logo

Цахим худалдааны тэргүүлэгч платформ Taobao Монголд албан ёсоор нэвтэрлээ

“Alibaba” группийн үүсгэн байгуулсан, дэлхийн хамгийн өргөн цар хүрээтэй цахим худалдааны платформ болох Taobao Монголын зах зээлд албан ёсоор нэвтэрлээ. Өөрөөр хэлбэл, Монголын хэрэглэгчид taobao-гоос хүссэн бараа бүтээгдэхүүнээ захиалж, гэртээ шууд хүргүүлэн авах боломжтой болж байна.

Taobao юугаараа онцлог вэ гэж үү?

Taobao бол дэлхийн сая сая хүний худалдааны хэв маягийг өөрчилсөн, асар том нөлөө бүхий платформ билээ. Уг платформ нь хямд үнэ, өргөн сонголт, хэрэглэгчдийн сонирхолд нийцүүлсэн хайлтын систем, хэрэглэхэд хялбар орчныг бүрдүүлснээрээ онцлогтой. Дэлхийн 200 гаруй улс орон, бүс нутагт ажиллаж байгаа энэ платформ хэрэглэгчдэд бараа бүтээгдэхүүний хязгааргүй сонголтыг түгээсээр байна. Тэд өдрөөс өдөрт зах зээлээ тэлсээр, сүүлийн жилүүдэд л гэхэд Төв Азийн орнууд, Өмнөд Африк, Арабын Нэгдсэн Эмират улсад хүч түрэн орсон нь олон улсад байр сууриа улам бэхжүүлж буйн илрэл юм.

“Taobao Монгол Улсад албан ёсоор нэвтэрч буйд бид үнэхээр баяртай байна. Бидний гол зорилго бол хэрэглэгч бүрд цахим худалдааг илүү ойр, хүртээмжтэй болгож, тухайн орны онцлогт тохирсон тусгайлсан үйлчилгээ, санал болгох явдал. Монголын хэрэглэгчид одоо илүү амар хялбар, өргөн сонголттой, найдвартай үйлчилгээг мэдрэх боломжтой боллоо.” хэмээн Taobao-гийн Ази дахь цахим худалдаа хариуцсан захирал Каролайн Рен хэлжээ.

Зөвхөн Монголчуудад зориулсан онцгой боломжууд

“Taobao Монголд угаасаа л байсан шүү дээ. Албан ёсоор нэвтрэхийн ялгаа нь юу юм бол” гэж гайхаж байгаа хэрэглэгч байвал маш амархнаар тайлбарлая. Хамгийн том ялгаа бол таны захиалсан бараа хилийн цаана бууж, хэн нэгнээр дамжин ирэх биш дэлгүүрээс шууд таны гар дээр ирэх боломжтой болж буй явдал юм. Тодруулбал, өмнө нь хэрэглэгчид taobao-гоос бараа захиалахад Эрээнд хүлээн авах хаяг оруулах, эсвэл туслан зуучлагчаар дамжуулан захиалж, бараагаа ирмэгц нь каргоноос очиж авдаг байсан бол одоо бараагаа Монголд хүлээн авах хаягаа шууд оруулаад л чирэгдэл, төвөггүй авах боломж бүрдлээ гэсэн үг.

Taobao Монголын зах зээлд албан ёсоор нэвтрэхдээ зөвхөн бидэнд зориулсан хэд хэдэн чухал шинэчлэл, урамшууллыг санал болгож байна. Тодруулбал,

