9 сарын 1: Баярын өдөртэй зэрэгцсэн “бяцхан” зөвлөмж
Хүн бүрийн “догдолсон”, хүүхэд бүрийн хүлээсэн хичээлийн шинэ жил ийнхүү эхэллээ. Удаан уулзаагүй ангийнхан, ам уралдан ярих зуны амралтын сонин, хачин гээд өдөржингөө шулганалдах тэдний нэгэн түүхийг гэрчлэх он жилийн товчоон.
Баярт энэ өдөртэй зэрэгцэн аюулгүй байдал, анхаарал татах олон асуудлууд санаа чилээдэг нь нууц биш. Тиймээс асран хамгаалагч, аав, ээжүүд болон хүүхдүүддээ зориулсан “бяцхан” зөвлөмжийг хүргэж байна.
- Он гарсаар өнөөдрийн /2025.09.01/ байдлаар ахуйн хүрээний гал түймрийн улмаас 14 хүүхэд нас барж, 5 хүүхэд түлэгдэж гэмтсэн байна. Тиймээс гал гарах зүйлстэй харьцахдаа болгоомжтой байж, хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй.
- Он гарсаар өнөөдрийн /2025.09.01/ байдлаар гол, усны ослоор 20 хүүхэд амь насаа алдсан харамсалтай мэдээлэл бүртгэгдсэн тул анги, хамт олноороо гол, нуурын эрэг дагуу аялж, зугаалахдаа сонор сэрэмжтэй байж, зориулалтын бус хийлдэг гудас, завь, дугуй зэргийг ашиглан гол, усанд орохгүй байж, аав, ээж, гэрийнхэндээ заавал мэдэгдэж байгаарай.
- Он гарсаар өнөөдрийн /2025.09.01/ байдлаар 3 хүүхэд сураггүй алга болсон, төөрсөн шалтгаанаар нас барсан байна. Тиймээс таньж мэдэхгүй газраар ганцаараа явахгүй байх, найз, нөхөд, анги хамт олноороо явахаар бол нэгдсэн зохион байгуулалттай, бие биедээ харилцан хүндэтгэж, асран хамгаалагч, харгалзагчийнхаа шаардлагыг биелүүлдэг байгаарай.
Мөн бага насны хүүхдүүдийн хувьд өндрөөс болон нүхэн жорлонд унах, гар хөлөө угаалгын машин, цонхонд хавчуулах зэрэг дуудлага, мэдээлэл бүртгэгддэг тул бага насны хүүхдийг харгалзах хүнгүй ганцааранг нь үлдээхгүй байх, хүүхдийг хүүхдээр харуулахгүй байх, цонхондоо хаалт, хамгаалалт хийх зэргээр эрсдэлээс сэргийлэхийг зөвлөж байна.
Хүн хэлэхээс нааш цаас чичихээс цааш гэдэг дээ. Бидний мэддэг, анзаардаг хэрнээ анхаарал сулруулснаас үүдэж гэнэтийн аюул, осол тохиолдож, бүртгэгдсээр байгаа нь санаа зовоосон асуудал хэвээр байгаа юм.
Тиймээс санаандгүй, болгоомжгүй үйлдэл, хэлж, ярьж зөвлөөгүйн уршгийн дараа харамсах биш хамтдаа сэргийлдэг, зөвлөдөг бас үлгэрлэдэг байхыг уриалж байна. https://belenbai.mn/
Баримт шалгалтын төлөв.
Энэхүү мэдээлэлд хиймэл оюун ухаанаар таних боломжтой хуурамч мэдээлэлд илэрдэг аливаа түгээмэл шинж чанар агуулагдаагүй байна.
Ерөнхий Сэнтимент
Тайлбар
Эхлэл нь баярт, гэвч гол агуулга нь хүүхдийн амь нас хохирсон харамсалтай тоо баримт, аюулгүй байдлын сэрэмжлүүлэг тул сөрөг. Уншигчдад айдас, санаа зоволт төрүүлж, болгоомжтой байхыг уриална. Бодит мэдээлэлд суурилсан, нийгмийн аюулгүй байдлын сэдэвтэй. "Нас барж", "гэмтсэн" зэрэг үгс гол үзүүлэлт болсон.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигээгүй байна.
