийн бүсэд амьдардаг жирийн ард иргэдийн амьдрал ахуй хэрхэн хэлмэгдэн доройтож байгааг энэ номын үйл явдлаас харж болно.

News Image
Author Image

Цэнд

Sep 1, 2025

9 сарын 1: Баярын өдөртэй зэрэгцсэн “бяцхан” зөвлөмж

Баярт энэ өдөртэй зэрэгцэн аюулгүй байдал, анхаарал татах олон асуудлууд санаа чилээдэг нь нууц биш. Тиймээс асран хамгаалагч, аав, ээжүүд болон хүүхдүүддээ зориулсан “бяцхан” зөвлөмжийг хүргэж байна.