  1. Төлбөрийн хялбар шийдэл: Монголын хэрэглэгчид олон улсын VISA болон MasterCard, Apple Pay, Google Pay, and WeChat Pay ашиглан төлбөр төлөх боломжтой. Ингэснээр, гүйлгээг илүү аюулгүй, шуурхай, найдвартай хийнэ гэсэн үг юм.
  2. Валют хөрвүүлэх шаардлагагүй боллоо: Өмнө нь бараа бүтээгдэхүүний үнийг бодохдоо юаниас төгрөг рүү хөрвүүлж тооцдог байсан бол одоо ингэх шаардлагагүй боллоо. Учир нь, Taobao монгол хэрэглэгчдэд зориулж, бүх бүтээгдэхүүний үнэ төгрөгөөр (MNT) харагддаг болгожээ.
  3. Шинэ хэрэглэгчийн урамшуулал: Taobao-д шинээр бүртгүүлсэн хэрэглэгч бүр эхний худалдан авалтдаа урамшууллын купон авах боломжтой. Тухайлбал, 15,000 төгрөгөөс дээш үнийн дүнтэй бараа худалдан аваад 10,000₮-ийн хөнгөлөлт эдлэх юм.
  4. Үнэгүй хүргэлт: Та 49,999₮-өөс дээш үнийн дүнтэй бараа захиалбал үнэгүй хүргүүлэн авах боломжтой. Хувцас, компьютер, гар утас, гэр ахуйн бараа, ахуйн хэрэгсэл гээд өөрт хэрэгтэй бараагаа өргөн сонголтоор худалдан аваарай.
  5. Шуурхай хүргэлт: Таобао нь Монгол Шуудан, Hicargo зэрэг хэд хэдэн найдвартай хүргэлтийн газартай хамтран ажилласнаар хэрэглэгч захиалсан бараагаа ердөө 7–10 хоногт л авах боломжтой боллоо.
  6. Бараа буцаах боломж: Хүргэлтээр ирсэн бараагаа үзтэл сэтгэлд нийцэхгүй бол яах вэ гэж үү? Тэгвэл, энэ тохиолдолд авах арга хэмжээ бий тул бүү санаа зов. Энэ бол бараагаа Монголдоо буцаах боломж. Ингэснээр, платформ ашиглах итгэл, эрмэлзлийг нэмэгдүүлэхээс гадна хэрэглэгчдийн хүсэл сонирхлыг хүндэтгэх механизм улам бэхжинэ гэсэн үг юм.
  7. Эх хэлээрээ бараагаа хайх, захиалах боломж тун удахгүй… Одоогоор Taobao платформ нь Англи, Орос, Хятад хэлээр ажиллаж байна. Удахгүй хиймэл оюун ухааны технологи ашиглан тус платформд монгол хэлийг нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа нь монгол хэрэглэгчдэд улам ойртох томоохон алхам болжээ.
  8. “Хуваалц, Хож” хөтөлбөр: Тaobao хэрэглэгчдийнхээ хүрээг тэлэхийн тулд “Хуваалц, Хож” урамшууллын хөтөлбөрөө эхлүүлжээ. Хэрэв та найзынхаа урилгаар Taobao-д нэгдвэл 45 юанийн хөнгөлөлт эдлэхээс гадна, урьсан найз тань ч мөн 45 юанийн урамшуулал авах боломжтой гэнэ.
  9. Жилийн хамгийн том хямдрал тун удахгүй: Жил бүрийн 11-р сарын 11-нийг угтан Таобао платформд хамгийн том хямдралын хур бууж, худалдааны баяр болдог. Энэ жилийн “11.11 Олон улсын худалдааны фестивал” 10-р сарын 20-ны 20:00 цагаас эхлэх тул хэрэглэгч та энэ өдрийг календартаа тэмдэглэж байгаад, авахыг хүссэн бүх бараагаа амжиж сагслаарай.

Ийнхүү, Taobao манай улсад албан ёсоор нэвтэрснээр, бид дэлхийн хэмжээний худалдааны зах зээлээс хямд үнэ, өргөн сонголт, олон төрлийн хөнгөлөлт урамшууллаар хүссэн бараагаа хүссэн газартаа түргэн, шуурхай авах боломжтой боллоо. Түүнчлэн, монгол хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээ өдрөөс өдөрт нэмэгдсээр буйг Таобао ч анзаарч, үйлчилгээний чанар, найдвартай байдлаа илүү сайжруулан төгөлдөржүүлсээр байгааг дуулгахад таатай байна.



Баримт шалгалтын төлөв.

Энэхүү мэдээлэлд хиймэл оюун ухаанаар таних боломжтой хуурамч мэдээлэлд илэрдэг аливаа түгээмэл шинж чанар агуулагдаагүй байна.

