“ЭКО” ШОШГО ЗӨВХӨН МАРКЕТИНГИЙН АРГА БИШ
Нутгийнхаа давсыг сонирхон судалсан миний түүх ингэж эхэлсэн юм. Нийслэл Улаанбаатар хотод ажлаар явах үеэр би томоохон худалдааны төвд нутгийнхаа эгчтэй таарав. Ойр зуурын ажил, амьдралын талаар ярилцан суухдаа түүний авсан зүйлсийг анзаарахад Завханы брэнд болох Дэвтээр нуурын давс харагдав.