Герман, Азийн бизнесийн түншлэл шинэ шатанд: APK 2026 Сөүл хотноо болж байна
Хиймэл оюун, үйлдвэрлэлийн технологи, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцэх Германы бизнесийн Ази, Номхон далайн бүсийн 19 дүгээр бага хурал Сөүл хотноо болж байна. Тус хуралд Герман болон Ази, Номхон далайн бүсийн улс орнуудын бизнес, улс төрийн салбарын 800 орчим төлөөлөгч оролцож, технологийн өөрчлөлт, шинэ нийлүүлэлтийн сүлжээ, эдийн засгийн түншлэлийн ирээдүйн талаар хэлэлцэж байна.