* Плюма нь чөлөөт сэтгүүлчдийн ямар нэг цензургүй талбар юм. Тиймээс энд нийтлэгдсэн сэтгүүл зүйн бүтээлүүд баримтын хувьд зөрүүтэй байх боломжтой тул бид эрсдэлийг бууруулах үүднээс хиймэл оюун ухааны тусламжтайгаар мэдээ нийтлэлүүдэд үнэлгээ өгч байна. Энэхүү хиймэл оюун ухаан нь Монголын баримт шалгах төвийн 2020 оноос хийсэн нийт баримт шалгалт болон тандаж илрүүлсэн хуурамч, ташаа мэдээллийн өгөгдлийн санд үндэслэн, хуурамч мэдээлэлд түгээмэл ажиглагддаг шинж тэмдгүүд илэрч байгаа эсэхийг уншигчдад таниулах зорилготой юм.

Ерөнхий Сэнтимент

Оноо 0.95
-1.0 0 +1.0

Тайлбар

Энэхүү мэдээ нь Taobao Монголд албан ёсоор нэвтэрсэн тухай өөдрөг, мэдээллийн шинжтэй. Уншигчдад хямд үнэ, өргөн сонголт, хялбар хүргэлт зэрэг шинэ боломжуудыг мэдрүүлж, сэтгэл ханамж, хүлээлтийг төрүүлнэ. Сэтгүүл зүйн хувьд мэдээлэл өгөх, сурталчлах шинжтэй. "Албан ёсоор нэвтэрлээ", "боломжтой боллоо", "хөнгөлөлт", "үнэгүй хүргэлт" зэрэг үгс эерэг сэтгэгдэл төрүүлнэ. Эдийн засаг, цахим худалдааны салбарт эерэг нөлөөтэй.


** Энэхүү сентимент шинжилгээний хэсэг нь уншигчид тухайн нийтлэлд дурдагдаж байгаа аливаа агуулга Монголын хэвлэл мэдээллийн орчинд ямар хэмжээнд түгсэн тухай мэдээлэл авах, улмаар өөрийн байр суурь, дүгнэлтээ мэдээлэлд суурилан гаргахад чиглэсэн мэдээллийн хэсэг юм.
AI-ээр шинжилсэн
AI алдаа гаргах боломжтой.

Сэтгэгдэл (2)

Unknown User

Зочин

1 month ago

Довгий час була впевнена, що добре вмію готувати, але в останні місяці мої страви стали нудними і почали повторюватись. Дівчина підказала мені ознайомитись свіжі рецепти, але я не знала, де шукати. Випадково знайшла цей каталог і... це було наче знахідка скарбу! Я дізналася, що є величезна кількість сайтів з незвичайними рецептами, про які я навіть не підозрювала. Я була в захваті від розділи з ексклюзивними стравами та рецептами етнічних страв. Протягом місяця я освоїла страву мексиканської кухні, тайської та ще й марокканської кухні! Моя чоловік і діти в захваті, а я усвідомлюю себе справжнім кухарем. Я навіть почала вести кулінарний блокнот, де фіксую кожен спробований рецепт, які спробувала
Сайт
0
0
Unknown User

Зочин

1 month ago

Бесит разбираться в ремонтных советах! Подавляющее большинство — это или скрытая реклама, или устаревшие методики. До тех пор пока не нашёл на каталог, где систематизировали исключительно адекватные источники: с живыми отзывами, нормативками и без рекламной шелухи. Наконец-то можно найти нужное быстро
Сайт razomv
0
0
Author Image

Adiya Ajv

0 followers

Профайл
Author Image

Adiya Ajv

Nov 7, 2025

Тaobao 11.11 – Жилийн хамгийн том хямдрал, зөвхөн Монголын хэрэглэгчдэд зориулсан онцгой урамшуулал эхэллээ!

Жил бүрийн 11 сар юугаараа онцлог болохыг та мэдэх үү? Тийм ээ, энэ бол Таоbao платформ жил бүрийн 11.11-нийг угтан хамгийн том хямдрал, урамшууллаа зарладаг сар. “Taobao 11.11 Global Shopping Festival” буюу 11.11 Олон улсын худалдааны баярын талаар өмнө нь сонсож байгаагүй хүн маш ховор биз ээ. Хэрвээ таны эргэн тойронд энэ баярын тухай сонсоогүй, мэдээгүй хүн байвал яг одоо энэ мэдээг хуваалцаарай.

