Таван толгой түлш ХХК-аас 2025 оны 06 дугаар сарын 13-нд хагас кокс буюу хөх нүүрсээр хийсэн шахмал түлшний тендер зарласан. Уг тендерийг 07 дугаар сарын 21-нд шалгаруулах юм.
Гэрээний тусгай нөхцөлд барааг захиалагчийн шаардсан бараа хүргэх эцсийн цэгт хүргэнэ гээд дараах баримт бичгийг шаарджээ.
Бараанд холбогдох баримт бичиг:
- нийлүүлэгчийн барааны нэр, тоо хэмжээ, нэгж болон нийт үнийг заасан байх,
- нэхэмжлэхийн хувь,
- барааны багц бүрийн сав баглаа боодлын жагсаалт, зарлагын баримт,
- үйлдвэрийн буюу эрх бүхий байгууллагын лабораторийн шинжилгээний
- бичиг,
- барааны гарал үүслийн гэрчилгээ,
- Материалын аюулгүй байдлын өгөгдлийн хуудас MSDS.
Барааг Тавантолгой түлш ХХК-д ирсний дараа хүлээн авахдаа тухайн улсын итгэмжлэгдсэн лабораторийн дүн, гаалийн лабораторийн дүн, МУ-ын итгэмжлэгдсэн лабораторийн дүн зэргийг үндэслэн хүлээн авна.
Түүнчлэн шахмал түлшийг нэг тонноор савлах ба сав баглаа боодол нь нэг тоннын даац бүхий ил хадгалалт, тээвэрлэлтийн үеийн халуун, хүйтэн, хур тунадас болон бусад нөхцөлд барааны шинж чанарт өөрчлөлт оруулахгүй ус, чийгийн хамгаалалт, битүүмжлэлтэй байхыг шаардсан байна.
Мөн тус тендерт гадаадын байгууллага оролцох эрхтэй гэжээ.

Хотын дарга Х.Нямбаатар уг тендерийн талаар тайлбарлахдаа, 800 хэмийн халуунд шатааж, хорт бодисуудыг салгасан, асаагч, өдөөгчтэйгөө шахагдсан түлш байна гэж онцолсон.
Хятад улс 2024 онд $1.27 тэрбумын нүүрсний шахмал түлш экспортолжээ
2024 онд Хятад улс 1.27 тэрбум долларын нүүрсний шахмал түлш экспортолсон байна. Гол экспортлогч улсууд нь:
- Япон ($539 сая),
- Индонези ($384 сая),
- Өмнөд Солонгос ($202 сая),
- Малайз ($44,9 сая),
- Бельги ($32 сая) байна.
2023-2024 оны хооронд Хятадын нүүрсний шахмал түлшний экспортод Өмнөд Солонгос ($115 сая доллар), Япон ($113 сая доллар), Бельги ($15.6 сая доллар) улсын худалдан авалт хурдтай өссөн байна.
БНХАУ-д шахмал түлшний стандарт нь дараах кодоор мөрдөгддөг байна.
| Стандартын код | ||
| GB/T 217 | Нүүрсний чийг, үнслэг, хүхрийн агууламж хэмжих арга | Анализын үндсэн арга |
| GB/T 384 | Илчлэгийн хэмжилт (калориметрийн арга) | Илчлэгийг ккал/кг, кЖ/кг-р хэмжинэ |
| GB/T 29518-2013 | Шахмал нүүрсний түлшний техникийн шаардлага | Хэмжээ, нягт, чийг, илчлэг, утаа, хүхэр гэх мэт |
| NY/T 2076-2011 | Өрхийн хэрэглээний шахмал түлш | Айл өрхөд зориулсан аюулгүй, бага утаатай түлшний үзүүлэлтүүд |