Цэнд
Jan 22, 2026
Б.Мөнхнасан: Эх орны үнэ цэнэ, нэг нэгнээ хайрлах итгэлийг мэдрүүлдэг албаны онцлог бол миний бахархал
Эх орондоо төрж өсөж, эрдэнэт хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг авран хамгаалах ариун үйлсэд хүчин зүтгэж байгаадаа бахархаж, талархаж явдаг даа.
Цэнд
Dec 9, 2025
Кибер аюулгүй байдал ба хариуцлага
Кибер аюулгүй байдал – cybersecurity – кибер хэмээх грек үгийн угтвар нь XX зуунд анх гарсан кибернетик буюу хүний харилцаа холбоо болон машины үйлдэл, түүний хяналтын процесс судлалыг илэрхийлсэн үгнээс гаралтай аж. Улмаар интернэтийн хөгжил, тоон системийн хэрэглээтэй хоршин кибер орон зай, кибер хамгаалалт, кибер халдлага, кибер гэмт хэрэг, кибер кафе, кибер соёл, кибер ардчилал, кибер зах зээл, кибер нэр хүнд гэх мэтээр олон утга бүхий хэрэглээтэй болжээ.
Цэнд
Dec 6, 2025
Суурин утаснаас дижитал эрэн хүртэлх "БИ"
Өглөө бүр шинэ боломж ирдэгтэй адил шинэ техник, технологи “мэндэлж”, түүнтэй хөл зэрэгцэн алхах шаардлагыг биднээс “нэхэж” байгаа нь интернэтийн нөлөөлөл гэж боддог.
Pluma -с санал болгосон
Цэнд
Dec 9, 2025
Кибер аюулгүй байдал ба хариуцлага
Кибер аюулгүй байдал – cybersecurity – кибер хэмээх грек үгийн угтвар нь XX зуунд анх гарсан кибернетик буюу хүний харилцаа холбоо болон машины үйлдэл, түүний хяналтын процесс судлалыг илэрхийлсэн үгнээс гаралтай аж. Улмаар интернэтийн хөгжил, тоон системийн хэрэглээтэй хоршин кибер орон зай, кибер хамгаалалт, кибер халдлага, кибер гэмт хэрэг, кибер кафе, кибер соёл, кибер ардчилал, кибер зах зээл, кибер нэр хүнд гэх мэтээр олон утга бүхий хэрэглээтэй болжээ.
БЯМБАЛХАГВА
Jun 26, 2025
"Халал ааруул"-ын экспортын ирээдүй
Баян-Өлгий аймгийн Сагсай сумын өрхийн үйлдвэрлэгч Х.Хазира сүүлийн 6 жил сүү, цагаан идээ боловсруулж, зарж борлуулж байна. Цагаан идээгээ төрөлжүүлж, экспортод гаргах томоохон зорилготой түүнд гэр бүлийн гишүүн бүр тусалж, өрхийн үйлдвэрлэлийг жинхэнэ утгаар нь хөгжүүлж байна.
Ц.Санчирмаа
Jun 30, 2025
ХӨХ ТЭНГЭР СОНСОЖ БАЙ
Аргалын хөх дөлийн илч дулаан, агь гангын үнэр ханхийхийг энэ номоос мэдэрнэ. Тэр мэдрэмж заримдаа үр ач нартаа хайраа дэвсэх эмээ нарыг өрөвдөх хөнгөн зөөлөн гунигаар дүүрч, заримдаа нялх балчир ухаандаа ямархан ихийг тунгаан эргэцүүлэх хэрсүү жаалын түүхийг өмрөн ухаажих мэдрэмжээр солигдож, сүлж бодохуйд дүүрэн хайраар ивлэх болно.
Enkhjin Shinebayar
Dec 7, 2025
ChatGPT-тэй харилцах урлаг буюу prompting 101
Том хэмжээний хэлний загвар (LLM) ашиглахдаа цагаа хэмнэж, илүү үр дүнтэй хариулт авахын тулд "prompt" буюу зааварчилгаа хэрхэн бичих талаар ChatGPT-ын жишээн дээр танилцууллаа.