News Image
bookmark more
Author Image

Adiya Ajv

Oct 15, 2025

Цахим худалдааны тэргүүлэгч платформ Taobao Монголд албан ёсоор нэвтэрлээ

“Alibaba” группийн үүсгэн байгуулсан, дэлхийн хамгийн өргөн цар хүрээтэй цахим худалдааны платформ болох Taobao Монголын зах зээлд албан ёсоор нэвтэрлээ. Өөрөөр хэлбэл, Монголын хэрэглэгчид taobao-гоос хүссэн бараа бүтээгдэхүүнээ захиалж, гэртээ шууд хүргүүлэн авах боломжтой болж байна.

News Image
bookmark more

Pluma -с санал болгосон

News Image
Author Image

Enkhjin Shinebayar

Dec 7, 2025

ChatGPT-тэй харилцах урлаг буюу prompting 101

Том хэмжээний хэлний загвар (LLM) ашиглахдаа цагаа хэмнэж, илүү үр дүнтэй хариулт авахын тулд "prompt" буюу зааварчилгаа хэрхэн бичих талаар ChatGPT-ын жишээн дээр танилцууллаа.

News Image
Author Image

МАРАЛМИЧИД

Dec 11, 2025

БЯЦХАН ИНЖЕНЕРҮҮД

Дэлхий дахинд хиймэл оюун ухаан маш өндөр түвшинд хурдтай хөгжиж, зөвхөн автоматжуулалт төдий зүйл биш болж харин ч эсрэгээрээ салбар бүрд суурь технологи болон хувирч байна. Тэгвэл манай улсын хувьд AI буюу хиймэл оюун ухааны чиглэлд дэлхийн хөгжлөөс хоцрохгүй байхын тулд өдөр тутамдаа зөвхөн ашиглах биш хэрхэн бүтээх вэ, хэрхэн боловсон хүчнээ бэлдэх вэ гэх асуудалтай нүүр тулгарч байна.

News Image
Author Image

Цэнд

Oct 15, 2025

Хүн бүрийн үүрэг, хариуцлагын нэгэн шалгуур-Өвлийн бэлтгэл

БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар, хоньчин Ц.Нямхайнямбуу “Зуд залхуу малчны гадаа л ирдэг” хэмээн хэлсэн байдаг. Эртнээс цаг агаарын мэдээ, мэдээллийг тэнгэрийн өнгөөр шинжиж, отор нүүдэл хийж, бэлтгэл, бэлэн байдлаа хангасаар ирсэн ч байгаль, цаг агаар, уур амьсгалын өөрчлөлтийн улмаас зудын тохиолдол нэмэгдэж, өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдлыг хүндрүүлсээр байна. Сөрөн тэсвэрлэх, дасан зохицох арга хэрэгслийг бий болгохыг дахин дахин сануулж байгаа нь хүн бүрийн үүрэг, хариуцлагын нэгэн шалгуур болж байна.

News Image
Author Image

Цэнд

Oct 6, 2025

Т.Алтансүх: Гэр бүлээрээ нэр төртэй албанд ажиллаж байгаа минь бидний бахархал

Эртэй бяртай гэхээс илүүтэй эвлэг, зөөлөн байдлыг Онцгой залуус илтгэдэг. Энэ нь аврах ажиллагааны онцлог, үүрэг гүйцэтгэлтэй холбоотой. Бусдад туслахын төлөө “төрсөн” тангараг, буян үйлдэхийн төлөө зүтгэсэн итгэлээр сүлэгдэж, бахархал дүүрэн сэтгэлээр “ирлэгддэг” онцлогтой. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч 2025 оныг “Ахлах офицер”-ын жил болгон зарласантай холбогдуулан энэ удаа Завхан аймгийн Онцгой байдлын газрын Тэс сум дахь Гал түймэр унтраах, аврах 57 дугаар ангийн захирагч, хошууч Төржаргалын Алтансүхийг онцоллоо. Тэрбээр Онцгой байдлын байгууллагын шилдэг ахлах офицер шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, гутгаар байрт шалгарсан юм.